Р.ДаваадоржЖуулчлал жинхэнэ утгаараа хөгжих цаг ирлээ

-Манайд аялал жуулчлалын салбар сүүлийн үед нэлээд сайн хөгжиж байна. Монголыг зорин ирэх жуулчдын тоо хэр нэмэгдэж байна?
-Манай улсын хөдөө аж ахуй, уул уурхай, ноос ноолуур, барилгын салбартай зэрэщээд үр ашиг өндөртэй салбар бол аялал жуулчлал байдаг. Хоёр жилийн өмнө аялал жуулчлалын яам байгуулагдлаа. Манай хэлтэс гурван жилийн өмнө байгууллагдсан. Дэлхий дээр хамгийн их орлоготой салбарыг нефьт тэргүүлж машин үйлдвэрлэл, аялал жуулчлал удаалдаг. Монгол Улс нефьт олборлож, машин үйлдвэрлээд ашиг олоод байж чадахгүй хойно тэргүүлэгч гурван салбарын нэг аялал жуулчлалыг хөгжүүлэхээр ажиллаж байна. Сүүлийн гурван жилд жуулчдын тоо 15-20 хувиар өссөн. Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой тохиож байгаа болохоор 400 гаруй мянган жуулчин ирэх төлөвтэй байна.

-Жуулчдын тоо өссөн сайхан мэдээ байгаа хэдий ч тэднийг татах олон ажил хийх хэрэгтэй байх?
-Хэдийгээр жуулчдын тоо 15-20 хувиар өссөн нь сайшаалтай боловч шинэ салбарыг дөнгөж хөгжүүлж байгаа учраас санаж сэдэх, хийх юм маш их байдаг. Уг нь ч манайд 1957 онд анхны жуулчны байгууллага үүссэн хэдий ч жинхэнэ аялал жуулчлалын чиглэлээр ажиллаж чадаагүй. 1990-ээд оноос олон улсын чанартай болж ашгаа олж эхэлсэн. Тиймээс бидэнд гадаадын орноос суралцах юм их байна. 2000 онд батлагдсан Аялал жуулчлалын тухай хууль-д ОХУ, Казахстан зэрэг орны хуулийг бараг хуулбарласан байдаг. Аялал жуулчлалыг нэлээд эрчимтэй хөгжүүлж байгаа нөхцөлд энэ хууль нь шаардлага хангахгүй болж ирсэн тул шинэчлэх хэрэгтэй. Энэ талаар аялал жуулчлалын салбарынхан ч их ярьдаг.

-Монголд ирж байгаа бүх жуулчид Улаанбаатарт буудаг. Нийслэл хот эх орны НҮҮР царай, босго нь болдог болохоор үзүүлэх харуулах юм ихтэй байх хэрэгтэй байх?
-Нисэх буудал, вокзал нь нийслэлдээ байрладаг болохоор жуулчид Монголын тухай анхны ойлголтоо Улаанбаатараас авна. Мөн аялал жуулчлалын нүур царайг тодорхойлдог. Тэгэхээр жуулчдад тодорхой хэмжээний үйлчилгээг үзүүлэх ёстой. Ирсэн жуулчдад таатай сэтгэгдэл төрүүлэх, ханамж үлдээх, дахин иртэл нь татах хэрэгтэй. Ингэж чадвал тухайн жуулчин дараа жил нь ирэхдээ 5-10 хүн дагуулаад ирнэ. Үгүй бол манайд ирэхээр сонирхож байсан хүмүүст хар PR хийж ирэхийг нь болиулна.

-Энэ жил ирэх жуулчдад үзүүлж харуулахаар төлөв-лөсөн ямар ямар үзвэр, үйлчилгээ байна. Цаашдаа хийхээр төлөвлөсөн зүйлүүд юу байна?
-Манай аялал жуулчлалын хэлтэс энэ жил нэлээд хэдэн ажил хийхээр төлөвлөж байгаа. Би ажлаа авснаас хойш манайтай ижил хугацаанд аялал жуулчлал хөгжүүлсэн улс орнуудын ажлыг явж судалж үзлээ. Хуучин социалист гэгдэж байсан европын орнууд дотоодын нийт бүтээгдэ-хүүнийхээ 20 хувийг аялал жуулчлалаас олдог. Гадаад орнуудын анхаарлыг татах хэмжээнд хүрсэн байна. Эдгээр орон яагаад ингэж өдий зэрэгт хүртэл хөгжөвд байгаа юм бэ. Нийслэл нь юугаараа жуулчдыг татаад байна гэдгийг судлаад үзэхээр аялал жуулчлал хөгжүүлэх Алтан хетөлбөр хэрэгжүүлсэн байна. Энэ хөтөлбөрийг нь судлаад өөрийн оронд тохируулан өөрийн хөрсөнд буулгаад эрдэмтэд, төрийн бус байгууллагууд, энэ чиглэлээр ажилладаг хувийн хэвшлийнхэнтэй холбогдон Улаанбаатар хотын аялал жуулчлалыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр боловсруулан батлуулсан. Ингээд хууль эрхзүйн акттай болохоор бидний хийх ажил тодорхой болж байгаа юм.

