Авилгатай тэмцэх хуулийг эсэргүүцэн жагсана
Цуглаан зохион байгуулж буй гол шалтгаан нь авилгач өөрөө авилгалын тухай хуулийн талаар хэлэлцэж байгаа нь зүйд хэрхэвч нийцэхгүй, ер нь л энэ хууль нь ихээхэн но той болж байгаа гэнэ. Цуглаан цуглаан маргааш эрх чөлөөний талбайгаас цагт эхлэх юм байна. эсэргүүцлийн цуглаан зохион байгуулагчид тайван жагсаал болно гэдгийг мэдэгдсэн энэ талаар зохион байгуулагчдийн мэдэгдлийг бичлэгээс үзнэ үү
үideo1
үideo2
үideo3
Цуглааныг зохион байгуулагчид болох Иргэний Зориг Нам, Эрїїл нийгэм иргэний хөдөлгөөн,
Иргэний Зориг Залуучуудын холбоо нь Улс Монголыг аалзны тор мэт сүлжсэн авилгатай хийх тэмцэл тодорхой үр дүнд хүрэхгүй, ярианаас хэтрэхгүй байна гэдгийг онцлон дурдаж байсан.
Авилгалын эсрэг хуулийн дараах зүйл заалтыг ИЗЗХ, ЭНИХ, ИЗНамын өөрчлөх хэрэгтэй гэж үзсэн бөгөөд хэрхэн өөрчлөх талаар ч саналаа дэвшүүлсэн юм. Тодруулбал
1.Тодорхойлолт нь хоёрдмол санаа агуулж байна
Хуулийн төслийн 4.2д. Төрийн албан хаагч албан тушаалынхаа эрх мэдлийг хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдал олж авах үйлдэл, эс үйлдэхүйг авилга гэнэ гэж заажээ. Yүнийг авилга төрийн албан тушаалыг хувийн ашиг олох зорилгоор хууль бусаар ашиглах явдал /ингэснээр хоёрдмол байдлыг үгүй болгоно/ гэж өөрчлөх
2. Хуулийн зохицуулалтад хамаарах этгээд хэт олон байна
Хуулийн төслийн 4.2-т, иргэн, хуулийн этгээдэд Авилгатай тэмцэх хуулийг хамааруулахаар заасан байна. Yүнийг 4-1. Авилгатай тэмцэх хуулийн субъектын хїрээг /хуулийн зохицуулалтад хамаарах хүрээ/ хэт өргөжүүлсэн нь Авилгатай тэмцэх газар /АТГ/ нь жижиг сажиг ажлаар хөөцөлдөх /ачааллаа дааж давахгүй/ нөхцлийг бүрдүүлэх нь. Улмаар олон хүнийг залхаан цээрлүүлэх ажиллагаа явагдахад хүргэж болзошгүй. Төрийн өндөр албан тушаалтнуудыг яаж мөрдөн шалгах вэ гэдэг нь бүрхэг /бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэл, журмыг тогтоох/ болгон өөрчлөх
3. Улс төрийн нөлөө их, хараат бус байдал бараг алга байна.
Хуулийн төслийн 20.3. Авилгатай тэмцэх газрыг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг YАБЗ-ийн зөвлөмжийг үндэслэн УИХ шийдвэрлэнэ /нэг намын бүрэлдхүүн бүхий YАБЗ/
20.4. Авилгатай тэмцэх газрын зохион байгуулалтын бїтэц, дүрмийг Монгол улсын Ерөнхийлөгч батална.
22.7.1. Хорооны /Зөвлөлдөх хороо/ бүрэлдхүүнд прокурор, цагдаа, тагнуул, Төрийн албаны зөвлөл, Yндэсний аудитын газрын эрх мэдэл бүхий албан тушаалтаны тус бүр нэг төлөөлөл орох бөгөөд бүрэлдхүүн, хорооны ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална
23.3. Авилгатай тэмцэх газрын ажилтны ёс зїйн болон сахилгын дүрмийг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.
