Автобус-3 компаний 3.6 га газар хэнийх болох нь вэ

Автобусны үнэ нэмэгдэж хүмүүсийн бухимдалд багагүй хүргээд амжсан бол саяханаас Автобус-3 компани автобус үйлчилгээндээ гарахгүй бүүр илүү бухимдал үүссэн юм. Юуны улмаас Автобус-3 компани үйлчилгээндээ гараагүйг тодруулвал нийт ажилчид халагдаж, тээвэр нэг бүрийг лацадсан гэсэн үгтэй угтан авч байсан юм. Автобус-3 компанийг хувьчлах асуудал тавигдаад багагүй удаж байгаа бөгөөд хэн авах нь тодорхойгүй байсаар хэдэн сарын нүүр үзээд байгаа билээ. Тус компани 2003 онд менежментийн хувьчлалд оруулна хэмээн тендер зарлах үед 350 ажиллагсадтай Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний таван чиглэлд 72 автобусаар үйлчилдэг байжээ.

Тендерийг тухайн онд зарлаж хоёр удаа буцаж гурав дахь удаад нь тендерт ялсан гэх иргэн Чулуунд байгууллагын өмч хөрөнгийг шилжүүлсэн тэр цагаас хойш энэ байгууллагын үйл ажиллагаа маш хүнд байдалтай амь залгуулах төдий явж ирсэн байна. НИТХ-ын тэргүүлэгчид хоёр ч удаа тендер будлиантай хууль бус болсон учир дахин хуулийн дагуу явуулах шийдвэр гаргасан боловч өнөөг хүртэл хэрэгжээгүй.

Автобус-3 компаний захирал Г.Бямбасүрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийх болсон шалтгаанаа ийнхүү тайлбарлаж байна.
үideo1
Автобус-3 компанийн шугаманд явж байсан 11 автобусны үйл ажиллагааг өнгөрсөн тавдугаар сарын 31-нд бүрэн зогсоож лацадсанаас жолооч үйлчлэгч нийлээл 80-аад хүн ажлын байргүй болоод байгаа аж.

Автобус-3 компаний Yйлдвэрчний Хороон дарга Х.Пүрэвээс Тендер хэрхэн явагдаад байгааг тодрууллаа.
үideo2
Энэ оны нэгдүгээр сард дахин тус байгууллагыг 2006 онд хувьчлах аж ахуйн нэгж байгууллагын жагсаалтад оруулжээ. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн өмч хувьчлалын комисс, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийтийн тээвэр зохицуулалтын газрын дарга нарын хамтарсан шийдвэр гарч тавдугаар сарын 30-нд тендер зарлалаа хэмээн мэдэгдсэн юм байна.

Автобус-3 компаний онц тээвэрчин Р.Дэлгэрбаямба ийнхүү ярьж байна.
үideo3
Урьд өмнө нь нийслэлийн таван чиглэлд үйлчилж байсан Автобус-3 компани хаагдан лацдуулахаасаа өмнм Дарь-Эх Вогзал гэсэн ганц шугаманд үйлчилгээ хийдэг байсан юм. Харин тавдугаар сарын 31-с хойш энэ чиглэлд хувийн 4 компани тус бүрээс 2 автобус 10 минутын зайтай үйлчилгээнд оруулж иргэдийг ажил амьдралтай нь залгуулж байгаа ажээ. Автобус-3 компани нь одоогийн байгаа газартаа 3.6 га газар ашигладаг бөгөөд 1.4 тэрбум төгрөгний үндсэн хөрөнгөтэй ажээ. Тендер гэсэн нэрийн доор өмч хөрөнгө завшиж хэн нь мэдэгдэхгүй иргэний нэрээр төрийн түшээд нь газарт шунаж байгаа нь харамсалтай.

Т.Оргил/olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button