МАХН онц дүн авч, Ардчилсан нам сахилгад суух төсвийн тодотголыг батлав
Улсын төсвийн тодотголыг хэ лэлцэж батална гэдэг манай улс баян болж буйн илрэл гэнэ. Ийм сайхан дугнэлтийг Сангийн сайд Н.Баяртсайхан хийв. Мөн УИХ-ын гишүүн Ч.Улаан, Т.Ганди нар түү-ний үгийг дэмжиж байгаа гэж жигтэйхэн. Энэ төсвийн тодотгол нийгэм болоод хүн рүү хандсан хөрөнгө оруулалтын хэлбэртэй боллоо. Нийгмийн салбарын санхүүжилтэд 41,2 хувийг нь зориулах юм гээд л. Үнэндээ энэ бол ердөө л МАХН онц дүн авч, Ардчилсан нам сахилгад суух төсвийн тодотгол болсон гэхэд хэтрүүлсэн болохгүй.
Ардчилсан намын гишүүд хүүхэд бүрт 10 мянган төгрөг өгөх гэж хурал хаяж гараад тусыг олсонгүй. УИХ-ын дарга шинэ дэгийг мөрддөг хүн болж намынхаа гишүүдийг тойрч суулгаад л хүүхдийн мөнгийг гурван мянган төгрөгөөр баталлаа. Ийнхүү Ардчилсан намын мөрийн хөтөлбөр дахиад л биелсэнгүй. Харин МАХН-ын хувьд бол өөр хэрэг. Тэд мөрийн хөтөлбөртөө оруулсан шинэ гэр бүлд 500 мянган төгрөг олгох заалтаа хүчин төгөлдөр болгож чадав. Жилд 12,8 мянган шинэ гэр
бүлд 3,2 тэрбум төгрөг өгөх аж. Мөн шинээр төрсен хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгоно. Үүнд 4,5 тэрбумыг зарцуулна.
Түүнчлэн төрийн албан хаагчийн цалинг 30 хувиар нэмэхэд 40 тэрбум, нийгмийн даатгалын шимтгэл төлөхөд 7,4 тэрбум, төрийн албанд гэрээгээр ажиллаж буй хүмүүсийн нэг хүүхдийн сургалтын төлбөрт 224 сая, Төрийн сургалтын сангийн өрийг цэгцлэхэд 2,3 тэрбум, тэтгэврийн зөрүүг арилгахад 18,3 тэрбум, хүүхдийн гурван мянган төгрөгт 22,2 тэрбум, алдар цолтой 3782 хүнд олгох нэг удаагийн тэтгэлэгт 378 сая, алдарт эхийн одонтой 92 мянган эхэд зургаан тэрбум төгрөгийг бэлэг болгон барих аж.
Тэгвэл дэд бүтцийн салбарт өрдөө л 18,4 тэрбумыг зарцуулахаар төлөвлөжээ. Энэ мөнгөний найман тэрбум нь Багануураас Өндөрхангай хүртэлх 100 км хатуу хучилттай замын төлбөрт явна. Мөн малчдыг гэрэлтэй болгох Буман нарны гэрэл төсөлд 9,2 тэрбум төгрөг зарцуулна. Ордны өмнөх цогцолборыг ашиглалтад оруулахын тулд нэмж 3,8 тэрбум төгрөгийг улсын төсвөөс олгоно. Орлого нь зарлагаасаа 20 тэрбуамаар давсан улсын төсвийн тодотголын өнгө төрх нэг иймэрхүү. Намууд популист амлалтаа биелүүлэхийн тулд та биднээс хураасан татварыг тавьж туух нь. Гэхдээ үүнийгээ Хүн рүүчиглэсэн хөрөнгө оруулалт хэмээн гоёор тайлбарлахаа мартсангүй.
Яг үнэндээ бол хүүхдийн гурван мянган төгрөгөөр хүүхдэдээ зориулж буй айл өрх тун ховор. Боломжийн амьдралтай айл нь чихэр авч өгнө. Харин амьдрах чадваргүй нэг нь ганц удаа хүнсний бүтээгдэхүүн аваад л дуусгана. Бас аав ээж нь архи уугаад дуусгаж буй нэгэн ч бий. Шинэ гэр бүлийн 500 мянган төгрөг бол зүгээр л хурим хийх гэж тавьсан өрийг төлөөд дуусна. Гэхдээ хангалттай биш. Нэг ёсондоо хүмүүст архины мөнгө л бэлдэж байна гэхэд хатуудсан болохгүй. Ийм дүгнэлтийг олон улсын байгууллагууд хийж анхааруулж байгаа ч манай төрийн эрхмуүд хүлээж авсангүй. Ашигт малтмалын үнэ өсөөсэй гэсэн сохор залбирлыг нь дараа жил дэлхийн эдийн засаг харж үзэх болов уу яах бол. Хэрэв манай улстөрчдийн хөөрөл дараа жил шалдаа бууж, ашигт малтмалын үнэ буурвал Монголын төр ард түмнийхээ өмнө ямар бэлэг барих юм бол доо.
(Ардын эрх 109/287)
Г.ОТГОНЖАРГАЛ