Поккер-100 120 зорчигчдын амь насаар дэнчин тавьж ослын буулт хийжээ
Уг онгоцонд монгол зорчигчдоос гадна мах экспортлодог Мемо Монголия компанийн захирал К.Ханагат, гадзад харилцааны менежер Х.Хали нарын гадаадын иргэд явсан аж. Ховдоос ниссэн онгоц Мөрөнд буусны дараа нийслэлд цаг агаар муу байна гэсэн шалтгаанаар таван цәг саатаж 23 цагийн орчимд Улаанбаатар руу нисчээ. Онгоцын үйлчлэгч 10 минутын дараа Чингис хаан нисэх буудалд газардахыг анхааруулсан байна. Энә үеэр Улаанбаатарт цаг агаар тааруухан байсан учраас өндрөө хасч явсан Поккер-100 онгоц чичирхийлэн савлаж эхэлсэн учраас буцаад өндрөө авахаас өөр аргагүй болсон гэнэ.
Улаанбаатарт газардахаар бууж явсан онгоц гэнэт буцаж Мөрөнд газардсан. Энэ үеэр урд дугуйны орчимд ихээхэн чимээ гарч байсан. Өмнө нь би олон удәа энә онгоцоор үйлчлүүлж байхад тиим чимээ огт гарч байгаагүй. Мөрөнд газардах үеэр онгоцны аваарын гэрлийг асаасан. Тухайн үед зорчигчид төдийгүй, онгоцны экипажийн зөвлөх нисгэгч гээд бүгд айсан. Үйлчлэгч нь сандарсәндаа бүр буруу зөрүү ярьж байсан ч азаар бид бүхэн газардаж чадсан йэдгийг Мемо Монголия компанийн захирал К.Ханагат хэвлэлийн бага хурал хийлгэх үеэр хэлж байлаа.
Зорчигчдоо нэлээд сандарган байж Мөрөнд буусаи Поккер-100 хэдхэн хормын дараа дахин Улаанбаатар руу ниссэн бөгөөд энэ үеэр К.Ханагат онгоцны эки-пажийн даргад зорчигчдын амь насаар аз туршиж байгааг санууләхад Зүгээрээ салхины сиймхийгээр буучихна. Та айж байвал үлдээч дээ гэхээс өөр зүйл хэлээгүй аж. Тэрээр дахин аз туршихыг хүсээгүй учраас менежерийнхээ хамт Мөрөнгийн нисэх буудалд үлджээ. Дарәа нь К.Ханагат Аэрмонголия компанийн лавлахаас асуухад 45 минутын дараа газардах ёстой байсан онгоц ойролцоогоор нэг цаг 45 минутын дараа Улаанбаатарын нисэх онгоцны буудалд буусан гэжээ.
Аэрмонголия компанийн холбогдох хүмүүст энә талаар мэ-дэгдсэн боловч үл тоомсорлосонд гомдсон тэрээр шүүхэд хандахаар болжээ. К.Ханагат Аэрмонголия компаниас сэтгэл санааны хохирол болон гадаадын чухал гэрээ хэлэлцээрээс олох ёстой байсан 10 сая төгрөг, мөн Мөрөнгөөс Улаанбаатар хүртэлх онгоцны болон машины зардал гээд нийт 14 сая төгрөгийг нөхөн олгохыг шаардаж байгаа аж. Түүний хэлсэнчлэн 120 зорчигчдынхоо амь насаар аз туршсан Аэрмонголия компанийн холбогдох албан тушаалтнаас энэ талаар тодруулах гэсэн боловч тодорхой хариулт өгөхөөс татгалзлаа. Харин Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтнууд энэ талаар мэдээгүй байгаа гэнэ.
(Ардын эрх 109/287)
л.төгс