Эмийг буруу хэрэглэвэл хор болно

-Эмийг угаалгын өрөөнд бүү орхи. Эмийн сав сайн таглаатай байсан ч онгойлгох бүрт чийг хуримтлагддаг. Ингэснээр чийг эмэнд нөлөөлж, биед хортой бодисын цуглуулга болж хувирдаг байна.
-Антибиотик ууж байгаа бол дундаас нь бүү хая. Бие дэх өвчний хорт нянгууд бүрэн устгагдаагүй байдаг тул дахин үржих чадвараа хадгалан үлддэг. Өвчин дахин сэдрэхэд энэ эмэнд тухайн нян тэсвэртэй болсон байдаг. Нянг бүрэн устгахын тулд эмийг заавал эмчийн зааж өгсөн хэмжээ, хугацаагаар уух хэрэгтэй.
-Эмийн хүрэн шил нь гэрлийн хорт нөлөөнөөс хамгаалдаг. Эмийн сав бүр тухайн эмэндээ тохирсон хадгалах өвөрмөц чанартай байдаг.
-Эмийг жимсний шүүсээр бүү даруул. Зарим жимсний шүүс нь ходоодны хүчлийн хэмжээгэрс өөрчилдөг. Энэ нь эмчлэх чадварт сөргөөр нөлөөлнө. Иймээс эмийг зөвхөн аяга бүлээн усаар даруулж уугаарай.

2006.06.6 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button