Ц. Ганхуяг УИХ-ын гишүүд авилгын хэрэгт төрөө биш иргэнээ шалгах талаар хэлэлцэж байна

Авилгачид авилгатай тэмцэж чадах уу гэсэн асуултыг зарим улс төрийн хүчин тавьж байна. Авилгатай тэмцэх тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж буй явц, гишүүдиин санаа бодол, хандлагыг харахад уг хууль эерэг үр дагавар авчрахуйц сайн болж чадахгүй нь хэмээн Иргэний зориг нам, Эрүүл нийгэм, иргэний хөдөлгөөн, Иргэний зориг залуучуудын холбоо үзэж байна. Эдгээр байгууллага хамтран өнөөдөр тайван жагсаал хийхээр боллоо. Жагсаал өнөөдөр 11 цагаас Эрх чөлөөний талбайгаас эхлэх юм байна. Энэхүү улс төрийн тэмцлийнх нь талаар Иргэний зориг намын дэд дарга Ц.Ганхуягтай ярилцав.

-Энэхүү төслийг УИХ-aap хэлэлцэж эхлэх үеэс Иргэний зориг намын дарга С.Оюуныг АНУ-аас авилга авсан гэж ярих болсон. үүнийг санаатай зохион байгуулж байгаа хүмүүсийг нэрлэж чадна хэмээн та бүхэн хариу мэдэгдэж байсан. Одоо нэрлэж болохгүй юу?

-С.Оюун гишүүн авилгын хор уршиг, үүнтэй тэмцэх талаар бараг сүүлийн найман жилийн турш ярьж байгааг та бид мэднэ. Энэ тухай их ярьдаг хүн хүртэл авилга авсан гэх нэр зүүснээр бүгдээрээ авилгачид юм байна гэсэн сэтгэлгээг нийгэмд төрүүлэхийг хүссэн. Хар тугалгыг төмөр болгож гаалиар гаргасан саяхны жишээнээс эхлээд ноос, ноолуур, зэсийн наймаа гээд манай албан тушаалтнууд оролцсон авилгын хэргийн жишээ зөндөө байна. С.Оюуныг ийм асуудалд холбох сонирхол бүхий хүмүүс байгаа. Одоохондоо нэрлээд байх шаардлага алга байна.

-Авилгатай тэмцэх тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж байгааг та бүхэн эсэргүүцээгүй нь лавтай. Чухам юу нь та бүхний тэмцлийн шалтгаан болж байгаа юм бэ?

-Муу эзэн гэрээ, муу төр улсаа баллана гэж үг бий. Бид авилгачид авилгатай тэмцэж чадах уу гэсэн асуултыг тавьж байгаа юм. УИХ-аар уг хуулийн төслийг хэлэлцэж байгаа байдлыг харахад тэдэнд авилгатай тэмцэх эр зориг байхгүй юм шиг байна. Одоо тэд авилгын хэрэгт төрөө биш иргэдээ шалгах тухай ярьж байна. Авилга гэдэг бол төрийн албан тушаал, эрх мэдлийг амин хувийнхаа эрх ашигт ашиглах явдал гэж үзэх ёстой. Гэтэл одоо авлигын хэрэгт иргэн, хуулийн этгээдээс эхлээд хэнийг ч шалгаж болох тухай заалт оруулж байна. Мөн Ерөнхийлөгч энэ байгуул­лагын томилгоог хийж, татан буулгах асуудлыг нь үндэсний аюулгүй байдлын зөвлөл шийдэхээр төсөлд тусгаад хэлэлцэж байна. Өнөөдрийн байдлаар үндэсний аюулгүй байдлын зөвлөл МАХН-ын төлөөлөл бүхий гурван субъектээс бүрдэж байгаа шүү дээ. Жинхэнэ их хэлмэгдүүлэлтийг авчрах тийм л хууль болохоор байна.

-Хуулийн хэлэлцэж байгаа төслийг та бүхэн хэр ул суурьтай судалсан бэ. УИХ-ын гишүүдиин санал, байр суурийг эсэргүүцэж байна. Тэднийхээс оновчтой хувилбар, байр суурийг гаргаж ирж чадаж байгаа юу?