– Хийх ажлынхаа зарим нэгийг дурдвал.?
-Нисэж ирсэн жуулчин эхлээд таксинд сууна. Гэтэл өнөөдөр таксины үйлчилгээнд явж байгаа такси маань ямар ч аюулгүй байдал хангахааргүй, бүдүүлэг харьцаатай жолооч уттдаг. Тиймээс Сити такси компанитай хамтраад шинээр оруулж ирэх таксиных нь 50-ийг зөвхөн жуулчдад үйлчилдэг болгохоор төлөвлөсөн. Тэдгээр жолооч нар нь ойр зуурын хэрэглээндээ тохирсон англи хэлний мэдлэгтэй байна. Ямар нэг бүдүүлэг авир гаргасан бол нэр хаяг, компанийн утас нь ил байдаг зэргээр барууны стандартад тохирсон байх юм. Энэ ажил удахгүй эхэлнэ.

Мөн цагдаагийн байгууллагатай хамтран жуулчдыг гэмт халдлагаас хамгаалах, анхны тусламж үзүүлэх дуудлагын утас бүхий үнэгүй тараах материалаар хангана. Яагаад гэвэл сүүлийн жилүүдэд жуулчдын халаас ухдаг, үнэтэй техник хэрэгслийг нь хулгайлах явдал ихсэж ийм бүлэглэлүүд бий болсон. Урьд нь ирсэн жуулчид хэл мэдэхгүй, хэнд хандахаа мэдэхгүйгээс мөнгө, аппарат, камераа хулгайд алдаад дэмий л бухимдан дахин ирэхээргүй хот байна гээд буцдаг байсан. Үүнээс гадна жуулчдад тохиолдсон гэмт хэргийн чанартай асуудлыг хурдан шуурхай шийдэж өгөх цагдаа, байцаагч нарыг томилж ажиллуулахыг хүссэн. Учир нь жуулчид богино хугацаагаар ирдэг болохоор хэл ам хийгээд яваад байж чаддаггүй. Жуулчдыг хүлээж аваад байрлуулаад зочид буудлын асуудал гарч ирнэ. Өнөөдрийн байдлаар 120 гаруй зочид буудал байгаа-гийн 42 нь нэгээс дөрвөн одтой буудал байдаг.

Одтой буудлаас гадна цаана үлдсэн буудал үнэхээр харамсмаар байдалтай байна. Буудал гэдгийг нэрийг гутаасан гэж хэлж болно. Тэнд сүүлийн үед аюулын харанга дэлдээд байгаа ДОХ өвчний голомт энд байна. Архидалт, хулгай биеэ үнэлэлт, гэмт хэрэгтнүүд энд орогнож байрлаж байна. Одоо бүр оюутний байранд хэдхэн өрөө хөлслөөд буудал гэсэн нэр зүүгээд биеэ үнэлэгчдийг байрлуулан бараг янханы газар болчихеон байх жишээтэй. Манай хэлтсээс одтой буудлууддаа зочид буудлын аюулгүй байдал, түүнд тавих арга хэмжээ, түүнд тавих хяналт, үйлчилгээний соёл, гэсэн сэдвээр сургалт явуулсан. Хоёр дахь удаагийн сургалтдаа жуулчны баазуудыг хамруулсан. Одгүй дэн буудлууд HOTEL гэдэг хаяг таьдаг. Үүнийг нь болиулаач гэж Зочид буудлуудын холбооноос бидэнд хүсэлт тавьсан. Гэвч бид эдэнд шаардлага тавих эрх зүйн үндэс байхгүй. Төрийн дарамтыг арилгаж байгаа нэрээр бидний хяналтнаас гаргасан. Одоо энэ байдлаараа үргэлжлэх юм бол айдас төрүүлээд байгаа ДОХ, насан хүрээгүй хүүхдүүдийг наймаалах, садар самуунд татдаг байдал улам газар авна.
Сүүлийн үед үүргэвчтэй жуулчид ирэхээр ирэх болсон учир ямарч баталгаагүй, аюултай тэр буудлуудад хямдыг нь бодоод буух магадлалтай.

-Нийслэлд ирсэн жуулчин юу үзэж сонирхох вэ?
-Үнэнийг хэлэхэд манайд аялал жуулчлал хөгжөөд удаагүй ч 300 мянган жуулчин ирж байгаа сайхан мэдээ байгаа ч бусад орнуудын нийслэлд байдаг стандарт гээч юм байдаггүй. Ирсэн жуулчин машинаа пракатнаас аваад унах болом алга. Дэлхийн стандартад нийцсэн англи хэл дээр тэмдэг тэмдэглэгээ байдаггүй. Жуулчинд зориулсан хөтөч ном алга. Ийм байтлаа аялал жуулчлал хөгжүүлж жуулчдаа 500 мянга, саяд хүргэнэ гэдэг хэцүү. Харин энэ жилээс аялал жуулчлальш чиглэлээр мэргэжилтэн бэлтгээд арван жил болж байгаа Газарчин дээд сургуультай хамтраад хөтөч номыг бэлэн болгоод байгаа. Харин замын тэмдэг тэмдэглэгээг ярилцаад зураг төсвийг нь гаргасан ч хөрөнгө мөнгөний боломжгүйгээс хараахан шийдэж чадаагүй байна.