25.2. Тэргүүн комиссар, шадар комиссарын зэрэг дэвийг МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар олгоно.
25.5. Авилгатай тэмцэх газрын ажилтны зэрэг дэв олгох дүрэм, дүрэмт хувцасны загвар, хэрэглэх журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.
26.1. Авилгатай тэмцэх газрын дарга, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, гүйцэтгэх ажил болон мөрдөн байцаах ажил эрхэлсэн дэд даргыг Улсын Ерөнхий Прокурорын санал болгосноор МУ-ын Ерөнхийлөгч 6 жилийн хугацаагаар томилно.
26.2.1. АТГ-ын дарга нь 40 нас хүрсэн, төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, гүйцэтгэх ба мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, эрх зүйч мэргэжилтэй хүн байна. Хэмээн тус тус заажээ. Yүнийг 40 нас гэж заасан нь гүйцэтгэх ба мөрдөн байцаах, прокурорын ажил хийж байсан хэн нэгэн хүн томилогдох нь ээ. Төрийн тогтолцоо бүхэлдээ авилгад нэвчсэн нөхцөлд ийм заалт нь хараат бус, шударга, иргэний зоригтой, мэргэжлийн өндөр ур чадвартай, хүмүүсийн итгэл хүлээсэн хүнийг томилох бололцоогүй болгож байна.
УИХ-д суудалтай намуудаас нэр дэвшүүлэн сонгогддог Ерөнхийлөгчөөс ихээхэн хараат байх нь.
Хэрэв ард олны дэмжлэгийг авч чадахгүй болвол АТГ-ын ажилтнууд ёс зүйн уналт, доройтолд удахгүй орно. АТГ-ын ажилтнуудыг хахуульдах, бусдын эсрэг тэднийг ашиглах сиймхий гаргаж болохгүй. АТГ бол ард түмнийхээ сонголтоор тэдний мэдэлд байх ёстой.
АТГ-ын дарга нь өндөр мэргэжлийн, шударга, олон түмний итгэлийг даасан хуульч хүн байх нь зүйтэй. Харин дэд дарга нь гүйцэтгэх ба мөрдөн байцаах ажлын дадлага туршлагатай, бас шударга, зоримог байх нь чухал. АТГ-ын даргыг ард нийтээс сонгох эсвэл сум бүрээс сонгогдсон иргэний төлөөлөгчдөөс бүрдэх Их хуралдайгаас сонгох. Харин дэд даргыг АТГ-ын даргын санал болгосноор УИХ батлах.
4. АТГ-ын ажилтнуудын шалгуур үзүүїлэлт хангалтгүй, ерөнхий байна
Хуулийн төсөлд 23.2.-т зааснаар, АТГ-ын ажилтан нь ямар мэргэжил, мэргэшилтэй, ямар шаардлага хангасан хүн байх нь тодорхойгүй, бакалавр зэрэгтэй хэнийг ч авч ажиллуулах юм байна. Шалгуур
– хүний эрхийн чиглэлээр 3-аас доошгүй чиглэлээр ажилласан
– аудитын байгууллагад ажилласан
– дээд сургуулийн профессорын зиндааны
өндөр дээд алба хашиж байсан /Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, үндсэн хуулийн цэцийн гишүүн, Прокурор гэх зэрэг /
Тавих шаардлага
– шударга байдал /гүйцэтгэлээр/-ыг шалгаж байх
– шаардлагатай үед хурдан чөлөөлөх нөхцлийг бүрдүүлэх
– өндөр цалин хөлстэй байх
– мэргэжил, шударга ёс, ёс суртахууны хувьд өндөр
– үр бүтээлтэй ажиллах чадвартай
– Эдийн засгийн баталгаа хангалттай биш байна
Хуулийн төсөлд 33 дугаар зүйл, Авилгатай тэмцэх газрын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана.
33.3. Авилгатай тэмцэх газрын гүйцэтгэх ажлын төсвийг УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооноос хянаж, санал болгосноор УИХ тусгай зүйл болгон батална.