-Тодорхой саналуудыг бид боловсруулсан. Тухайлбал, хуу­лийн төслийн 4.2-т иргэн, хуулийн этгээдэд Авилгатай тэмцэх тухай хуулийг хамааруулахаар заасан байна. Мөн 4.1-ээр уг хуулийн субъектийн хүрээг хэт өргөжүүлсэн нь Авилгатай тэмцэх газар нь жижиг сажиг, ажлаар хөөцөлдөх нөхцөлийг бүрдүүлэх нь. Улмаар олон хүнийг залхаан цээрлүүлэх ажиллагаа явагдахад хүргэж болзошгүй. Төрийн өндөр албан тушаалтнуудыг яаж мөрдөн шалгах вэ гэдэг нь бүрхэг байна. Тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэл, журмыг тогтоох хэрэгтэй.
Мөн Авилгатай тэмцэх байгууллагад улс төрийн нөлөө их, хараат бус байдал бараг алга байна. Тухайлбал, төсөлд Авилгатай тэмцэх газрын бүрэлдэхүүнд про­курор, цагдаа, тагнуул, Төрийн ал­баны зөвлөл, үндэсний аудитын газрын эрх мэдэл бүхий албан тушаалтны тус бүр нэг төлөөлөл орох бөгөөд бүрэлдэхүүн, хорооны ажиллах журмын Ерөнхийлөгч батална гэсэн байгаа. Бас уг газ­рын дарга, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажил эрхэлсэн дэд даргыг Улсын ерөнхий прокурорын санал болгосноор Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно гэж төсөлд тусгасан байна. Түүнчлэн Ерөнхийлөгч Авилгатай тэмцэх газрын зохион байгуулалт, бүтэц, дүрэм, ажилтны зэрэг дэв, дүрэмт хувцасны загварыг батлах зэргээр эрх мэдэлтэй байхаар төсөлд тусгасан байна. Авилгатай тэмцэх газрын дарга нь 40 нас хүрсэн, төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, гүйцэтгэх ба мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, эрх зүйч мэргэжилтэй хүн байна гэсэн байна лээ.

-Эдгээр заалтуудыг яаж өөрчлөх санал та нарт байна вэ. Ялангуяа хараат бус байдлыг нь хангахын тулд яах ёстой вэ?

-Авилгатай тэмцэх газрын дарга 40 нас хүрсэн хүн байна гэхээр гүй­цэтгэх ба мөрдөн байцаах, проку­рорын ажил хийж байсан хүн томилогдох нь. Төрийн тогтолцоо бүхэлдээ авлигад нэвчсэн нөхцөлд ийм заалт нь хараат бус, шударга, иргэний зоригтой, мэргэжлийн өндөр ур чадвартай, хүмүүсийн итгэл хүлээсэн хүнийг томилох бололцоогүй болгож байна. УИХ-д суудалтай намуудаас нэр дэвшүүлэн сонгогддог Ерөнхийлөгчөөс хараат байх нь зохисгүй. Тодорхой саналын хувилбарыг бид бэлтгээд байгаа.

АВИЛГЫН ЭСРЭГ ХУУЛЬ БАТАЛСАН ГЭДЭГ САЙХАН НЭР ЗYYГЭЭД НYГЛИЙН НYДИЙГ ХУУРАХ ВИЙ

Эмэгтэйчүүд манлайлал сангийнтэргүүн, хүний эрхийн хуульч М. Ичинноров
-Авилгатай тэмцэх байгууллага нь төрөөс хараат бус институц байх ёстой. УИХ, эрх барьж байгаа улстөрчид Авилгатай тэмцэх тухай хуулийг баталсан гэдэг сайхан нэр зүүгээд нүглийн нүдийг гурилаар хуурсан хэрэг болох вий гэж эмзэглэсэндээ энэ жагсаалыг хийж байгаа юм.

АВИЛГЫН ХЭРЭГ ГЭДЭГ БОЛ АРД ТYМНИЙ ХӨРӨНГИЙГ ТӨР ИДЭХ ЯВДЛЫГ Л ХЭЛНЭ

Эрүүл нийгэм Иргэний хөдөлгөөний зохицуулагч О.Магнай
-Хуулийн төслөөс харахад авлигачид өөрсдөө Авилгатай тэмцэх газрыг удирдаж, бүрэлдэхүүнийг нь томилохоор болж байна. Эгч нь дүүдээ чихэр өгөх, найзыгаа хоолонд даахад л авилгын хэрэгт сэжиглэгдэх нь байна. Уг нь авлигын хэрэг гэдэг бол ард түмний
хөрөнгийг төр идэх явдлыг л хэлнэ.

Ардын эрх сонин 110 /388/

З.Боргил

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button