Танайх хуулиа баталчихвал Мянганы сорилын сангаас тусламж авах эрхтэй үлдэнэ

Монголчууд Мянганы сорилын сангаас (МСС) мөнгө хүртэж чадах болов уу. Энэ л асуултыг өөр хоорондоо тавьсаар багагүй хугацааг үджээ, бид. Эмнэлгийн оношлогоо, үйлчилгээг сайжруулж, гэр хорооллыг бохир цэвэр усны шугам бүхий орон сууцтай болгох, шинээр төмөр зам барих, ядууст олгох зээл, улс нийгэмд хэрэгтэй нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх гээд манайханд мөрөөдөж төлевлөсөн зүйл зөндөө бий. Их л эртнээс мөрөөдөх болсон тэрхүү тэтгэлэг хүрч чадвал туйлдаж сөхөрсөн иргэд, энэ улсын эдийн засагт өндийх боломж олдох нь ойлгомжтой.
Гэтэл америкаас шинжээчид ирсэн гэнэ, манай төслүүд гологдож гэнэ. Сайн, муу, үнэн, худал янз бүрийн л мэдээ сонсогдох…

230 сая ам.доллар гэсэн тоог монголчууд хэдийнэ цээжилчихсэн. Хэдхэн хоногийн өмнө АНУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Памела Слуц УИХ-ын дарга Ц.Нямдоржтой уулзахдаа УИХ-ын энэ удаагийн чуулганы хувьд бидний тусгайлан сонирхож буй асуудлууд бол, хэлэлцэн батлахаар хүлээгдэж буй Авилгатай тэмцэх хууль, Мөнгө угаахтай тэмцэх хууль, УИХ-ын гишүүний ёс зүйн болон Татварын багц хууль, УИХ-ын дэг, Байнгын хороодын дүрэм зэрэг юм. Танайх эдгээр хуулиа баталчихвал Мян­ганы сорилын сангаас тусламж хүртэх эрхтэй үлдэнэ гэсэн утгатай
үгийг хэлээдэхэв. Элчин сайд хатагтай Еренхий сайд М.Энхболдтой нүүр тулан ярилцахдаа ч мөнөөх л хэдэн хуулийн нэрийг тоочиж, эрхэм спикерт хэлсэн үгээ дахиад л давтах нь тэр. Төрийн өндөрлөгүүдэд хандсан Элчин сайдын үг зүгээр ч нэг тохиолдол байгаагүйг хатагтай П.Слуцын Цахим өртөө буюу дэлхийн монголчуудын унших дуртай сайтад өгсөн ярилцлага давхар нотолно. Тэрээр АНУ-ын Засгийн газрын Мянганы сорилын корпораци (МСК) Монголын талтай хамтран тэдгээр теслийн эдийн засаг, техникийн нарийвчилсан судалгаан дээр ажиллаж байна. Гэ­сэн хэдий ч МСК-ийн хувьд Мон­голын 16 шалгуур үзүүлэлтийн үнэлгээний талаар санаа зовох асуудал бий нь бий. Ер нь МСК нь жил бүрийн намар МСС-аас тэт­гэлэг хүртэх боломжтой улсуудын үнэлгээг авч үздэг бөгөөд энэ нь Монгол Улс жил бүр дахин үнэлэгдэж, эрхээ дахин олж авч байна гэсэн үг. Тиймээс дээрх үнэлгээнүүдэд хүрээгүй, тогтвортой ахиц гаргаагүй улсууд тэтгэлэг авах эрхээ хойшлуулах, бүр алдах тохиолдол гарч болзошгүй… Дэлхийн банкны хүрээлэнгийн судалгаагаар бол Монгол дахь авилгын хяналт-ын оноо дор хаяж 2000 оноос хойш хэлбэрэлтгүй дордсоор байна. Өөрөөр хэлбэл, Монголын 2004 оны үзүүлэлт урьд онуудынхаасаа хамаагүй муу болсон хэрэг. Энэ бол маш санаа зовмоор үзүүлэлт бөгөөд ямар нэг дорвитой арга хэмжээ авахгүй бол Монгол улс Мянганы сорилын сангаас тэтгэлэг хүртэж чадахааргүй болж мэднэ хэмээн ярьсан байх юм.

Ярьсан гэхээсээ илүү байн байн сануулсаар буй Элчин сайдын сануулгыг эрхэм гишүүд анхааралдаа авахгүй өнгөрч боломгүй санагдана. Монгол Улс авилгатай тэмцэж буйгаа харуулах нэг чухал алхам нь НYБ-ын Авилгын эсрэг конвенцид хүлээсэн үүргийнхээ дагуу хуулиа батлан хэрэгжүүлэх явдал гэж АНУ-ын Элчин сайдын яамнаас удаа дараа мэдэгдээд байгааг ойшоохгүй өнгөрч болом­гүй. Манай улс АНУ-ын Засгийн газрын Мянганы сорилын корпорациас хэрэгжүүлж буй Мянганы Сорилын сан хөтөлбөрт хамрагдах эрхтэй хэвээр байгаа. Гэхдээ авилгад идэгдсэн Монголыг тэд ажигласаар л, алхам бүрийг хянасаар байгаа. Авилгын эсрэг хуулиа баталж чадах нь уу, үгүй юү, Татварын эрүүл орчныг бий болгож чадах нь уу, үгүй юү. УИХ-аас гаргах шийдвэр, мэндлэх хуулиас Мян­ганы сорилын сангаас мөнгө хүртэх эсэх нь шалтгаална. Өгөх хүний нуруу гэдгэр, авах хүний гар урт гэдэг дээ. Америкчууд ажигласаар л байна. Төрийн түшээд маань ухаалаг шийдвэр гаргаасай билээ. Тэрхүү тусламжийг авч чадах эсэх нь та нараас шалтгаална шүү, эрхэм гишүүд ээ.

Ардын эрх сонин 110/388/

З.Маараг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button