Чеченьд жилийн дотор 130 мянган кв метр орон сууц барина
Одоогоор Грозный хотод нуранги, балгасыг цэвэрлэх, шинэ орон сууц барих зэрэг сэргээн босголтын ажил идэвхтэй өрнөж байгаа юм. 2005 онд тусгай төлөвлөгөө баталж, шинэ орон сууц барихад хоёр тэрбум рубль гаргахаар болсон аж. Мөдхөн Грозный хот өнгө төрхөө өөрчилнө. Дайны ул мөрийг бид арилгах болно хэмээн А.Алханов ярьжээ. ОХУ Чеченийн сэргээн босголтод зориулж жил бүр 7.5 тэрбум рубль гаргахаар болсон юм.