Мөнгөө өвөртлөөд гарахдаа сургалт, мэдээллийн төвөөр ороорой

Санаанд багтамгүй өндөр хүү, урамшууллаар хүмүүсийг даллан дуудаж, мөнгийг чинь найдвартай хадгална хэмээн амлаж байгаа хоршооныхонд итгэхээсээ өмнө Хоршоодын сургалт мэдээллийн төвөөр ороод гарахад илүүдэхгүй. Өчигдөрхөн үүдээ нээсэн шинэхэн төвийн ажилтнууд иргэдэд хоршооны үйлчилгээний талаар үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх аж. Барилгачдын талбайн өмнө Хаан түшиг хадгаламж зээлийн хоршооны дэргэд байрладаг мэдээллийн төвд хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа, сонгодог жишгээр ажиллаж буй хоршооны талаархи мэдээлэл, мөнгө хадгалуулахыг хүсвэл юуг анхаарах зэрэг асуудлаар тогтмол сургалт зохион байгуулна. Хадгаламж, зээлийн хоршоонд мөнгөө хадгалуулчихаад үйл ажиллагааг нь огт сонирхохгүй байна гэдэг том алдаа. Иймээс санхүүгийн ямар нэгэн эрсдэлээс хол байхыг хүссэн хүн бүр Хоршоодын сургалт мэдээллийн төвөөр орж, хууль эрх зүйн мэдлэгээр тархиа цэнэглэх боломжтой болжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button