Ц.ДоржсүрэнРи багшийн нүүрний хэвийг алдчихсан
Өдгөө тэрбээр эзэн Чингис хааны шагай орхиж суугаа томоохон барималыг хийж дуусгаад Гачуурт тосгоны хөл багатай гудамжиид чимээ аниргүйхэн амьдарч байна. Зайсан толгой дахь гэрэлт хөшөөг барихад гар бие оролцсон хумүүс бүгд л төрийн дээд шагнал хүртсэн. Гэвч нэгдүгээр автораар нь ажилласан хэрнээ түүнд иим гавьяа оногдоогүй. Учир нь тус тас шударга зан нь туүнд багагүй тушаа болсных болов уу. Уулыг цас, эрийг нас дардаг жамаар өтелсен ч Репиний академийн анхны
төгсөгчдийн нэг, Оросын алдарт уран барималч домогт Аникушиний шавь Ц.Доржсүрэнгийн сэтгэл сайхан залуу, насны дурсамжаар дүүрэн, гал дөлтэй хэвээр явна. Үүнийг уран бүтээлчийн гэрэл гэгээт яриа нотлох буй за.
-Таныг эзэн Чингис хааны дүрийг өвөрмөц байдлаар дүрсэлсэн бүтээл хийж байгаа тухай хэдэн жилийн өмнө сонсч байлаа. Хэний ч олж хараагүй өнцгийг сонгож чадсан уу. Эсвэл?
-Чингис хаан дайн байлдаанд дурлаж, алж хядахыг эрхэмлэдэг мөнхийн ууртай хүн байгаагүй. Хүн л юм чинь инээж, ханиах, тоглож наадах юм байлгүй лахав. Би тэр л үүднээс шагай тоглож суугаа Чингис хааны дүрийг бүтээх санааг олон жилийн өмнө сэдсэн. Барималын маань эскизийг яруу найрагч Ж.Болд-Эрдэнэ нэг удаа харсан юм. Тэгээд Чингис хаан шагай орхиж, тэр нь дөрвөн бэрх бууж байдаг. Морь бууж байгаа нь лав Өгөөдэй л байж таарна гэж хэлж билээ. Аян дайны хэцүү бэрх замд уйлах, инээх, алиалах юм өндөө л тааралгүй яахав. Манайхны нийтлэг дутагдал нь нэг л их хөмсгөө зангидаж, хөмхий зуусан ууртай Чингис хааныг л зурж, бүтээгээд байх юм. Би тэр бүхнээс татгалзаж чадсан. Тийм болохоор бусдынхаас арай өөр байх аа.
-Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан хийж дуусгасан уу?
-Энэ маань хэн нэгний захиалга бус миний сэтгэлээс ургаж гарсан бутээл юм даа. Тал цус харваснаас хойш бие тааруу байх болсон. Хийж дуусгах санаатай ноцолдоод л байна. Болж өгвөл хатуу материалаар цутгаад гаргачих бодолтой байгаа. Шавь нараас маань цутгаж өгье гэсэн хүн байгаа. Харин би л урагшгүйтээд байна.
Социализмын үед бид гипсээр бүтээлээ хийж гаргадаг байлаа. Гипс гэдэг маань дамжлагын материал шүү дээ. Тиймээс түүгээр хийсэн бүтээлүүд маань одоо бүгд байхгүй болсон. Шагай тоглож суугаа Чингис хааны барималаа Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан уран бүтээлийн бэлэг болгон хийж дуусгаад дээр хэлснээр хатуу материалаар цутгуулах бодолтой байна. Үүнд маань санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй болчихоод урчуудын эвлэлийн хорооноос зээл гуйх санаатай өргөдлөе биччихээд л явж байна даа.
-Чингис хааны тухай түүхийг та хэдийнээс сонирхох болов оо?
-1950-д оны үед би хүүхэд байлаа. Нагац ах маань ном цуглуулдаг боловеролтой хүн байсан юм. Сэлэнгэ аймгийн хоёрдугаар дарга байсан юм даг. Хот руу явах болчихоод юмаа цэгцэлж байсан хэрэг. Ээж маань талх барьдаг том пийшинтэй. Тэрэнд нь бичиг цаас шатаагаад л … Тэр үед гоё зурагтай хэрэгтэй ном байвал түүгээд ав миний хүү гэв ээ. Би цагаан толгой мэдэхтэй үгүйтэй л байсан. Тэгээд нэг ном авсан нь аз болоход Чингис хааны зурагтай түүхийн ном авчихсан байгаа юм. Сүүлд Өвөрмонголын Сайшаалт гэдэг хүний ном дээр тэр зураг байдгийг мэдсэн.
-Зураг гэснээс Тайваньд байгаа Чингис хааны эх зургийн тухай та юу мэдэх вэ. Мэргэжлийн хүний нүдээр харахад ямар онош гарч байх юм?
