Аэро Монголиа 100 зорчигчийн аминд хүрэх шахжээ
. Зорчигчдод энэ тухайгаа, Улаанбаатарт агаар муу учраас Мөрөн нисч байна гэж тайлбарласан байна. Мөрөнд буухдаа айхтар ихээр донсолж аймшигтайгаар газардсан бөгөөд зуу гаруй зорчигчид бүгд өөрсдийгөө өнгөрлөө гэж боджээ. Онгоц арайхийн зогссоны дараа зочигчид тэдэнд уурлаж, зарим нь урд дугуйны нь амортизатор ажиллахгүй байж болзошгүй тухай сануулжээ. Харин нисэх багийнхан тэднийг загнаж, Амьд ирсэн чинь их юм гэж бод гэх мэтээр доромжлон харьцжээ. Мөрөнд буухдаа үхэлтэй тулгараад буцсан зорчигчдын зарим нь Аэро Монголиа компаниар дахин үйлчлүүлж Улаанбаатар руу нисэхгүй гэдгээ хэлж Мөрөнгөөс Улаанбаатар руу машинаар иржээ. Тэд Мөрөнд хоноглосон буудал, Улаанбаатарт ирсэн унааны зардлаа Аэро Монголиа-аас нэхэмжилж байгаа юм байна. Мөн нисэх багийнхан тэр өдөр Мөрөнгөөс Улаанбаатарын хооронд хоёр дахиа нисэхдээ цаг гаруйн дотор туулдаг замыг хоёр цаг хорин минутад туулсан тухай зорчигчид ярьж байлаа. Аэро Монголиа компанийн 312807 утсанд холбогдож энэ талаар тодруулбал кассын ажилтан эмэгтэй Агаараас шалтгаалсан бол бидэнд хамаагүй шүү дээ гэлээ. Энэ талаар холбогдох мэргэжилтнээс хариу авахаар 983212 дугаарын утсанд 16.20 цагт холбогдвол жижүүр Болд гэдэг хүн Мэддэг хүмүүс нь алга байна, саяхан гараад явчихлаа. Наад нислэгт чинь манай гадаадын нисгэгч явсан гэсэн. Гомдол гаргасан хүн нь өвчтэй, мэдрэлийн саатай хүн байна гэсэн сураг дуулдсан гэлээ. Албан ёсны хариу өгөх эрх мэдэлтэй хүнтэй нь холбогдохоор гар утсыг нь асуусан ч Ирж уулз гээд жижүүр Болд утсаа тасаллаа.
2006.06.6 Улс төрийн сонин