Р.Раш гишүүн МАХН-ын бүлгийнхээ саналыг эсэргүүцэв

УИХ-ын гишүүд хөрөнгө орлогын мэдүүлгээ ил тод зарлах хэрэгтэй, хэрэггүй гэдэг дээр санал зөрөлдлөө. Энэ бяцхан маргаан өчигдөрийн Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хамтарсан хуралдаан дээр боллоо. Авилгын эсрэг хуулийн төсөлд энэ тухай Төрийн өндөр албан тушаалтнуудийн хөрөнгө орлогын мэдүүлгийг ил тодоор олон нийтэд мэдээлнэ гэсэн заалт бий. Yүнийг гишүүд бүгд дэмжиж байгаа. Хаалттай засаглалд хайртай МАХН-ын бүлэг ч тэр энэ заалтыг хүлээн зөвшөөрсөн байна. Харин Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Мөнх-Оргил Авилгын тухай хуульд МАХН-ын бүлгээс оруулсан санал хэмээн өөриинхөө намыг ил тод гэдгийг батлах гэж хэдэнтээ оролдсон. Гэсэн ч хууль санаачлагчид тэр даруйд нь засч байв. Р.Раш гишүүний хувьд Хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв бөглөдөг ямар хүн байдаг юм. Энэ заалт ерөөсөө хэрэгжихгүй. Бид бүгдээрээ тийм шударга хүмүүс биш. Нээлттэй гэдэг чинь эргээд хаалттай болж хувирна гэсэн өөрийн байр сууриа хуралдааны турш хамгаалав. Түүнийхээр МАХН-ын бүлгийн гишүүд лав дээрх заалтыг дэмжсэн шигээ шударга
байж чадахгүй бололтой.

Мөн Авилгын эсрэг хуулийн төсөлд авилгатай тэмцэх бие даасан байгууллага байгуулах тухай заалт бий. Төсвийн албан хаагчдын далд бизнес болсон авилгатай тэмцэх энэ байгууллагад иргэдийг соён гэгээрүүлэх, ухуулан сурталчлах, авилгаас татгалздаг сэтгэлзүйг олон нийтэд төлөвшүүлэх үүрэг ногдож байгаа. Гол нь авилгын хэргийг илрүүлж, төрийн албан хаагчдыг цалингаараа амьдардаг арга хэлбэрт оруулах. Уг байгууллагын дарга, дэд даргыг УИХ томилно. Анхандаа Ерөнхийлөгч томилох хэрэгтэй гэсэн төсөл явж байсныг З.Энхболд тэргүүтэй гишүүд нэг хүний дарангуйлал бий болно гэж эсэргүүцээд өөрчилсөн. Мөн Улсын ерөнхий прокурорын мэдэлд байлгах санал ч гарч байжээ. Хэрэв энэ саналын дагуу аль нэг хүчний байгууллагын дэргэд байгуулбал соён гэгээрүүлэх үүрэг нь орхигдоно гээд гишүүд хүлээж аваагүй.

Энэ мэтээр Авилгатай тэмцэх байгууллага ямар эрх үүрэгтэй байх, хэний хэргийг шалгах, ямар үндэслэлээр хэрэг бүрдүүлэхийг Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулж зохицуулна. Соён гэгээрүүлэх үүрэгтэй холбоотойгоор төрийн байгуул­лагын дотоод дүрэм журмыг баталж, ажилтан сонгохдоо дээрх байгууллагаас асууна гэсэн санал оруулах хэрэгтэй гэж хууль санаачлагчид бодож амжжээ. Харин гишүүд ёс зүйн дүрэм боловсруулахдаа л заавар зөвлөгөө авч болно.

Тэгж зааглаж, хязгаарлахгүйгээр хавтгайруулбал хөдөөгийн эмнэлгийн эмч Ажилтан авах гэсэн юм. Дотоод дүрмээ батлуулах гээд хүлээж байна гээд энэ бай­гууллагын өмнө ууттай чихэр, дарстай зогсч байх болно гээд хавьтуулсангүй. Ийнхүү Авилгын эсрэг хуулийн төслийг хамтарч хэлэлцсэн байнгын хороодын хуралдаан завсарлах болжээ. Харин үдээс хойш хуралдаж, анхны хэлэлцүүлгээ эцэслэн хийж чадсангүй.

Ардын эрх сонин 110 /388/

Г.Жаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button