Харин үүнийг өөрчлөх талаар Авилгатай тэмцэх байгууллага, түүний үйл ажиллагааны санхүүжилтийг зөвхөн улсын төсөв дээр үүрүүлэх бодлого нь хэрэв УИХ хүсэхгүй бол тэд хаалгаа ч барьж болох санаа харагдаж байна. Иймд улсын төсвөөс гадна авилгыг илрүүлж олсон орлогын тодорхой хувийг хүртэх асуудлыг авч үзэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.
6. Авилгын түгээмэл хэлбэрүүд орхигдсон байна
Хуулийн төсөлд 4.2.2-д дурдсан авилгын үндсэн хэлбэрүүдэд МУ-ын Эрүүгийн хуульд заасан Авилгын түгээмэл тархсан хэлбэрүүд орж чадаагүй байна. Тодорхой бус байгаа нь АТГ-ын үйл ажиллагааг дэндүү өрөөсгөл болгож болзошгүй.
4.2.
2.1. хээл хахууль авах, өгөх
2.2. шан харамж авах, өгөх
2.3. албаны эрх мэдлээ урвуулах, хэтрүүлэх
2.4. албаны үүргээ биелүүлэхгүй байх
2.5. албаны эд хөрөнгийг завших, зориулалтын бусаар зарцуулах
2.6. хууль бусаар хөрөнгөжих
2.7. гэмт хэргийн орлогыг угаах
2.8. авилгад хамаарах үйлдлийг нуун дарагдуулах
2.9. авилгад хамаарах хэргийн шүүн таслах ажиллагаанд саад учруулах гэж заасан байна. Харин үүнийг Авилгын үндсэн хэлбэрүүдийг нэмж оруулах.
Тодруулбал,
– эх орноосоо урвах
– Төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах
– төрийн нууц задруулах
– сонгуулийн булхай хийх
– санал худалдан авах
– сонгогчдыг эд мөнгөөр татах
– сонгуулийн ба бүх нийтийн санал хураалтын баримт бичгийг хуурамчаар үйлдэх
– санал хураалтын дїнг буруу гаргах
– бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх, дээрэмдэх
– бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх
– гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах
татвараас зайлсхийх
– эд зүйлийг хууль бусаар хилээр нэвтрүүэх
– зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэлд оролцох
– хууль бусаар баривчлах
– нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх
– худал мэдүүлэг өгөх
7. Хөрөнгө орлогын мэдүүлэг дутуу байна
Хуулийн төсөлд 9-р зүйлд хөрөнгө орлогын мэдүүлгийг тодорхой албан тушаалтан, байгууллагыг л хамааруулахаар тусгажээ. Yүнийг Хөрөнгө орлогын мэдүүлгийг өргөн хүрээнд авч үзэх
Тодруулбал,
– өөрийн хөрөнгө
– гэр бүлийн хөрөнгө
– насанд хүрээгүй хүүхдийн хөрөнгө
– өр төлбөр мэдээ зэргийг хамруулах.
Хөрөнгө орлогын мэдүүлэг нээлттэй байх нь аюулгүй байдлыг хангадаг. Нууц байдал нь өрсөлдөгч талд ашиглах хэрэгсэл болон хувирдаг тул нээлттэй байх зарчмыг баримтлах.
8. Зэрэгцсэн бүтэц ажлыг тарамдуулна
Хуулийн төсөлд АТГ-ын зэрэгцээ соён гэгээрүүлэх урьдчилан сэргийлэх үүрэгтэй Yндэсний зөвлөл байгуулахаар хуулийн төслийн 15.1-д тусгажээ. Yүнийг Авилгатай тэмцэх үйл ажиллагаа нь салангид бус нэг газар буюу АТГ төвлөрөх. Хуулийн төслийн 15, 16, 17, 18-р зүйлийг бїхэлд нь хасах. Хэрэгтэй гэж үзэж байгаа ажээ.
А.Баярмаа Оллоо.МН