Дэлхийн байгаль орчныг хамгаалах өдөр

хамгаалах талаар арга хэмжээ авдаг билээ. Өнгөрсөн жилийн хувьд усны талаар арга хэмжээ авсан бол энэ жил байгалийг нөхөн сэргээх талаар түлхүү анхааран арга хэмжээ авч байгаа билээ. Энэ ажлын хүрээнд Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан нөхөн сэргээх талаар арга хэмжээ авахаар анхаарч байгаа ажээ. Өөрөөр хэлбэл хэрэв ашигт малтмалын зорилгоор газар ашиглаад тодорхой хэмжээгээр нөхөн сэргээгүй бол лицензийг нь хураах, мөн торгууль тавьж түүнийг нь нөхөн сэргээхэд зарцуулах ажээ. Хамгийн оновчтой хэд хэдэн санал дэвшүүлж байгаагын нэг нь Монгол улсын өмч болсон газарт ашигт малтмал уул уурхай эрхэлсэн байгууллага хувь хүн нь нөхөн сэргээх чадваргүй бол төлбөрийг нь тохиролцон Байгаль орчны яамнаас томилсон мэргэжлийн хүнээр хийлгэх хэрэгтэй гэдгийг онцлон дурдаж байсан. Байгаль нөхөн сэргээх талаар Байгаль Орчны сайд И.Эрдэнэбаатар дараах тайлбарыг хийсэн. Бичлэгээс үзнэ үү
үideo1
Харин байгаль орчныг хамгаалах талаар тус яам олон нийтийг уриалан дуудаж байсан. Учир нь дангаараа энэ их үйлсийн төлөө зүтгээд хүчрэхгүй гэдгийг онцлон дурдаж байсан. Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү
үideo2
Цөөн тооны байгаль орчны мэргэжилтнүүд нь ажилладаг нь үнэн юм байна. Гэвч нэг нь бүтээдэг хамгаалдаг нөгөө нь сүйтгэдэг устгадаг Монголын нэгэн гаж тогтолцооноос гарахын тулд иргэн бүр анхаарах хэрэгтэй гэдгийг сайд онцлон тэмдэглэж байсан.
А.Баярмаа Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button