Дэлхийн банкны Захирлуудын зөвлөл Монголд виз өгчээ

Эдгээр төслүүдийн санхүүжилт нийтдээ 18 сая ам.доллар юм байна. Энэхүү сайн мэдээг өчигдөр тус банкны Монголыг хариуцсан гүйцэтгэх захирал, ноён Чой Жун Кён Ерөнхий сайд М.Энхболдтой уулзахдаа мэдээллээ. Түүнчлэн найман сая ам.долларын өртөгтэй мэдээллийн технологийн төслийг ч Дэлхийн банк энэ сард багтаан батлахаа амласан байна.
Манай улс Олборлох салбарын ил тод байдлын санаачилгад нэгдэж байгаа 23 дахь орон болж буй бөгөөд энэ идэвхи чармайлтыг Дэлхийн банк ийнхүү дэмжлээ. Дэлхийн банкны төлөөлөгчийн мэдээлэлд Ерөнхий сайд талархал илэрхийлж, өрхийн амьжиргааны чадавхийг дээшлүүлэх, дэд бүтцийг сайжруулах болон шувууны томуу өвчинтэй тэмцэх чиглэлээр тус банктай хамтран ажиллах Засгийн газрын сонирхлыг баталсан. Түүнчлэн Ерөнхий сайд ашигт малтмалын салбарт шинэ нөхцөл байдлыг үүсгээд байгаа Гэнэтийн ашгийн татварын тухай хуулийн талаар танилцуулав. Энэ нөхцөл байдал нь тус салбарын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хангах, бизнесийн үйл ажиллагааг нь хэвийн байлгахад анхаарал хандуулж ажиллах шаардлагыг Засгийн газарт бий болгож буйг Ерөнхий сайд онцолсон байна. Ноён Чой Жун Кён нэмүү өртгийг Засгийн газар болон хөрөнгө оруулагчид зөв, шударга хуваарилах явдал ихээхэн чухал гэдгийг онцолж, ингэхдээ байгаль орчныг хамгаалах асуудлыг түлхүү тавьж шийдвэрлэх нь зүйтэй гэж үздэг аж.

2006.06.6 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button