Ган хэрлэн ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг арилжихаар боллоо

нэг багц болгон 7,270,000 төгрөгөөр /нэгж хувьцааны үнэ нь 727 төгрөг/ арилжихаар боллоо. Ган хэрлэн ХК нь Дорнод аймгийн өмч хувьчлалын комиссын 1993 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 22 тоот тогтоолын дагуу Ган хэрлэн ХК-ийн 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 99,899 ширхэг хувьцааг 1993 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр МХБ-д бүртгэн авсан юм байна. Ган хэрлэн ХК нь зочид буудал, орон сууц, бар ресторан, үсчин гоо сайхан, дэлгүүр зэрэг худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийт 7,038.5 ам метр талбай бүхий таван давхар томоохон барилгатай. 2005 оны тайлан баланс дахь барилга байгууламжийн нийт үнэ нь 593,165.3 мянган төгрөг бөгөөд байгуулсан элэгдэл нь 232,062.4 мянган төгрөгөөр тусгагджээ. Эд хогшлийн үнийн дүн нь 29,504.5 мянган төгрөг ба 2003 оноос эхлэн зарим өрөөнүүдийг нэгтгэн люкс зэрэглэлтэй болгох зорилгоор засвар хийж, орчин үеийн эд хогшлоор тоноглон тохижуулах ажлыг жил бүр хийж ирсэн байна. Ган хэрлэн ХК нь 2005 оны байдлаар нийт 427,467.5 мянган төгрөгийн хөрөнгөтэй ба үүнээс 381,473.1 мянган төгрөгийн үнэ бүхий үндсэн хөрөнгө, 19,093.3 мянган төгрөгийн бараа материалтай байна. Ган хэрлэн ХК-ийн орлогын тайлангийн үзүүлэлтүүд /мянган төгрөгөөр/ Он Нийт орлого Борлуулсан бүтээгдхүүний өртөг Нийт зардал Татвар төлөхийн өмнөх ашиг 2001 он 33,879.1 69,545.8 71,136.9 -37,257.8 2002 он 35,268.2 – 59,828.5 -24,560.3 2003 он 46,075.1 38,954.7 65,537.9 -19,462.8 2004 он 59,413.3 28,660.7 60,840.7 -1,427.5 2005 он 62,935.3 32,722.6 67,828.3 -4,893.1 2001-2005 оны орлогын тайлангийн үзүүлэлтээс харахад компанийн нийт орлого жилээс жилд бодитоор өсч, борлуулсан бүтээгдэхүүний өртөг буурсан үзүүлэлттэй байгаа хэдий ч нийт зардлын хэмжээ нэмэгдэж ирсэн байна. Энэ нь тус компани өөрийн үндсэн үйл ажиллагаагаа өргөтгөн сайжруулах зорилгоор шинэчлэл, засвар үйлчилгээ хийх, зарим өрөөнүүдэд шинэ тавилга, эд хогшил худалдан авахад зориулан хийсэн хөрөнгө оруулалттай холбоотой байх магадлалтай юм. Ган хэрлэн ХК-ийн 2005 оны тайлангийн үзүүлэлтүүдийг өмнөх онуудын дүнтэй харьцуулахад үйл ажиллагаа нь сайжирч, орлогын дүн нэмэгдэн, алдагдал буурсан үзүүлэлттэй харагдаж байна. Бизнесийн байгууллагын хамгийн чухал үзүүлэлт болох ашигт ажиллагааны түвшинг сүүлийн 5 жилийн байдлаар авч үзэхэд -1.1-ээс –0.1 хүртэл хэлбэлзэж эерэг утга руу өсөх хандлагатай байгаа нь тус байгууллагаас үзүүлж буй үйлчилгээ, явуулж буй бодлогоо шинэчлэн сайжруулж, үйл ажиллагаагаа үр ашигтайгаар удирдан зохион байгуулж буй менежментийн оновчтой удирдлагынх нь илрэл, үр дүн юм. Ган хэрлэн ХК-ийн нийт хувьцааны 87.2 хувь буюу 87,168 ширхэг хувьцаа нь том хувьцаа эзэмшигч болох зургаан иргэний эзэмшилд байгаа бөгөөд 2006 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд тус компанийн хувьцаа давхардсан тоогоор 305,889 ширхэг арилжигдсан байна. Ган хэрлэн ХК нь Монгол улсын Yнэт цаасны зах зээлийн тухай, Компанийн тухай хуулиуд, мөн Санхүүгийн Зохицуулах Хороо, МХБ ХК-иас батлан гаргасан журам заавар, хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ тогтмол биелүүлдэг, биржид бүртгэлтэй жигд үйл ажиллагаатай хувьцаат компаниудын нэг юм байна.
Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button