ИРАКТ ОРОС ДИПЛОМАТЧИЙГ ХОРООЖ, дөрвөн оросыг барьцааллаа

Мөн Иракийн өмнөд хэсгийн гол хот болох Басрад автомашинд тавьсан бөмбөг дэлбэрч 27 хүний аминд хүрчээ. Ерөнхий сайд Нури аль-Малик улс оронд онц байдал зарлаад гурав хонож байгаа билээ. Хүчирхийлэл, аллага хядлага Багдадыг бодвол илүү тайван байдаг өмнөд хэсэгт тархаж байгааг тоймчид тэмдэглэж байна.
Цагдаа нар Бакуба хотоос тасдаж хаясан найман хүний толгой олжээ. Тэдний долоо нь хамаатнууд, нэг нь орон нутгийн лалын сүмийн удирдагч байсан байна. Толгойнуудын хажууд тэднийг дөрвөн шийт үндэстнийг хороосон хэрэгт буруутай гэсэн бичиг байжээ. Мөн Багдад хотоос тамлуулж, толгойдоо буудуулж нас барсан 22 хүний цогцос олдсон байна.
Оросын Төрийн Дум Иракт барьцаалагдсан дөрвөн орос иргэнийг суллах хэлэлцээг хийх зохицуулагч хороо байгуулаад байна. Ирак дахь нөхцөл байдал маш хүнд байгаа ч Оросын дипломат алба тус улсад ажилласааар байх болно. Москва хоёр талын уламжлалт харилцааг чухалчилж үздэг юм хэмээн Төрийн Думын төлөөлөгч Леонид Слуцки мэдэгдэв. ОХУ Саддамын дэглэмтэй сайн харилцаатай байсан бөгөөд Ирактай эдийн засгийн хүрээнд нягт хамтран ажиллаж байв. АНУ тэргүүтэй холбоотнууд Ирак руу довтлохыг Кремль эсэргүүцэж байсан. Гэвч эдүгээ америкууд Иракийг яаран орхин гарах нь уршигт үр дагавартай хэмээн оросууд үзэж байгаа юм.
Багдадад оросуудыг анх удаа барьцаалж байгаа нь энэ биш. 2004 оны дөрөвдүгээр сард Интерэнергосервис компанийн найман орос ажилчныг хулгайлсан ч мөдхөн суллан тавьж байв. Мөн хоёр орос мэргэжилтнийг барьцаалсан ч долоо хоногийн дараа чөлөөлж байсан билээ. 2004 оны тавдугаар сард дээрх компанийн гурван орос ажилтан довтолгоонд өртөж амь насаа алдаж байжээ. Америкууд Иракийг эзэлснээс хойш 440 орчим гадаадын иргэн хулгайлагдаад байна. Хамгийн сүүлд Арабын нэгдсэн Эмирт улсын дипломатч Нажи Ноамиг барьцаалж 15 хоногийн дараа сулласан юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button