Японд интернэт амиа хорлолт нэмэгдсээр
2005 онд интернэтийн сүлжээгээр тохиролцож бөөнөөрөө амиа егүүтгэсэн хүмүүсийн тоо 91-д хүрсэн нь 2004 оныхоос 55-аар илүү байгаа юм. Японы цагдаа 2003 оноос хойш интернэтээр амиа хорлосон тохиолдлыг бүртгэж эхэлсэн юм.
Статистикийн мэдээнээс үзвэл 2005 онд нийтдээ 32 мянга 552 япон иргэн сайн дураараа нөгөө ертөнцөд очжээ. Тэдний 40 хувь нь гэрээслэлдээ Эрүүл мэндийн байдал муу учраас ийм шийдвэрт хүрлээ гэсэн байна. Амиа хорлогсдын тал хувь нь ажилгүй хүмүүс байсан аж. 40-өөс дээш насны эрчүүд тэдний 73 хувийг эзэлжээ. Амиа хорлогч хүүхдүүдийн тоо 10 хувиар нэмэгдэж, 861-д хүрсэн байна.
Японы Засгийн газар хямрал болон сэтгэл зүйн бусад дарамтад орсон хүмүүст анхаарал, халамж тавих, мөн пүүс, компаниуд ажилчдынхаа нөхцөл байдлыг сайжруулахад нь зориулж төсөв батлахаар төлөвлөж байна. 2005 онд Японд төрөлт эрс багасчээ. Нэг эмэгтэйд 1.25 хүүхэд ногдож байгаа аж. Засгийн газар төрөлтийг дэмжихийн тулд татварын бодлогыг уян хатан болгох, ажиллах хүч, тэтгэврийн бодлогыг эргэн харахаар зэхэж байгаа юм.