Нисэх дуртай ханхүү, гүнжийн хамт ирнэ

Нидерландын угсаа залгамжлах эрхэмсэг ханхүү Вильем-Александр, гэргий гүнж Максимагийн хамт энэ сарын 14-18-нд манай улсад аилчлахаар болсныг Гадаад хэргийн яамны Хэвлэл, мэдээллийн хэлтсээс өчигдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр зарлав. Ерөнхий сайд асан Ц.Элбэгдорж яг нэг жилийн өмнө Нидерландын вант улсад айлчлахдаа Цог жавхлант Хатан хаанд бараалхаж тэдний гэр бүлээс Их Монгол Улсын 800 жилийн ойд хүн оролцуулахыг урьсан аж. Ханхүү, гүнж нар ойрын шадар хүмүүс, бие хамгаалагчид, Бээжинд суугаа ЭСЯ-ныхан, хэвлэлийнхэн зэрэг цомхон багтай ирэхээр болжээ. Ханхүү онгоц жолоодон нисэхдээ гаргуун, гүйлт, тэшүүрийн спортоор хичээллэдэг бол гүнж банк, санхүүгийн мэргэжилтэй гэнэ. Эрхэмсэг зочид УИХ-ын дарга Ц.Нямдорж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаяр нартай уулзаж, Гандан хийд, Дүрслэх урлагийн музейд зочлон Нөхөрлөлийн хөгжлийн наадамд оролцохоор болжээ. Бас Хустайн нуруунд нэг хонох аж.

Тэд Европт төдийгүй дэлхийд нэртэй хүмүүс тул хаана юу хийж байгааг нь ертөнц даяар сонирхдог гэнэ. Нидерланд Монгол хоёр идэвхтэй амьд харилцаатай, худалдаа багагүй хийдгээс гадна манай байгаль орчин, соёл, боловсролын салбарт багагүй тусламж үзүүлжээ. Тус улс Европын холбооны гишүүний хувьд тэнд Монголын лобби болдог юм байна. Хэвлэлийн бага хурлын үеэр ГХЯ-ны Азийн газрын дэд захирал Ж.Сэрээжав Монгол, Энэтхэгийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хамтарсан хорооны анхдугаар хуралдааны талаар мэдээлэл хийв. Энэ хурал маргааш, нөгөөдөр Улаанбаатарт болох юм. Оюун санааны хөршид тооцогддог Энэтхэгт Монголоос жилд 50 хүн техникийн хамтын ажиллагааны шугамаар мэргэжил дээшлүүлж, 30-аад оюутан суралцдаг аж. Хоёр орны харилцааг түншлэлийн хэмжээнд хүргэх талаар ойрын үед ярилцах бололтой. Манай тал Энэтхэгт хайлуур жонш, ноос ноолуур, Энэтхэг Монголд хөдөө аж

ахуйн техник төхөөрөмж, эм, эмийн бэлдмэл нийлүүлдэг бөгөөд Энэтхэгийн мэдээлэл, технологийн салбарын хөгжлийг монголчууд сонирхох болжээ.
Мөн өнөөдөр, маргааш Евро­пын холбооны тройкагийн төлөөлөгчид Монголд айлчлахаар болсон байна. Европын холбооны гишүүн орнууд зургаа, зургаан сараар ээлжлэн холбоогоо тэргүүлдэг бөгөөд одоо даргалж байгаа гишүүн орон, дараа даргалах орон, Европын комисс, Европын хол­бооны хамтын аюулгүй байдал, гадаад бодлогын дээд төлөөлөгчийн төлөөлөгч нарыг хамтад нь тройка хэмээн нэрлэдэг юм байна. Холбооны одоогийн дарга нь Австри, дараагийн дарга нь Финланд улс аж.

Ардын эрх сонин 110/388/

Д.Оюун

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button