Зөв бодлогыг сайхан айрагтай зүйрлэнэ

Тэрээр ярилцлагынхаа эхэнд Цэргийн байгуулалтыг 2005 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр-т хөндлөнгийн экспертүүд үнэлгээ хийж, үр дүнгээ өгсөн хэмээн дүгнэснийг дурдав. Дараагийн шатны хөтөлбөр болох Зэвсэгт хүчнийг 2015 он хүртэл хөгжүүлэх баримт бичиг нь энэ оны 5 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид өргөн баригдаж, батлагдах байсан бөгөөд 7 сар гэхэд жилийн хугацаа өнгөрөх гэж байгааг сануулсан.
Зэвсэгт хүчний хэмжээнд дөрвөнтөө шинэчлэл явагдсан гэж үздэг бөгөөд 1990 оноос Зэвсэгт хүчнийг цомхон, чадварлаг, мэргэжлийн чиг хандлагатай болгох зорилго тавигдсанаар олон өөрчлөлтүүд хийгджээ. Шинэчлэл хийх хөрсийг 6-7 жил бэлдэж эрх зүйн үндсийг нь бүрдүүлэн, хугацаат цэргийн албан хаагчгүй байнгын бүрэлдэхүүнтэй ангиудыг бий болгож үйл ажиллагааг нь жигдрүүлсэн гэж хэлж болох бөгөөд цаашдаа уг шинэчлэл бүсчилсэн хөгжилтэй ч уялдан хөгжих учиртай ажээ. Цэргийн байгуулалтыг гүнзгийрүүлэхэд бүтэц, зохион байгуулалтын хувьд тайван цагийн орон тоогоор байлдааны үүрэг гүйцэтгэх чадвартай мэргэжлийн анги, гэрээт цэргийн алба цаашид гол үүрэгтэй хэмээн үзэж байна. ХЦАХ-дын бүрэлдэхүүн нь Зэвсэгт хүчний чадавхийг тодорхойлох бүрэлдэхүүн биш болсон бөгөөд үүнийг ахлагч, гэрээт цэргийн бүрэлдэхүүн тодорхойлох аж. Нөгөөтэйгүүр байлдааны жижүүрлэлттэй анги, салбарыг бэхжүүлэх шаардлагатай гэж тэрээр үзэж байна.
Шинэ цэргүүд сургуулийн салбарт 6 сар болоод сургууль байлдааны салбарт шилжиж байгаа нь оновчтой тогтолцоо эсэхийг эргэж харах хэрэгтэй. Юутай ч дайчилгааны нөөц бэлтгэх арга нь хугацаат цэргийн алба учраас 6 сарын эрчимжсэн сургалтын асуудалд өргөн цар хүрээтэй сэтгэж, алсын хараатай хандах хэрэгтэй. Зэвсэгт хүчинд 6 сар алба хаадаг болчихвол хэн хилийн цэрэгт жил хил манах юм бэ гэдгийг ч хөндөж байлаа.
Цэргийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх 10 жилийн хөтөлбөрт одоогийн оперативийн нэг чиглэлийг баримталсан техник, материал хэрэгсэл, зэвсэг агуулахын тогтолцоог боловсронгуй болгох ч тусгагдах учиртай. Түүнчлэн цэргийн удирдлагын байгууллагуудыг бэхжүүлэх, G-ийн системд шилжихэд удирдлага алдагдахаас сэргийлэх, цэргийн дүрэмд нийцүүлэх, шат дараалсан сургалтуудыг зохион байгуулах шаардлагатай ажээ.
Зэвсэглэл байлдааны техникийг шинэчлэх талаар тодорхой бодлого зангидах, холбоо мэдээллийн технологиос хоцорвол техникийн төдийгүй хүний сэтгэлгээ ч хоцрогдох аюултайг сануулав. Түүнчлэн АДХЦ-ийн техникийг сайжруулах, идэвхтэй хэрэгслийн асуудлыг УИХ, Засгийн газрын түвшинд гаргаж тавих цаг болсон гэдгийг Ерөнхийлөгчийн цэргийн бодлогын зөвлөх Ц.Дашзэвэг онцолж байсан. Терроризмын эсрэг тусгай болон томилгоот бүрэлдэхүүнтэй анги салбарын техник хэрэгслийг сайжруулах, тушаал өгөх эрх, ёс зүйн хэм хэмжээг нь тогтоох шаардлагатайг ч дурдсан.
