Гадаад хэргийн дэд сайд БНСВУ-д айлчлав

Гадаад хэргийн дэд сайд Ц.Цолмон БНСВУ-ын Гадаад хэргийн дэд сайд Нгуен Фү Бин-тэй зөвлөлдөх уулзалт хийв. Хоёр тал улс орны дотоод байдал, гадаад бодлогынхоо талаар харилцан мэдээлж, Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх асуудлаар санал бодлоо солилцлоо. Түүнчлэн бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллах талаар зөвлөлдөв.

Уулзалтын үеэр Монгол Улсын ГХЯ, БНСВУ-ын ГХЯ хооронд хамтран ажиллах тухай Тохиролцоонд гарын үсэг зурав.

Айлчлалын үеэр БНСВУ-ын Ерөнхий сайдын орлогч Фам За Кхием, Гадаад хэргийн сайд Нгуен Зы Ниен нар дэд сайд Ц.Цолмонг хүлээж авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар найрсгаар ярилцав. Дэд сайд Ц.Цолмон Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн дэд сайд, ЗГХК-ын Вьетнамын хэсгийн дарга Бүй Ба Бонг, Вьетнамын Гадаад худалдааны тэргүүн дэд сайд болон Найрамдлын нийгэмлэгүүдийн холбооны удирдлагатай уулзаж хоёр талын худалдаа, эдийн харилцааг хөгжүүлэх, үүний дотор худалдааг өргөжүүлэх, зам тээврийн боломжийг сайжруулах, нээлттэй болгоход анхаарлаа хандуулав.

Дэд сайд Ц.Цолмон БНСВУ-ын их, дээд сургуульд сурч байгаа монгол оюутнуудтай уулзав.

/Гадаад хэргийн яамны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ/
2006-06-06

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button