Хэрвээ хөрөнгө нь шийдэгдвэл хэзээ ч хийхэд бэлэн байгаа. Нийслэлд ирсэн жуулчдын нүүр тахлах зүйл нь хэдэн музей, Гандантэгчинлэн хийд байна. Гэтэл Гандантэгчинлэн хийд ч өнөөдөр англи хәл дээр аятайхан тайлбар байхгүй. Эргэн тойронд нь элдэв зурхайч, гуйлгачин байдаг. Тэгээд ирсэн жуулчид нь бараг зугатаахад ирдэг.

-Ирж буй жуулчид анхнаасаа энэ тухай мэдээлэл авсан л байх ёстой баймаар. Эсвэл манайхан хоосон сайхан амлалт өгдөг болж байна уу?
-Манайд яагаад олон газраар явсан гайгүй зэрэглэлийн жуулчин ихээр ирж байна вэ, аялал жуулчлалын компаниуд сурталчилгаагаа буруу хийдэг. Таныт дөрвөн одтой буудалд оруулна. Чингисийн төрсен нутгаар аялуулж, Швейцарийн байгалиас илүү сайхан байгальтай газраар явах болно гэж хэлдэг. Тэгээд ирсэн жуулчиндаа санасан хэмжээнд нь хүрэхгүй үйлчилгээ үзүүлж, муу машинд суулгаж шороо тоостой замаар явуулдаг. Тиймээс жуулчдад нэрийн хуудас болсон нүүдэлчний амьдралаа сурталчлах хэрэгтэй. Тэгвэл хөдөө гарч нүүдэлчний амьдрал үзэх, хуушуур идэх гэсэн жуулчид л ирнэ. Харин тэгэхэд нь сайхан угтаад үйлчлээд үдэх хэрэгтэй. Жуулчдын дунд санал асуулга явуулахад үйлчилгээ маш муу гэж дүтнэсэн. Арга ч үгүй юм. Томоохон музей нь улсын мэдэлд байдаг болохоор ирсэн хүмүүсийг орвол ор, байвал бай гэсэн аястай угтаж үйлчилдэг. Хэрвээ хувьд шилжүүлээд өгчихвөл шал өөр үйлчилгээ үзүүлэх байх гэж би боддог. Сүүлийн үед аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн манайд бий болж эхлээд байна. Чингис хааны цогцолборыг Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг байгуулж байна. Тэнд гольфын талбай, таван одтой буудал, XIII зууны Үндэсний парк байгуулах юм билээ. Энэ цогцолбор Монголыг гадаадад суртдлчлах томоохон аялал жуулчлалын бүтээгдэхүүн болно. Мөн нийслэлээс 50-иад км зайтай газар Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 500 морьтны шоу узүүлбэр болно. Японы зуун хувийн хөрөнгө оруулалтаар хийх энэ үзүүлбэрийг тус улсын болон гадаадын олон жуулчин үзүэж сонирхох байх. Шоуг зохион байгуулж байгаа япончууд саяхан надтай ирээд уулзсан. Сурталчилгаа, нийслэлээс автобус явуулж өгч туслаач гэсэн хүсэлт тавьж хамтарч ажиллах болсон. Тэр холоос ирээд бидний ажлыг хийж байгаа хүмүүсийг бид дэмжихгүй бол болохгүй биз дээ. Хэдхэн хоногийн өмнө Дэлхийн аялал жуулчлалын холбооноос мисс, загвар өмсөгчид ирээд буцлаа. Энэ нь мөн л манай орны бас нэг томоохон сурталчилгаа болсон.

-Жуулчдыг татдаг нэг зүйл нь худалдааны гудамж байдаг. Ийм гудамж байгуулахаар ажиллаж байгаа гэсэн. Энэ ажил ямар шатандаа явж байна?
-Урьд нь нэлээд ярьж байсан ч шийдэж чадаагүй байсан жуулчны гудамжийг тохижуулж долоон сарын дундуур ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Улаанбаатар сангаас тодорхой хэмжээний хөрөнгө гаргаад мэдээллийн төвтэй, урлагийн тоглолтой, цагдаагийн хамгаалалтай, худалдаатай цогц гудамж байгуулахаар ажиллаж байна. Манайхан шүүмжлэх талаасаа хандаад байдаг болохоос хийж байгаа ажил их бий.

Жуулчны гудамжийг байгуулахын тулд машины зогсоолын газар, тэр гудамжинд цуглардаг архичин, нийгмийн эмзэг бүлгийнхнийг цагдаагийн хүчээр шийдэж байж ажлаа эхэлсэн. Менежментээ зөв хийвэл цаашдаа улам хөгжөөд өргөжих гудамж юм.

(Өнөөдрийн моннгол 108/278)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button