Францын их, дээр сургуулиудад хангалтгүй үнэлгээ өглөө

Парисын их сургуулийн Нантар хэмээх салбарт 32 мянган оюутан суралцдаг боловч энд оюутнуудад зориулсан номын дэлгүүр, сургуулиас хийсэн ажлыг тайлагнан хичээлийн жил бүр гардаг товхимол, оюутнуудаас эрхлэн гаргадаг хэвлэл, спортын цэнгэлдэх хүрээлэн, шинээр элсэгчдэд зөвлөгөө өгдөг төв, төгсөгчдийг ажлын байртай холбодог систем гэж алга.

480 мянган унших ном товхимолтой номын сан нь өдөрт арван цаг нээлттэй ажиллах авч, бүтэн сайн өдөр болоод бусад олон нийтийн амралтын өдрүүдэд ажилладаггүй. Номын санд байх 100 компьютерын ердөө 30 нь интернэтэд холбогдох боломжтой ажээ.
Сургуулийн цайны газар өдрийн цайны цаг дуусмагц хаалгаа барьдаг. Олон эрдэмтэн багш нарт өөрийн гэсэн ажльш өрөө гэж үгүй. Шалгалт шүүлгийн үеэр сургуулийн анги танхим оюутнуудад хүрэлцэхгүй учир зарим нь энд тэндгүй өөртөө суудал засан суух шаардлагатай болдог. Харин үдээс хойш сургуулийн анги танхим сийрэгжин, бараг хоосордог.

Францын их, дээд сургуулиудын сургалтын системийг шинэтгэн өөрчлөх санаагаараа бусдын дэмжлэгийг авч хэрэгжүүлж чадаагүй, Францын боловсролын сайд асан Клауды Аллегр АНУ-ын дээд боловсролын систем нь Америкийн хөгжил цэцэглэлтийн үндэс сууриудын нэг гарцаагүй мөн хэмээн хэлж байх юм. Тэрбээр Бид харамсалтай нь энэ чиглэлээр хангалттай хөрөнгө оруулалт хийхгүй байна. Их сургуулиудын материаллаг бааз туйлын хангалтгүй. Төр засаг болоод хувийн хэвшлийн баигууллагуудын хувьд энэ тал дээр анхааран ажиллах сонирхол алга. Бид энэхүү хандлагыг өөрчлөхгүй бол ирээдүй үеэ булшлах болно хэмээн өгүүлжээ.

Ихэнх ахлах ангийн сурагчид дунд сургуулийнхаа ойр зэргэлдээ байдаг их, дээд сургуульд суралцах шаардлагатай болдог байна. Хэдийгээр зарим их, дээд сургуулиуд тодорхой сургалтын чиглэлээр бусдаасаа давуу байдаг боловч ихэнх сургуулиуд ижил төстэй сургалтын хөтөлбөрөөр хичээлдэг бөгөөд тэдний дундаас түүх, утга зохиол гэх мэт чиглэлийг иш татаж болох байна.
Төр засаг, хувийн хэвшлийг тэргүүлэн авч явах ирээдүйн сонгосон элитийг бэлтгэх болоод тэгш эрх хәмээх лоозонтой Бүгд Найрамдах засаглалын утга санааг хөхиүлэн дэмжих гэсэн хоёр асуудлыг Франц орон зэрэг шийдвэрлэхийг оролдож байна.

Францын оюутнуудын ердөө дөрвөн хувь нь тэндхийн хамгийн шилдэг (грандес еколес) улсын их сургуулиудад суралцдаг байна. Эдгээр их сургуулиуд нь хувийн хэвшлийн болоод төрийн хоршсон хөрөнгө оруулалттай бэлтгэл сургуулиудын дийлэнхийн хамтаар улсын төсвийн 30 хүртэлх хувийг авдаг байна. Эдгээр их сургуулиуд нь сайн тоног төхөөрөмжтэй, чадварлаг зохион байгуулсан байдаг бөгөөд дийлэнх нь цагаан арьстай, нийгмийн дундаж давхаргаас дээш гэр бүлээс гаралтай оюутнуудаас бүрддэг. Эндхийн оюутнууд төр засгийн болоод ажлыг хийнэ гэдэг нь хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүгээр ч зогсохгүй эдгээр оюутнууд сургуульд сурсныхаа төлөв цалин хәле авцгаадаг ажээ. Төсвийн ихэнх хувь нь сургалтын төлбөрөөс бүрэлддэг Америкийн их, дээд сургуулиудын хувьд Францын дээд хувилбар ойлгомжгүй мэт санагдах нь лавтай. Жилийн 250 орчим америк долларын сургалтын төлбөр Францын их, дээд сургуулиудын төсөвт хангалтгүй нь тодорхой.

