Ширээний охид гэдэг боловсон янхан мөн үү
Сауны охидын тухай ярих гэж байна гэж та бодож байна уу. үгүй. Энэ удаад ширээний үйлчлэгчийн тухай хөндөхөөр шийдлээ. Тэднийг хатуугаар хэлэх юм бол соёлтой янхан гэж болно. Учир нь тэд ширээнд үйлчлүүлж байгаа хүмүүсийн халаасыг нэлээд сайн сэгсрэх үүрэг даалгавартай. Тэдний халаасыг сэгсрэхийн тулд охид авьяасаа л гаргах ёстой. Ширээний үйлчлэгч хийдэг бүсгүй ингэж ярьж байна. Ажлын газрынхаа нэрийг хэлэхгүй байхаар бид тохиролцлоо.
Түүнийг ажил дээр нь зүгээр л Зулаа гэж дууддаг. Уг нь түүний нэрний товчлол биш л дээ. Гэхдээ тэрбээр одоогийн хийж байгаа ажлаа өөрийн жинхэнэ нэртэйгээ холбохгүй гэсэн сонин тайлбар хэлж байлаа. Ингээд түүнтэй хэдхэн хором ярилцлаа.
-Ширээний үйлчлэгчээр ажиллаад удаж байна уу?
-Оюутан байхаасаа л ажиллаж эхэлсэн. Одоо гурван жил болж байна. Хамгийн анх Оргилуун булаг гэдэг газарт ширээний үйлчлэгчээр ажллаж эхэлсэн юм. Гэхдээ тэнд ажилд орохдоо ширээний үйлчлэгч гэдгийг нь мэдээгүй л дээ. Зуны амралтаараа ажил хийе гэж бодоод зарын дагуу очсон юм. Тэгсэн чинь биеийн харьцаа асууж, гэрэлтдэг нимгэн хувцас өмсүүлж шалгаж байсан. Зөөгч хийнэ гэж л бодож очиж байсан.
-Тэгээд тэнцсэн үү?
-Гадаад хэлни|й наад захын юм асууж байсан. Амархан зүйл байсан болохоор хариулсан чинь намайг ажилд авья гэж зохион байгуулагч нь хэлсэн. Тэр зунжингаа л зөвхөн хөх болон доод хэсгийг дөнгөж халхалсан даавуу зүүж тэнд ажилласан.
-Ширээний үйлчлэгч юу хийх ёстой вэ?
-Зочдыг уйдаахгүй байх гэдгийг хамгийн түрүүнд анхаар гэж захидаг юм. Тэдэнд онигоо ярихаас эхлээд хөгжөөх шаардлагатай. Тийм болохоор ширээний үйлчлэгч ажиллуулдаг баарнууд жаахан ч гэсэн боловсролтой бас авъяастай охид ажиллуулахыг хичээдэг. Би эхэндээ хөндий хүйтэн байна гэж их загнуулдаг байлаа. Согтуу хөлчүү хүмүүс харахаар дургүй хүрээд байсан. Сүүлдээ сурсан. Тэдэнтэй дотроо дургүй байсан ч наанаа наалинхай аашилж эхэлж байгаа юм. Хамгийн гол нь орлого оруулах. Биднийг хэн нь их орлого оруулснаар нь дүгнэж цалинжуулдаг.
-Хэдий хэр цалин авдгийг чинь сонирхож болох уу?
-Yндсэн цалин бол тийм ч сайн биш. Тэгж шөнө оройгүй ажиллачихаад 80 мянгыг авдаг. Гэтэл үүнээсээ бас тийм ч аяга таваг хагалсан энээ тэрээ гээд баахан суутгадаг. Ажлын хажуугаар ажлаа хийж л мөнгө олдог.
-Юу гэсэн үг юм бол?
-Яахав дээ, үйлчлүүлэгчидтэй танилцана. Ивээн тэтгэгчтэй болно. Зарим нь цайны мөнгө гэж хүртэл өгдөг. Ялангуяа гадаадын иргэд бол цайны мөнгө өгдөг юм. Япон, солонгосчууд нутагт нь яг ийм үйлчилгээ дэлгэрсэн болохоор сайн мөнгө өгдөг. Нэг удаа ширээнд нь суухад 10 мянгыг гэхчилэн ханштай.
-Ширээндээ үйлчлэгч суулгахын тулд илүү мөнгө төлөх үү?