-Их сайн зураг шүү. Мэргэжлийн айхтар ур чадвартай, оюун билэгтэй, хурц нүдтэй хүн зурсан нь мэдрэгддэг. Жирийн нэг зураач зурах гээд зурчихсан эд биш. Хубилай хааны зарлигаар бүтээсэн юм билээ. Тэр зургийг одооны зураач хуулаад зурах гэхэд чадахгүй. Тэгэхээр л ямархан түвшинд ямар хун зурсан нь тодорхой. Натур харж зурсан гэдэг нь ч мэдрэгдээд байгаа хэрэг. Судлаач эрдэмтэд, мэргэжлийн хүмүүс маань баталгаа нотолгоог нь сайң гаргаад, өв соёлынхоо юмыг баталгаажуулаад авах нь зүйтэй болов уу.
-Зайсан толгойн болон Халхын гол дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө зэрэг бутээлээр хумүүс таныг сайн мэддэг. Гэтэл сүүлийн үед сураг чимээгүй удлаа. Энэ хооронд Чингис хааны барималаа л хийгээд байсан хэрэг үү?
-Урчуудын эвлэлийн хороо маань зах зээлийн шуурганд өртөж, бүтээл хийх материал, цалин хөлс гээд юм юм нь л хумигдсан 1990-ээд онд зураач, барималчид тарж бутарсан даа. Уран бүтээлчид тус тусдаа хоолоо олж идэх төдий юм хийгээд л явцгаах болсон. Өөрөөр хэлбэл биднийг тусалж дэмжих байгууллага байхгүй шахам болсон. Уүн дээр бие өвдсөн нь нэрмээс болж ажиллах чадвар муудсан. Одоо Гачууртад амьдарч байнаа. Болж өгвөл зүгээр суухгүй байгаа.
-Барималчдыг сургах, уран бүтээлийн нэгдэл байгуулах тал дээр таныг багагүй санаачлага гаргаж байсан гэж дурсдаг юм байна лээ. Тэр үеийг барималчдын оргил уе гэж хэлж болох уу?
-I960 оны үед би Ленинградын Репиний академийг төгеч ирээд удаагүй байсан. Үйлдвэрчний эвлэлийн соёлын төвд барималчдад тусгай өрөө гаргаж өгч, уран бүтээлийг нь дэмжиж, тусалж, дунд мэргэжилтэй хүмүүст сургалт явуулж мэргэҗил, чадварыг нь дээшлүүлэх ажил зохиож бәйлаа. Тэр дундаас олон сайн барималчид төрж гарсан. Сайн бүтээлүүд хийсэн. Оргил үе мөн эсэхийг судлаачид л хэлдэг үг байх. Миний хувьд юм хийж бүтээж, зорьж эрмэлзэж явсан идэвхитэй үе гэж хэлнэ.
-Урчуудын эвлэлийн болон бусад газрын захиалгат том бүтээлүүдийг таныг л нуруундаа үүрч авч гардаг байсан тухай ахмадууд ярьцгаадаг юм билээ. Бүтээлүүд тань одоо байдаг уу?
-Зайсангийн хөшөөний нэгдүгээр автораар ажилласан. 1921 оны хувьегалд гавьяа байгуулсан Шетинин буюу Төмөрбаатар баатрын хөшөөг нийслэл хотод чулуугаар хийж тавьсан. Самдан баатарын хөшөөг Төв аймагт хийсэн. Ялалтын 40 жилийн ойгоор Халх голд дурегалын цогцолбор боегосон шүү дээ. Туүний ханын ингэмэл барималыг хийсэн. Төв аймагт Җ.Самбуу даргын хөшөөг хийсэн. Урчуудын хороонд ирсэн захиалгат ажлыг бүтээлгэхээр надад л тулгадаг байсан үе бий. Доржсүрэн хэрэгтэй ч, бас заримдаа хэрэггүй ч үе байлаа. Тэр үед төсөв батлах гэдэг хэцүү асуудал байсан, Энә ажлыг надад тохож, би л дарга нартай маргана. Багаж, тоног төхөөрөмж, хувцас гээд л яриа дэгдээнэ. Яахав эрх мэдэл хязгаарлагдмал үед миний эрх бүр ч хязгаарлагдмал юм чинь хэцүү бэрхийг залуу насны оргилуун дэврүүн сэтгэлээр л болгох, бүтээх гээд явж байж дээ. Гэхдээ амьдралд баяр баяегалантай сайхан үе нь олон байсан. Жаргалтай 60 жил маань дуусах дөхөж байх шиг байна. Гэхдээ л би өөрийгөө Чингисийн мянганы азтай хүн гэж боддог.
-Уран барималч хүний эрхэм чанар юу бол таныхаар?
