Y.Аварзэд Шинэ цагийн баячууд цээж өвчтэй, дээрээс нь толгой өвчтэй болчихож
Хөдөлмөриин баатар Г.Минжүүр Танай бүтээгдэхүүн борлогдохгүй буцна гэж байх уу, орон даяар хэрэгцээг нь бүрэн хангаж чаддаг уу. Хүүхдийн гэдэс ходоод үймэхээс эхлээд элдэв гомдол гардаг уу. Танайхаас төрсөн хөдөлмөриин баатар бий юу, алив уулзъя гэхчлэн асууж, лавлаж байв.
Би нэгдлийн дарга байхдаа монгол цагаан идээний үйлдвэр нээхэд ийм зовлон багагүй гарч байлаа. Тэгээд л сонирхоод байна гэж түүнийгээ тайлбарлаа.
Харин эл аяллын төгсгөлд Витафит-ынхан баатруудаа брэнд бүтээгдэхүүнийхээ дзэж бүхий уут дүүрэн бэлэгтэй үдлээ. Витафитгруппын захирал С.Болорсайхан Хөдөлмөрийн баатрууд манай үйлдвэрээр зочилно гэхэд их бэлэгшээж, олон өдөр бэлдлээ. Баатруудын буян заяа шингэж, манайхаас ч гэсэн хөдөлмөрийн баатар төрөх байх гэж ярилаа. Эндээс Зайсан толгойд гарч дурегалын зураг авахуулах байсан ч баатрууд маань ихэнх нь хәл муутай учир татгалзаж, Жанрайсэг бурхны сэрэг дүрийг сүслэн харж, зурагаа авахуулсан.
Зарим өвгөд Өөрийнхөө хэдэң зургийг авах гэж халаасаа гүвчихлээ хэмээн үглэх нь бас л нэгийг бодог-дуулна. Чингис зочид буудалд буудалласан тэд маань дээл хувцсаа дөнгөж солиод Улаанбаатар рес-торанд болсон хүндэтгэлийн хүлээн авалтад яаран очлоо. Энэ уулзалт үдэшлэгт Монгол Улсын Ерөнхий сайд морилон ирэх байсан ч амжсангуй бололтой. Ингээд ХХАА-ын сайд Д.Тэрбишдагва, дэд сайд ПУлаанхүү, Сангийн сайд Н.Баяртсайхан, УИХ-ын гишүүн Р.Раш, Б.Бат-Эрдэнэ нар ахмадууддаа хундэтгэл илэрхийлж, гарын бэлэг барьж, санал бодлоо илэрхийлеэн. УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ хөдөлмөрийн баатарын тэмдгээ энгэртээ гялалзуулсан нь тэдэнтэй өнгө ижил харагдана. Уулзалт үдэшлэгийг Ардын уран зохиолч, төрийн шагналт Ш.Сүрэнжав хөтлөн, бүжигчид бүжиглэн, дуучин Э.Оюумаа, А.Бат-Эрдэнэ нар ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн. Эдэ үеэр УИХ-ын гишүүн Р.Раш, сайд Н.Баяртсайхан нар хөдөлмөрийн баатрууддаа хүндэтгэлийн үг хэлж, Дундговь аймгаас төрсөн Хөдөлмөрийн баатар Г.Дашзэвэг гуай хэрхэн баатар болсон түухээ ярьсан нь сонирхол татаж байв.
Тэрбээр хорин хэдхэн настайдаа тэр үеийн залуу малчидтай уулзалт хийсэн Хөдөлмөрийн баатар Очир гуайн үгийг сонсож, сэтгэл нь хөдлөхдөө Би энэ баатар шиг хөдөлмөрийн баатар болно хэмээн ам алджээ. Дарга нар минь нирхийтэл инээлдэн шоолж байсан. Щоолох нь ч зөв. Мал мал-лаад жил ч болоогуй, юу ч хийж бүтээж амжаагүй жулдрай тэгж ам гарна гэж байх уу даа.
Гэвч би Ховдын Дарви сумын харьяат хөдөлмөрийн баатар Цогтгэрэл гуайн үнэт зөвлөгөө ач буяныг дагаж, бие хайрлалгүй хөдөлмөрлөсөөр баатар болж хэлсэндээ хүрч чадсан юм хэмээн ярьсан нь олныг хөгжөөж байсан.
Уулзалт үдэшлэгийн үеэр Хөдөлмөрийн баатар Г.Минжүүр гуайтай хөөрөлдлөө.
-Танай нутгаар зуншлага ямар байна. Ахмад малчны хувьд тэнгэр хангайгаа хэр шинжиж байна даа?
