Л. Алтантулга ДАШТ-д оролцсон минь том сорилт болсон

Анхдугаар тэмцээний аваргаар спортын мастер Л.Алтантулга тодорсон. Түүнтэй ярилцлаа. Тэрбээр өнгөрөгч дөрөвдүгээр сард ХБНГУ-ын Бременд болсон ДАШТ-д оролцож, шийдвэрлэх мөчид хожлын хэд хэдэн оноог багтаа авчирсныг манай уншигчид санаж буй биз ээ.
Залуу тамирчин Л.Алтантулга 48 дахь удаагийн уг тэмцээнд манай тамирчдаас хамгийн олон тоглолт /найм ялж, гурав хожигдсон/ хийсэн билээ.
Тэрбээр идэрчүүдийн УАШТ-д тавантаа магнайлж, насанд хүрэгчдын ангилалд хошой мөнгөн медаль хүртсэн. Мөн ОХУ-ын Санктпетербург хотноо болдог олон улсын хүүхдийн тэмцээний алт, Mongolian open тэмцээний аварга гээд түүний гаргасан амжилт олон. г

-Юуны өмнө баяр хүргэе, Лигийн анхдугаар тэмцээнд түрүүлсэнд тань?

-Баярлалаа.

-Ярилцлагаа энэхүү тэмцээний талаар эхлэх үү?

-Монголын спортын түүхэнд анх удаа Лигийн аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн боллоо. Гурван сарын турш үргэлжлээд өнгөрсөн ням гарагт өндөрлөсөн. Миний хувьд эхлээд шөвгийн наймд багтах зорилготойгоор сорилт тэмцээнд орж, тэнцсэн. Тэндээс гурван үеийн турш тойргийн журмаар өрсөлдөж, таван тамирчны хамт шалгарч,
шигшээд өрсөлдөх эрхийн төлөө тоглосон. Улмаар спорын мастер Я.Бэгз, Г.Энхтөр, дэд мастер Н.Энхсайхан бид дөрөв мөн гурван үед тойргоор тоглосон.

– Тэмцээний сүүлийн хэдэн үед Я.Бэгз хожил авч, энэ удаагийн лигийн аваргаар мастерыг тодрох болов уу гэсэн таамаг спорт сонирхогчдын дунд байсан?

-Дөрвөн тойргийн өмнөх байдлаар дөрвөн оноогоор тэмцээнийг хошуучилсан, би. Гэвч дараагийн хоёр үед найман оноо алдаж, өрсөл-дөгчдөө барих шаардлага гарсан л даа. Тэгээд сүүлийн хоёр тойрогт өөрийгөө төвлөрүүлж, хянуур тоглосны дүнд төгсгөлийн хоёр шатанд түрүүлсэн. Тэгээд эцсийн нэмэлт тоглолтод 42 оноогоор хожсон.

-Өнгөрсөн сард болсон ДАШТ-д оролцсон нь лигт аваргалахад хангалттай бэлтгэл болсон болов уу. Бремен-2006-д оролцох эрхийг ямар шалгуураар авсан бэ?

-Тийм шүү. Бидний дунд сорилт тэмцээнүүд явуулж 1-4 ракетны тоглогчдыг тодруулсан. Би хоёрдугаар, Бэгз ах нэгдүгээр ракетаар шалгарсан. Визний асуудлаар Бэгз ах хоцорч очсон тул би нэгдүгээр ракетаар тоглосон.

-Өмнөх ДАШТ-д та оролцсон. Энэ удаагийн тэмцээний онцлог гэвэл юу гэж хэлэх бэ. Илүү туршлагажсан нь мэдээж.

-Анхны дэлхийн аварга шалгаруулал тэмцээн байсан, Шанхай-2005. Тэгэхэд би ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн.

-Тийм.

-Энэ удаа харьцангуй туршлагатай оролцсон гэх үү дээ. Багийн тэмцээн гэдгээрээ онцлог. Учир нь, багаар өрсөлдөнө гэдэг их хариуцлагатай шүү дээ. Миний гаргах амжилтаас багийн маань чансаа хамаарна. Тиймд тоглолт бүр чухал.