-Тэгэлгүй яахав. Такс гэж зүйл байна шүү дээ. Манайх эрэгтэй хүн нэг орой ороход такс нь таван мянга. Гэхдээ байнгын үйлчлүүлэгчиддээ хөнгөлөлттэй үйлчилдэг. Тэдэнд алтан карт бий.
-Хэнийг аль ширээнд суулгахыг хэн шийдэх вэ?
-Манайхыг мэддэг хүмүүс бол жагсааж байгаад сонгож авдгийг мэднэ. Харин анх удаа ч юм уу орж ирж байгаа хүмүүст шинэ охидыг оруулчихдаг юм.
Оюутнууд ширээний үйлчлэгчийн ажилд хүч сорих нь их байна. Учир нь оюутнууд бол цалингүй мөртөө хэрэгцээ өндөртэй хүмүүс болж. Тэгээд ч эмэгтэй хүний шуналыг
хязгаарлалтай нь биш.
-Тэд яаж ирдэг юм бол?
-Зар өгчихнө гэж нэг сайхан юм байна. Дөрвөн оронтой утасны лавлахуудаас эхлээд сонинд хүртэл зар өгдөг. Харин намайг нэг удаа сонинд зар өгчих гэж зохион байгуулагч хэлэхээр нь очсон чинь ийм зар хамаагүй тавьж болдоггүй юм гээд байсан. Тэгэхээр нь өөр сонинд өгчихсөн л дөө. Ер нь охид олноороо ирдэг юм. Их амар мөнгө олох ажил гэж боддог байх л даа. Гэвч үнэндээ бол амаргүй. Янз бүрийн хүн тааралдана. Архи уухаараа элдэв авир гаргаж яг янхантай харьцаж байгаа юм шиг аашлах нь ч бий. Yйлчлүүлэгчид зодуулсан тохиолдол гарч байсан. Манай нэг охиныг тархийг нь хөдөлтөл нэг хүн зодсон, саяхан. Бид цагдаа дуудах гэтэл манай эзэн болохгүй гэсэн. Гэхдээ манайд цагдаагийн дарга нар орж ирж байдаг. Манайхыг сайн мэднэ. Гэтэл тэр охиныг цагдаад дуудлага өгнө гэтэл хориглоод байсан. Тийм болохоор олон охид ажилд ордог ч дорхноо шантраад гардаг юм. Тэгж богино хугацаанд ажилласан охидод цалин гэж өгөхгүй.
-Ямар ч хамаагүй хувцас өмсч болох уу? Танайд л гэхэд хэчнээн охин ажиллаж байна вэ?
-Yгүй, бид бүгд нэгэн жигд хувцас өмсдөг. Манайх уг нь арван охинтой. Одоо хүн нэмж авна гэсэн. Хүмүүс бөөнөөрөө орж ирэхээр заримдаа дутагдаад байдаг юм. Зарим нь бүр ширээндээ биш тус бүртээ үйлчлүүлнэ гэдэг. Өөртөө архиа хундагалуулна гэсэн хандлагатай хүний тоо өссөн байна. Yүнд Солонгосын кино нөлөөлж байна гэж бид боддог. Бас манайд Японд ширээний үйлчлэгч хийж байсан хүүхэн ажилладаг. Тэр Цуки хаус гэдэг компани бүжигчин явуулна гээд тэндээ ширээний үйлчлэгчээр ажиллуулдаг юм билээ. Тэр өөрийгөө бусдад зохион байгуулагч хийдэг гэж хэлдэг. Yнэхээр ширээний үйлчлэгч хийдэг гэж хэлэлтэй нь биш дээ. Тэгээд 1617 лавлахаас ширээний үйлчлэгч авна гэсэн зарын дагуу холбоо барилаа. Надад чухам ямар шаардлага тавих бол. 9665…. Дугаарын утсыг эрэгтэй хүн авч байна.
-Зарын дагуу ярьж байна. Танайх нас заах уу?
-Арай гуч хүрээгүй бол хүрч ирээд уулз.
-Танайх хаана байдаг юм бол?
-Саппоро байнаа даа. Түүний яг хойно Үegion гэдэг баар байгаа. Өндөр чинь хэд вэ. Өө тэгээд жаахан туранхайдуу байх хэрэгтэй шүү.
Өнөөдрийн монгол сонин 108/378/
Х.Ганаа