-Ажилд махруу, тэвчээртэй, уйгагүй оролдлоготой, залхуурах ядрах гэдгийг ер мэддэггүй, өвддөггүй хүнийг л уран барималч гэж хэлнэ дээ. Тийм л байж юм хийж, амилуулдаг шүү дээ.
-Ингэхэд 1968 онд таныг Орос Баяраа гэдэг хүнтэй хамт үзэл бодлын айхавтар түймэр дэгдээсэн тухай сонсч байсан юм. Чухам юу болсон юм бэ?
-Тэр үед Урчуудын эвлэлийн хорооноос залуу уран бутээлчдийн үзэсгэлэн гаргах болсон юм. Залуучууд чөлөөтэй юм хийг гээд нэг их хяналт тавиагүй хэрэг л дээ. Би дүрслэх урлагт уянгын урсгал чиглэл оруулж Горхи, Залуу хос гээд бүтээлүүд хийсэн. Сэтгэлийн юм сэтгэлийнх л байх ёстой гэж хэлсэн маань үзэл суртал, намын эсрэг хэрэг болоод тэр нь цаашаа даамжирч уран бүтээлчдийг хяргасан.
Миний найз орос Баяраа Хөрөнгөтөн нийгэмд хүртэл уран бүтээлчдийг дэмждэг. Гэтэл социалист нийгэмд тэрнээс дор гээд хэлчихсэн. Бас Ленин урлаг мэддэг учир даруу дуугүй бай гэж сургасан юм гэж хэлээд бөөн хэрэг мандсан. Баяраа маань Лениний ботид тэгж бичсэн байсан гэж зүтгээд, дарга нар хоёр өдөр ном зохиол ухаж байж тэр үгийг нь олж үзээд цагаадаж гарч байлаа.
Дээрх явдлаас болж олон уран бүтээлч хариуцлага хүлээж шийтгүүлсэн дээ. Горхи баримал маань эвдрээд дууссан байх. Ядаж эх зураг нь надад үлдээгүй юм шүү дээ. Миний нутаг нэртэй Д.Нацагдоржийн суугаа баримал одоо хаа байгааг мэдэхгүй. Музейд байдаг болов уу.
Урчуудын эвлэл маань Улс төрийн товчооны 28 дугаар тогтоол гаргуулсан. Тэр тогтоолыг бид цуст тогтоол гэж одоо ч ярьдаг л юм. Орос Баяраа маань Түнхэлд мод хийхээр хөөгдөж, би хөдөө 45 хоног төлд явсан. За тэгээд цааш нь ярих ч юм биш. Ер нь хүн гуниг, харамслыг аль болох мартаж, гэгээн явах ёстой юм шүү.
-Таны хүүхдүүдээс ур ухаан, авьяасыг тань өвлөсөн үү. Та тэдэнд юуг чухалчилж захидаг вэ?
-Би гурван хүүхэдтэй. Барималч болохоор оролдож байгаа охин бий. Би хувьдаа хүнд мэргэжил гэж боддог. Өөрөө дуртай бол яая гэхэв. Юм хийвэл би голох л байх. Тэгсэн хэрнээ дотроо баярлаж явдаг. Би хүүхдүүддээ тэг, ингэ гэж оноосон юм хэлээд байдаггүй. Түүх их ярьж өгнө. Тэндээс л ухаан олж аваг гэж боддог шүү санаатай.
-Тэр түүхээсээ нэгийг ярьж өгөөч. Манай уншигчид ч бас ухаж ойлгох нь магад?
-XҮ зуунд нарны идэвхжил сайн явагдаж, мундаг хүмүүс төрсен гэж судлаачид үзсэн байдаг. Тэр үед Микеланжело төрсөн. Тэр хүн ядуу ахтай байж л дээ. Ах нь дүүгээсээ, Миний хүүгийн төрсөн өдөр учир мөнгө өгөөч гэж гуйжээ. Микеланжело хариуд нь Хүн төрж гэж баярлах хэрэг юун. Харин үхэхдээ баяртай үхэх хэрэгтэй гэж хэлээд хоосон буцаасан байдаг. Хүн юм хийж, бүтээж түүнээ хараад баяртай сэтгэлтэйгээр үхэх хэрэгтэй гэсэн үг юм даа. Хүмүүс залхуу болжәэ. Хүнээс мөнгө гуйгаад, заавал туслах ёстой юм шиг сэтгээд байх юм. Өөрөө бүтээлч байх ёстой шүү дээ. Бүтээлч байна гэдэг заавал зураг зур, баримал барь гэсэн үг биш. Мод зороод гурилын мод хийсэн ч бүтээл шүү дээ.
-Хүн бүхэн боржигон овог авах гэж зүтгэдәг. Харин та ач авгад-аар овоглосон нь ямар учиртай юм бэ?