-Манай Архангайд т&п-даж хатдаггүй, зуншлага сайхан байдаг газар шүү дээ. Харин сүүлийн 2-3 жилд бороо чийг дутмаг, гандах нь уу гэмээр байснаа энэ таван сарын эхээр бороо цас холилдож орсон. Газар бараг 40 см-ын гүнд норсон байх. Одоо газрын гарц сайхан болж байгаа, гэхдээ бас алаг цоог.
Их л ер бусын жил болж байна. Хууччуудын хэлдгээр бол Сүүлийн 50 жилийн турш нохой жилд ган болж байсан удаагүй. Өнөй жил нохой жил. Хур бороотой, сайхан зун болох байх.
-Нутаг орны ахуй байдал, малчдын амьжиргаа ямар байна?
-Муу амлаад яахав, ер нь гайгүй. Учраа олохгүй яваа зарим хүмүүс, айл өрхийн амьдрал сайжирч өгөхгүй л байна. Хүн аятай сайхан амьдаръя гэвэл хийх, хөдөлмөрләх л хэрэгтэй, Одоо хийхээсээ илуу, авна гэж алга тосоод байх болж, Зүгээр юм өгөх хөрөнгө төр, засагт алга. Байсан ч өгөхгүй байсандаа яахав гэж би боддог юм. Боломжийн хэрээр их өглөө. Эхчүүд, хүүхдэд, бүгдэд нь өгч байна. Улсын сан хөмрөгийн байдлыг харж байж шүүмжлэх хэрэгтэй.
-Тэтвэл таны хувьд ямархуу амьдарч байна?
-Би олон жил нэгдлийн дарга хийсэн, 62 жил ажиллаад тэтгэтгэвэрт гарсан болохоор өндөр тэтгэвэр авдаг. Мал цөөнтэй, ер нь олон малтай байж үзээгүй. Саалийн хэдэн үнээтэй, тэтгэврээрээ л амьдардаг.
Дараа нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ү.Аварзэдээс сэтгэгдлийг нь сонслоо.
-ХХААЯ салбараасаа төрсен хөдөлмөрийн баатруудаа хүлээж авч уулзлаа. Таны сэтгэгдлийг сонсоё.
-Бүхэл бүтэн Монгол орныг тээж, тэвэрч, тэжээж амьдруулж, хөгжүүлж ирсэн хөдөө аж ахуйн салбараас төрсен хөдөлмөрийн баатрууд 200 гаруй хүмүүсээс одоо 98 нь байгаа юм уу даа. Тал илүү нь явчихжээ. Бид төр, олон нийтийн хуралд зөндөө оролцож байлаа. Тав арваараа сонгогдож байснаас иягэж зуугаараа оролцож байсангүй. Тиймээс хөдөлмөрийн баатруудын хамгийн том чуулга уулзалт энэ боллоо. Хэдхэн хоногийн өмнө болсон залуу малчдын чуулга уулзалтад урилгаар оролцож үг хэллээ. Өнөөдрийн зөвлөгөөнд ч мән адил. Сэтгэл маш их хөдөлж байна. Бараг диваажин гэгчид оччихоод байгаа ч юм шиг.
Бурханы оронд заларсан нөхөдтэйгээ ч уулзах гэж байгаа юм шиг. Хачин сайхан сэтгэгдэл төрүүллээ, баярлалаа. Энэ баатрууд бол ажлын төлөө төрсен, ачаагаар даруулж л байвал дуртай байдаг улс. Өнөөдөр байтугай өөд болсон хойноо ч өндийж ирээд ажиллаж магадгүй. Төр, засаг , минь баатруудаа өтөлж, хөгширсөн гэж битгий голоорой.
Бид чинь толгой, ухаан санаа нь хэвээрээ шүү. Би эх орныхоо байгаа байдалд санаа зовж явдгийн хувьд Үндэсний хөгжлийн цогц бодлого, стратегийн асуудал сэдэвт 40 хуудас санал бичиж, удирдлагуудад өгсөн. Танай сонинд бүрэн эхээрээ цувралаар гарч дууссан. Эрдэмтэн мэргэд шүүмжлэх вий гэж бодоогүй. Яагаад гэвэл хэнхэг хүн хэнээс ч айдаггүй.
Нөгөөтэйгүүр би амьдралын зовлон, ажлын зовлон хоёрыг үзсэн хүн. Түүнийгээ бичсэн. Эх орноо хэнээс ч дутахгүй мэдэх учраас Монгол орны цар хэмжээ-гээр бичсэн. Бас нэг сонин гэвэл өнөөдөр нэгэн үүрэг авлаа.
-Ямар үүрэг хэний өмнө авсан хэрэг вэ?