-Таны хувьд аль төрөлд нь өрсөлдөх илүү сонирхолтой байдаг вэ? Ганцаарчилсан, баг, хос …

-Төрөл бүрт тоглох дуртай. Хувийн тоглолт бол өөрийн чансааг ахиулах давуу талтай. Харин багийн тоглолтоороо улсынхаа амжилтыг тодорхойлдог. Тиймд миний нэр гэхээсээ хамт олны, улсын маань гардаг учир хариуцлага өндөр.

-Манай теннисчид энэ ДАШТ-д чамлахааргүй амжилттай оролцож, багийн чансаагаа ахиуллаа. Дараа, дараагийн тэмцээний оноолт ч зөөлөн таарах байх. Таны тухайд тавьсан зорилгодоо хүрч. чадав уу?

-Миний хувьд багаараа өөрсдийн өрсөлдсөн ангилалд түрүүлнэ гэж бодож байсан. Ялимгүй алдаанаас болоод дөрөвдүгээрт шалгарсан л даа. Ер нь зорилгоо сайн биелүүлсэн.

-Манай тамирчдад дутмаг зүйл юу байна вэ?

-Бид гарын хүч, тогтмол бэлтгэлээр дутмаг. Гадны тамирчдын хувьд өглөөнөөс орой болтол бэлтгэл хийнэ. Хичээл ном, сургуулиа хойш тавьж байгаад тэмцээн уралдаандаа бэлддэг.

-Таны хувьд бэлтгэлээ хэр базаадаг вэ?

-Тэмцээнгүй үед хичээлдээ явахын хажуугаар бэлтгэлээ хийнэ. Яг тэмцээн уралдаан эхлэхээр хичээлээсээ чөлөө аваад нэгдсэн бэлтгэлд гардаг.

-Ширээний теннистэй хэзээнээс нөхөрлөх болсон бэ?

Ээж маань ширээний теннис тоглодог. Бага байхад манай гэр бүлийнхэн чөлөөт цагаараа теннисээр өрсөл­дөнө. Тэр байдал энэ спортыг сонирхон хичээллэхэд их нөлөөлсөн. Тэгээд 1998 онд Номин клубт элссэн. Анхны багш маань БНСУ-ын Пак Жи Ён дасгалжуулагч. Одоо Оч клубт спортын мастер С.Галбадрах багшийн
удирдлага дор хичээллэж байгаа. Мэн Моннис компанийн тамирчин.
Намайг үргэлж дэмждэг Моннис компанийн захирал Чулуунбаатар ах, Монголын ширээний теннисий холбооны удирдлагууд, багш дасгалжуулагчид мөн хамт олондоо талархаж явдагаа танай сониноор дамжуулъя. Энэ спорт руу хөтөлсөн ээждээ их баярладгаа илэрхийлье.

-Анхны тэмцээн гэвэл?

-Ширээний теннисний спортоор хичээллэж эхлаад удаагүй байсан. GMF гэдэг БНСУ-ын компанийн нэрэмжит тэмцээнд оролцож хүрэл медаль хүртсэн. Тэр медаль маш их урам хайрласан.

-Харамсалтайгаар тэм­цээний талбарыг орхиж байсан мөч?

-2000 онд болсон хотын аварга шалгаруулах идэрчүүдийн тэмцээн. Аваргын төлөө хамт бэлтгэл хийдэг Төрсайхан гэдэг хүүхэдтэй тоглосон. 1813 оноогоор би хошуучилж яваад 2118 хожигдсон. Тэгэхэд ёстой их харамсч байсан. Одоо ч санаанаас гардаггүй.

-Цаашдын зорилго?

-Чансаагаа ахиулах мөн оролцох тэмцээн уралдаан бүрдээ амжилт гаргах.

-Одоо ямар тэмцээн хүлээж байна вэ?

-Ирэх арваннэгдүгээр сард болох УАШТ. Бид энэ пүрэв гарагаас БНХАУ-руу явна. Тэнд хамтарсан бэлтгэл хийх юм.

Өнөөдрийн монгол сонин 108/378/

Ц. Мягмарсүрэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button