Монгол-Германы БХЯ-дын харилцаа хөгжиж байна
ХБНГУ-ын БХЯ-ны Бодлогын газрын орлогч дарга, бригадын генерал Мюлнерээр ахлуулсан төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг Монгол Улсын Батлан хамгаалахын сайд М.Сономпил, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал М.Борбаатар нарын албаны хүмүүс айлчлалын эхний өдөр хүлээн авч уулзав. Мөн Гадаад хэргийн сайд Н.Энхболд төлөөлөгчидтэй уулзаж ярилцлаа. Айлчлалын үеэр 2006-2007 оны хоёр талын хамтын ажиллагааны тухай ярилцахын зэрэгцээ Монгол улс өөрийгөө хамгаалдаг төдийгүй энхийг сахиулах Зэвсэгт хүчинтэй байх, энхийг сахиулах төв байгуулах, Германд цэргийн атташе суулгах зэрэг асуудлуудаар зөвлөлдөнө.
Германы талын төлөөлөгчид ЗХКТГ-иар орж тусламжаар өгсөн 200 мянга орчим еврогийн өртөгтэй эмнэлгийн тоног төхөөрөмжийг нь хэрхэн хэрэглэж байгааг болон ажлын үр дүнтэй нь танилцаж сэтгэл хангалуун байсан бөгөөд дахин тусламж үзүүлэх тухай яригдсан. Мөн үүний зэрэгцээ ХБНГУ-д сургууль төгсөгчидтэй уулзах, Хустайн нурууны дархан цаазат газартай танилцах зэрэг үйл ажиллагаанууд тэдний хөтөлбөрт багтжээ.
2006.06.6 Соёмбо