Төрийн дууллын үгийг засварлахад ардын уран зохиолчид нэгдэнэ

Дээрх

асуудлаар хэлэлцүүлэг явагдаад

удсан ч өөрчлөх эсэх талаар

багагүй маргаан өрнөсөн юм. Гар

хүрэх хэрэггүй гэх хүн олон

байхад орчин үеийн шаардлагад

нийцүүлэн өөрчлөх нь зүйн хэрэг

гэж үзэх хүмүүс ч мэр сэр

байсан. Тиймээс ажлын

хэсгийнхэн төрийн дуулал зохиох

эрхийг таван багт өгч итгэл

хүлээлгэжээ. Төрийн шагналт

хөгжмийн зохиогч, ардын уран

зохиолчид хамтарсан дээрх

багууд ч цөөнгүй хоног зүрх

тархиа нэрж, нойроо хагаслан

шамдсан нь лавтай. Гэвч алдар

цолоор нь авьяасыг хэмждэггүй

хэмээн манай залуу уран

бүтээлчид ч зүгээр суугаагүй

дуулдсан.

Ямартай ч Төрийн хошой

шагналт Н.Жанцанноров, ардын

уран зохиолч, төрийн соёрхолт

Б.Лхагвасүрэнтэй, ардын уран

зохиолч Ш.Сүрэнжав, урлагийн

гавьяат зүтгэлтэн Б.Шаравтай,.

ардын уран зохиолч П.Бадарч,

төрийн шагналт

Х.Билэгжаргалтай хамтран цоо

шинэ сүлд дуулал зохиожээ.

Энә мэтчилэн зохиогдсон

төрийн дууллаас гадна залуу

уран бүтээлчид, иргэдээс нийт 30

шахам дуулал ирснийг ажлын

хэсэг сонсчээ. Эдгээрээс долоо нь

ая, үгтэй бөгөөд үлдсэн нь зөвхөн

аялгуу байсан байна.

Ажлын хэсэг шийдвэр

гаргаснаар дээрх багууд хэн

хэнийгээ хардах юмгүй болж.

Харин ойрын хугацаанд ардын

уран зохиолчид төрийн дууллын хуучин аянд тааруулан үтаиг
засварлахад нэг баг болж
ажиллахаар үзгээ хурцалж
байгаа юм байна. Мэргэжлийн
хүмүүсийн үнэлж байгаагаар
дээрх 30-аад бүтээл төрийн
дуулал болж чадаагүй ч Их
Монгол Улс байгуулагдсаны 800
жилийн ойд дуулагдах эх орны
тухай олон сайхан дуу төрсөн нь
олзуурхууштай юм. Ташрамд
сонирхуулахад төрийн дууллын
асуудлыг шийдвэрлэх үеэр
ажлын хэсгийн гишүүд соёмбыг
төрийн сүлд болгох саналыг
дэмжиж, Ерөнхийлөгчид өргөн
мэдүүлэхээр тогтжээ.

(Өнөөдрийн монгол 108/278)
Ч.ОД

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Төрийн дууллын үгийг засварлахад ардын уран зохиолчид нэгдэнэ

Дээрх

асуудлаар хэлэлцүүлэг явагдаад

удсан ч өөрчлөх эсэх талаар

багагүй маргаан өрнөсөн юм. Гар

хүрэх хэрэггүй гэх хүн олон

байхад орчин үеийн шаардлагад

нийцүүлэн өөрчлөх нь зүйн хэрэг

гэж үзэх хүмүүс ч мэр сэр

байсан. Тиймээс ажлын

хэсгийнхэн төрийн дуулал зохиох

эрхийг таван багт өгч итгэл

хүлээлгэжээ. Төрийн шагналт

хөгжмийн зохиогч, ардын уран

зохиолчид хамтарсан дээрх

багууд ч цөөнгүй хоног зүрх

тархиа нэрж, нойроо хагаслан

шамдсан нь лавтай. Гэвч алдар

цолоор нь авьяасыг хэмждэггүй

хэмээн манай залуу уран

бүтээлчид ч зүгээр суугаагүй

дуулдсан.

Ямартай ч Төрийн хошой

шагналт Н.Жанцанноров, ардын

уран зохиолч, төрийн соёрхолт

Б.Лхагвасүрэнтэй, ардын уран

зохиолч Ш.Сүрэнжав, урлагийн

гавьяат зүтгэлтэн Б.Шаравтай,.

ардын уран зохиолч П.Бадарч,

төрийн шагналт

Х.Билэгжаргалтай хамтран цоо

шинэ сүлд дуулал зохиожээ.

Энә мэтчилэн зохиогдсон

төрийн дууллаас гадна залуу

уран бүтээлчид, иргэдээс нийт 30

шахам дуулал ирснийг ажлын

хэсэг сонсчээ. Эдгээрээс долоо нь

ая, үгтэй бөгөөд үлдсэн нь зөвхөн

аялгуу байсан байна.

Ажлын хэсэг шийдвэр

гаргаснаар дээрх багууд хэн

хэнийгээ хардах юмгүй болж.

Харин ойрын хугацаанд ардын

уран зохиолчид төрийн дууллын хуучин аянд тааруулан үтаиг
засварлахад нэг баг болж
ажиллахаар үзгээ хурцалж
байгаа юм байна. Мэргэжлийн
хүмүүсийн үнэлж байгаагаар
дээрх 30-аад бүтээл төрийн
дуулал болж чадаагүй ч Их
Монгол Улс байгуулагдсаны 800
жилийн ойд дуулагдах эх орны
тухай олон сайхан дуу төрсөн нь
олзуурхууштай юм. Ташрамд
сонирхуулахад төрийн дууллын
асуудлыг шийдвэрлэх үеэр
ажлын хэсгийн гишүүд соёмбыг
төрийн сүлд болгох саналыг
дэмжиж, Ерөнхийлөгчид өргөн
мэдүүлэхээр тогтжээ.

(Өнөөдрийн монгол 108/278)
Ч.ОД

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button