-Үүрэг авна гэдэг сүүлийн үед дуулдахаа больсон. Энэ зөвлөгөөний үеэр ХХААЯ-ны өмнө малчдын өврийн ном бичиж өгөх, говь хангайн хоёр суурьт Аме-рик, Кубаас ирсэн үрээр сүүний чиглэлийн ямаа үржүүлэх ажлыг зохион байгуулах. Ахмадуудын амралтад чацаргана, үхрийн нүд, зэрлэг сонгинын төгөл байгуулна. Мөн эх орныхоо хаа ч очиж, малчдын сэтгэл зүй, идэвхийг сэргээхэд туслахад бэлэн байна.
-Их сайхан үүрэг авчээ. Та түрүүнд ажлын төлөө төрсөн хүмүүс энд цуглалаа гэж хэлсэн. Өнөөдөр яагаад тиим хүмүүс ховордох болов гэдэг талаар бодлоо хуваалцаач.
-Ухаан орсон цагаасаа л энэ талаар бодож, зөвхөн ажлын тухай бодож эхэлсэн улс, бид. Тэр үед улс орон дорой байсан, ядуу, бүдүүлэг байсан. Гэвч сайжирч, сайхан болохыг нь үзлээ, гар бие оролцож, хийсэн бүтээснийхээ үр шимийг хүртсэн. Тэгэхлээр бид одоо хөдөлмөр, хөгжил гэдэг дээр л анхаарах хэрэгтэй. Өнөөгийн залуус дандаа бэлэн юмыг мөрөөдөх болж. Эхээс төрөхөд л манцуй нь бэлэн. Хөлд ормогц цэцэрлэг сургууль бэлэн. Ингэсээр байгаад ахуй нөхцөл, соёл бүгд бэлэн болохооор зүдрэхийг мэдэхгүй болсон. Манай үеийн баатрууд бол дуулж, бүжиглэж, алга ташуулж баатар болоогүй. Тамирчид шиг тэмцээнд оролцож, биеэ чийрэг-жүүлж, эрдэмтэн багш нар шиг дулаан өрөөнд ном бясалгаж баатар болоогүй. Жинхэнэ ажил хийж явж баатар болсон. Бидний дунд ганцхан хүний үүрэг гүйцэтгэж баатар болсон хүн байхгүй. Бүгд хэд хэдэн хүний үүргийг давхар гүйцэтгэж байсан.
-Өнөөдөр хүн болгон хувьдаа баяжиж, хөлжихийг хичээх болж. Та өнвөдөр хэр баян, юугаар баян бә. Хатуухан хэлэхэд баатар болоод юуг хожив?
-Би залуу малчдын чуулга уулзалтад үг хэлэхдээ хэлсэн үгээ энд давтъя. Урьд бол Шинэ баян цээж өвчтэй гэж байсан юм. Гэхдээ тэд малаа мэддэг байсан. Одоогийн шинэ баян бол цээж өвчтэйн дээр толгой өвчтэй болсон. Юу гэвэл толгойд нь маллах ухаан байхгүй болж. Зах зээлийн үед ажил хийхэд гурван үйл зайлшгүй байх ёстой. Мэдэж, чадаж, хожиж хийх ёстой. Үүний хож гэдэг нь зах зээлийн лоозон юм даа. Мэдэхгүй бол хийж чадахгүй, хийж чадахгүй бол хожиж чадахгүй байхгүй юу. Улсаас цалин тэтгэвэр, шан харамж их л авлаа. Дутуу юм алга.
-Шинэ цагийн мянгат малчдын талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Мянгат малчид бол хоршиж ажиллах аргагүй. Яагаад гэвэл мянга гаруй малаа олонтой хувааж идүүлэхийг хүсэхгүй. Тэгэхлээр ерөөсөө фермерийн аж ахуйн хэлбэрээр биеэ дааж, ядуу боловч ажилд сайн хүмүүсийг элсүүлж малаа түрээсийн гэрээгээр өгөх хэрэгтэй. Тэдэнд цалин өгөхгүй. Чамд 200 хонь өглөө. Төлөө 100 хувь бойжуулбал 75 хувийг нь авна. Үлдсэн нь чинийх. Гәрээндээ хорогдлын талаар тусгана. Хорогдуулаагүй бол чинийх. Хорогдвол чиний л хоол багасна. Миний мал бол хорогдох ёсгуй гээд гэрээ хийчихэж болно. Ингээд сайхан зааж өгөөд, зохион байгуулаад ажиллах хэрэгтэй. Тэгвэл олон хүнийг малтай, ажилтай болгож, амьдралыг дээшлүүлэх юм. Шинэ баячууд, мянгат малчдад хандаж хэлэхэд Мөнгө, мах хоёр бодоод л улаан голоо атгачихаад чичрээд байвал хэрэг байхгүй. Нутаг орондоо үйлчилсэн, буянаа хайрласан уян сайхан сэтгэлтэй, төр түмэндээ түшиг тулгуур болж байж гавьяат, баатар болно. Тэгэхгүй хар амиа бодоод байвал хол явахгүй.
(Өнөөдрийн монгол 108/278)