Зэвсэгт хүчнийг бие бүрэлдэхүүнээр нөхөн хангахад БХИС гол үүрэгтэй, тус сургуулийг шинэчлэхгүйгээр цэргийн шинэчлэл бэхжихгүй зогсонги байдалд орно гэдгийг тэрээр анхааруулаад БХЯ дээрх асуудлыг гартаа авч, ЗХЖШ ч захиалагч байгууллагын хувьд шаардах эрхтэй гэв. Хааяахан шалгалт акт тавих бус бодлого, зохицуулалт, хяналт шинжилгээгээр удирдах онолоос иш татаж, айрагны сайхан хөрөнгөндөө, сайн багш нар, материаллаг бааз бол бүлж исгэх технологи нь юм хэмээн зүйрлэв. Мөн саам нэмэхгүй бол айраг хахардагтай адил жилийн дараа тэтгэвэрт хүний тархинд америк саам хийж бүлээд ч нэмэргүйг шоглоод авна билээ. Зарим сургалт цолны болзолт дамжаа болчих вий дээ хэмээн эмзэглэдэгээ ч нуусангүй. Нөгөөтэйгүүр гадаадад сургахад зарим нэгэн гажуудал байгааг ч дурдав. Хуваарь буцаахгүйн тулд хэлтэйг нь явуулдаг ч муу хөрөнгөн дээр герман саам хийж бүлээд хэрэггүйтэй адил ирсэн хойно нь туслах, гүйцэтгэх ажилд томилж байгаа нь 100 км-т 80 литр шатахуун зарцуулдаг Урал машинаар 2 шуудай гурил зөөж байгаатай адил юм гэв. Гадаад хэлийг албан ёсны бөгөөд албан тушаалын шалгуур үзүүлэлт болгох, Зэвсэгт хүчинд мэдлэг, чадвар, дадлагад суурилсан карьерийг туйлбартай баримтлах, шаардлагын дагуу шилжүүлэн байршуулах зэрэг бодлогыг хүний нөөцийн чиглэлээр хэрэгжүүлэхэд эдийн засгийн бэрхшээл байгааг үгүйсгэсэнгүй.
Цэргийн сургалт бэлтгэлийн агуулгыг шинэчлэх, хөндлөнгийн экспертээр хяналт, шинжилгээ, үнэлгээ хийлгэх нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлээд сургалт нь ял биш хэрэгцээ болсноор анги, байгууллага бүр суралцагч байх зорилго хангагдана гэв. Харин томилгоот бүрэлдэхүүнийг орон нутгаас бүрдүүлэх, дайчилгааны нөөцийг тайлагнах, хүний хөгжлийн орчин бүрдүүлэх асуудлууд хангалтгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байсан.
БХЯ, ЗХЖШ-ын чиг үүрэг, эрх хэмжээг тэрээр тайлбарлахдаа цэргийн удирдлага нь төрийн захиргааны, улс төрийн, цэргийн мэргэжлийн удирдлагаас бүрдэх бөгөөд батлан хамгаалах нь улс төр, эдийн засаг, нийгэм эрх зүй, цэргийн нэгдмэл хүрээг хамардаг. Тийм учраас ганц цэргийн салбараар зогсохгүй яамд болон УИХ, Засгийн газрын түвшинд ажиллаж голчлон эрх зүйн чиглэлийг нь хариуцдаг. БХЯ-ны бүрэлдэхүүнийг улс төрийн болон төрийн захиргааны мэргэшсэн албан хаагчид бүрдүүлж, цэрэг хэмээх тусгай хүчнийг улс төрөөс ангид байлгах жийрэг нь болж, тулгаралт үүсгэхгүй байлгах зохицолтой гэж ойлгож болно хэмээн ярилцлагаа өндөрлөв.
Эцэст нь тэрээр дээрх асуудлуудыг хүнд хүргэе хэмээн чин сэтгэлээсээ хандсанаа илэрхийлээд авах гээхийн ухаанаар хандаж тодорхойлох бодлогодоо тусгана биз ээ хэмээв.

2006.06.6 Соёмбо

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button