-Сэлэнгийн хойгуур Сүх голын хавиар мэргидүуд нутаглаж байсан гэлцдэг. Тэр нутгийнхан ач авгад овогтой. Сурвалжаас үзвэл Бэлгүтэй баатар өөрийнхөө боржигон овгоос салж, авгад овогтон болсон байдаг. Тэр авга нь авгад, авгад нь сүүлдээ ач әвгад болоод Баянхонгор, Гучин-Ус хавиар нутаглаж байсан шиг байгаа юм.
-Репиний академи Аникушин багшийнхаа тухай дурсамжаас ярьж өгөхгүй юу. Халх голд байлдаж явсан домогт Аникушин мөн биз дээ?
-Репиний академид очсон бүх оюутнууд Аникушин багшийн ангид орох гэж зүтгэдәг байлаа. Багш маань 1939 онд Халх голд байлдаж явсан. Монголд их элэгтэй, Монголын тухай олон сайхан дурсамж ярьдаг хүн байлаа. Хоёрдугаар курс төгсөөд бид өргөдөл бичиж ангиа сонгодог байсан юм. Би бичиж өгч амжаагүй нутагтаа ирчихсэн. Намар очтол азаар Аникушин багшийн ангид орчихсон байсан. Хожим сонсохнээ багш намайг авсан юм билээ. Багш маань еврей хүн байсан юм. Ер нь Оросын еврейчүүд их овжин, сэргэлэн, авьяаслаг хүмүүс байдаг. Тэднээс Оросын мундаг эмч нар, алдартай уран бүтээлчид- тәрж гарсан байдаг.
Аникушин багш одоогоос гурван жилийн өмнө өөд болсон доо. Тухайн үедээ Оросын хамгийн том хөшөө барималуудыг хийдэг. Гол ачааг нугалдаг хүн байсан. Нэрт зохиолч А.Чеховын хөшөөг Евтантай нь хамт хийсэн. Уран барималаар уянгын зүйлүүдийг илэрхийлэх тал дээр агуу хүн байсан даа. Эргээд санахад тэр хүний шавь болж, Репиний академид сурснаар их юм мэдэж авсан. Бас дэндүү залуу тоомжиргүй байснаас олон зүйлийн хажуугаар өнгөрсөн юм шиг ээ. Ленинградын Репиний академийг надаас гадна 10 гаруй монгол хүн төгссөн. Их сайн сурсан хүмүүс бий. Удирдсан багш гэдэг их юм сургадаг. Түүнээс илүү хажуу талын нөлөө хийж байгаа бүтээл, нүд нь хүртэл хүнд юм сургадаг. Ухамсар муутай хүмүүс тэр надад багшилсан биш гэдэг. Үгүй шүү дээ.
-Уран барималчид өнгөрсөн хүмүүсийн нүүрний хэвийг авч хадгалдаг, баримал хийдэг гэж сонссон юм байна. Та хэв авч байв уу?
-Б.Явуухулан, Ц.Гайтав гээд яруу найрагчдын сайхан хөшөөтэй байх л байж. Яахав маск авдаг л байсан. Хүний хөрчихсөн биенээс маск авна гэдэг бас л хэцүү ажил шүү дээ. Б.Явуухулан, Ж.Лхагвасүрэн генерал, Р.Чойном нарын маскийг авсан юм даг. Гэтэл өрөөнөөс алга болчихсон. Сүүлд нэг шавь маань аваад зарчихсаныг мэдсэн. Ри багшийн нүүрний хэв бас л алга болсон. Сүүлд ач хүү Дэнзэн нь би хага цохисон. Өвөө над руу хараад байх шиг эвгүй санагдаад байсан гэж ярьсан байсан. Нэг нь эрхэмлэж, нөгөө нь хагалдаг хачин жишээ байгаа биз. Гэтэл Пушкин, Есенин, Маяковский нарын нүүрний хэвийг оросын дэлгүүр бүхэнд зардаг байсан шүү дээ. Түүний ярианаас би зөндөө их гэрэл цуглуулж, хүн чанар, хүнлэг
сэтгэлийн хөгөөр ухаан бодлоо хөглөсөн. Сайхан сэтгэл, саруул ухаанаас төрсөн Чингис хаан
уран баримал нь олныг баясгах өдөр ирнэ гэдэгт итгэнэ. Ташрамд сонирхуулахад соннн хэвлэлд
шилжихийн өмнөхөн 1960-аад онд Урчуудын эвлэлийн хорооны дарга байсан ахмад уран бүтээлч Б.Нацагдоржтой азаар таарч түүнд хадгалагдаж байсан барууны хуучин сэтгүүлээс Горхи барималын эх зургийг олж нийтэллээ.
(Өнөөдрийн монгол 108/278)