Европын Холбоон Тройкагийн айлчлал маргааш дуусна

Европын Холбоо болон түүний гишүүн орнуудтай өргөн хүрээтэй харилцаа, хамты ажиллагааг хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болоод байгаа билээ. Монгол Улс Европын Холбоотой дипломат харилцаа тогтоосон үеэс эхлэн хоёр тал харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, харьцангуй богино хугацаанд өргөн хүрээтэй хамтын ажиллагаа амжилттай явуулж ирсэнг та ч мэдэж байгаа. Монгол дахь ардчилсан өөрчлөлт шинэчлэлийг Европын Холбооны зүгээс эхнээс нь тууштай дэмжиж, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх, шилжилтийн үеийн хүнд бэрхшээлийг даван туулах, манай улс орны хөгжлий зорилтуудыг хэрэгжүүлэхэд тусламж дэмжлэг үзүүлсээр байсан юм.

Европын Холбооны зүгээс Европын Холбооны гишүүн бус орнуудтай дээр дурдсан Тройка хэлбэрээр Европын Холбоог бүхэлд нь төлөөлүүлж улс төрийн яриа хэлэлцээ явуулдг практиктай болсон. Монгол Улсад айлчлах энэхүү Тройкагийн төлөөлөгчдийг Европы Холбоог одоогоор даргалж буй Австри Улсын ГХЯ-ны Азийн газрын ерөнхий захирал ноён Шерк Николаус тэргүүлж байгаа бөгөөд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд энэ оны сүүлий хагаст Европын Холбоог даргалах Финланд Улсын ГХЯ-ны Азийн газрын ерөнхий захира ноён Мецо Пекка, Европын Комиссыг төлөөлж Европын Холбооын Гадаад харилцааны Ерөнхий газры Азийн газрын захирлын үүрэг гүйцэтгэгч ноён Жэймс Моран болон Европын Холбоон Хамтын аюулгүй байдал, гадаад бодлогын Дээд төлөөлөгчийг төлөөлж Европын Холбооны Зөвлөлийн Нарийн бичгийн дарга нарын газрын Азийн хэлтсийн дарга ноён Антонио Танка нар хүрэлцэн ирээд байна.

Энэхүү айлчлал нь Европын Холбооны Тройкагийн төлөөлөгчдийн Монгол Улсад хийх анхы албан ёсны айлчлал юм. Европын Холбооны Тройкагийн төлөөлөгчид хоёр өдрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын УИХ-ы дарга Ц.Нямдорж, Монгол-Европын Холбооны Хамтарсан Хорооны Монголын хэсгий дарга, Шадар сайд М.Энхсайханд бараалхаж, Гадаад хэргийн сайдтай хоёр талын уулзалт, яриа хэлэлцээ хийх аж. Энэ удаагийн Монгол Улс, Европын Холбооны Тройкагийн анхны уулзалт, яриа хэлэлцээний үеэр Монгол Улс, Европын Холбооны гадаад бодлого, дотоодын улс төр нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар харилцан мэдээлэл хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашдын төлөв болон харилца сонирхсон олон улсын зарим асуудлаар ярилцах юм байна.

Европын Холбооны Тройка нь Европын Холбоог одоогоор даргалж буй гишүүн орон, дараагий даргалах гишүүн орон, Европын Комисс болон Европын Холбооны Хамтын аюулгүй байдал, гадаа бодлогын Дээд төлөөлөгчийн төлөөлөгч нараас бүрддэг байна. Европын Холбоог гишүүн орнууд хагас жилийн хугацаагаар даргалдаг байна. Европын Холбоог энэ оны эхний хагаст даргалж буй Австр Улсын Элчин сайдын яам Улаанбаатар хотод байдаггүй тул Европын Холбоог Монгол Улсад төлөөлөн ажил үүргийг одоогоор Улаанбаатар дахь Францын ЭСЯ төлөөлөн гүйцэтгэж байна. 2006 оны дугаар сарын 1-нээс Финланд Улс Европын Холбоог даргалах бөгөөд Улаанбаатар дахь ХБНГУ-ы ЭСЯ Европын Холбоог Монгол Улсад төлөөлөх ажил үүргийг нь гүйцэтгэх ажээ. Одоогоор Монгол Улсад Чех, Франц, Герман, Польш болон Их, Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс зэрэг Европын Холбооны гишүүн орнуудын байнгын дипломат төлөөлөгчийн газрууд үйл ажиллага явуулж байна.

Т.Оргил /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button