Гэвч Францчуудын хувьд үүнээс илүү сургалтын төлбөр их, дээд сургуульд төлнө гэдэг нь байж болшгүй хэрэг. Төсөв, сургалтын хөтөлбөрөө өөрсдөө боловсруулан тогтоох боломжийг их, дээд сургуулиудад түлхүү олгохыг зорьсон засгийн газрын шинэтгэлийн бодлогыг тэндхийн эрдэмтэн багш нар болоод оюутнууд эсэргүүцсэн байна.
Багш, оюутнууд энэхүү санаачлагыг дээд боловсролыг хувийн хэвшил рүү түлхэх гэсэн алхам хэмээн үзэн, дунд сургуулийн ахлах ангийн сурагчид их, дээд сургуулиуд элсэн боловсрол эзэмшинэ гэсэн олон нийтээр хүлээн зөвшөөрсөн эрхийг хавчин боогдуулах гэсэн үйл ажиллагаа гэж үзсэн байна. Үүний улмаас Заегийн газар энэхүү санаачлагаа хэрэгсэхгүй болгожээ.
Суралцах нь эрх ямба биш эдлэх ёстой эрх гэсэн утгатай лоозон энә их сургуульд хаа сайгүй наалттай харагдана. Хувийн хэвшлийн боловсон хүчинтэй харьцуулахад эрдэмтэн багш нар нийгэмд эзлэх нэр хүндээрээ ч тэр, авдаг цалин хөлсөөрөө ч тэр тэдний хаа нь ч хүрдэггүй ажээ. Ажилд ороод удаагүй туслах багш нар 20 хүрэхгүй мянган доллартай тэнцэх цалин жилд авдаг бол ахлах эрдэмтэн багш 75 мянган орчим ам.долларын цалин жилд авдаг байна.

Их сургуулийн тэнхимүүдийн хувьд эрдэм шинжилгээний ажил заавал хийх шаардлагагүй байдаг ажээ.
Оюутнууд гэрийнхээ ойролцоохь их сургуульд суралцдаг учир сургуулийн дотуур байранд амьдрах шаардлагагүй байдаггүй. Харин энэ сургуулийн хувьд 1050 оюутны дотуур байртай боловч, байранд орох гэсэн хүсэлт тавьсан оюутнуудын урт жагсаалт байх ажээ. Парис хотын хувьд 165 орчим ам.доллараар нэг өрөө хөлсөлнө гэдэг нь маш бага мөнгө юм. Тохь тухын хувьд энэ дотуур байр хангалтгүй. 22 оюутны дунд гурван жорлон, гурван шүршүүр, түүнчлэн нэг угаалтуур, хэдэн залгуур бүхий нэг умгар гал тогоо ногдоно. Дотуур байрны оюутнууд чөлөөт цагаа өнгөрөөн хөзөр тоглох юм уу, зурагт үзэх ямар ч зай байхгүй. Оюутнууд хичээлдээ суугаад өрөө өрөөндөө орцгоодог гэж эндхийн дотуур байранд амьдрагч хуулийн хоёрдугаар дамжааны оюутан 20 настай Жийн Гирауд хэлж байх юм.

Хөдөлмөрийн хуулийн эсрэг жагсаал, хөдөлгөөний үеэр оюутнууд их сургуулийн ном зохиол, компьютер хэрэгслийг хүнийрхэж устган гэмтээсэн байна. Ажил олдохгүй байх вий гэсэн айдас олон залуучуудыг өөр замаар явахад хүргэж байна. Мөнгөтэй нь гадаадын их, дээд сургуулиудыг бараадах буюу хувийн тусгай сургуульд, нэн ялангуяа баклавраас дээш чиглэлд суралцах сонирхолтой болжээ. Түүнчлэн залуучууд амьдралын баталгаа болсон тэрийн албанд ажиллахыг хичээх ажээ.
Шинэчилсэн хөдөлмөрийн хуулийг хүчингүй болгосонтой холбогдуулан өнгөрсөн сард тавьсан илтгэлдээ Францын Ерөнхий сайд Доминик де Виллепин Нэг талаас Францын ард түмэн, нөгөө талаас их, дээд сургуулийн хооронд шинэ зөвшилцлийг бий болгоно хэмээн тунхагласан юм. Францын хамгийн алдартай их сургууль болох Еколе Национале д Администрацойн хэмээх сургуулийг дүүргэсэн Виллепин
Америкийн их сургуулийн философийн ухаан магистр зэрэгтәй оюутан санхүүгийн тайлан тооцоог дүгнэх чадвартай болдгийг цохон тэмдэглээд илүү их хөрөнгө мөнгө, дотоод асуудлаа өөрсдөө шийдвэрлэх эрх чөлөөг Францын их, дээд сургуулиудад өгөх цаг нь болжээ гэжээ.

Сурагчид бага ахуй наснаасаа тодорхой ажил мэргэжилд бэлтгэгддэг Францын хувьд их, дээд сургуулиуд дотоод асуудлаа өөрсдөө шийдвэрлэх гэдэг санаа нь энэ улмын уламжлалт хэв загвар биш юм.

(Өнөөдрийн монгол 108/278)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button