Монголын улс төр судлал 15 жилийн настай

Улс төр судлалын салбар, иргэний нийгмийн чиглэлээр Монголдоо нэр хүнд бүхий эрхмүүд өчигдөр Чингис зочид буудалд цугларчээ. Марксизм-ленинизм судалснаараа бол манай улс төр судлал хөгжлийн оргилд хүрсэн байх учиртай ч дөнгөж 15 жилийн настай гэж тэд дүгнэж байв. Тиймдээ ч Улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүйн асуудлууд, Монголд улс төрийн шинжлэх ухаан үүсэн телөвшиж буй асуу-далд зэрэг илтгэлээр Улс төрийн шинжлэх ухааны сургалт, судал­гааны өнөөгийн байдал сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал эхэлсэн юм. Бага хурлыг Улс төрийн шинжлэх ухааны холбоо, Конрад Аденауэрийн сан хамтран зохион байгууллаа. Эрдэмтэн судлаачдын мэтгэлцээнээс үзвэл төрийн түшээгээсээ эхлээд жирийн иргэдийн улс төрийн мэдлэг ихээхэн хуучирчээ.

Баруунд нэгэнт үеэ өнгөрөөсөн олон түмний нам гэдэг ойлголтоос Монголын улс төрийн намууд том, багагүй салаагүй яваа аж. Намууд брокер маягаар ажиллахаа нэгэнт больж сонгуулийн үеэр л өрсөлдөж тэмцэлдэхээс бус засгийн эрх барихдаа харилцан зөвшилцөж, хамтран ажилладаг хэв маягт шилжиж байгааг судлаачид ярилаа. МАХН авторитар, тоталитар дэглэмийн үед ажиллаж хэвшсэн, тэр цагийн сэтгэлгээнээсээ ангижирч амжаагүй гэдгийг ч хэлж байв. Ард түмэн аль нэг үзэл суртлын золиос болох учиргүй, намууд ч ард түмнийг өмчлөх ёсгүй, төр бол ард түмэнд үйлчилдэг байгууллага болохоос биш айлгаж дарамталдаг газар бус. Намууд тодорхой хэмжээнд төрийн мэргэжлийн чадавхийг чөлөөлж өгөх ёстой гэх зэрэг үгс судлаач багш нараас сонсогдож байсан. МУИС-ийн багш, хуульч Х.Тэмүүжин Ихэнх улстөрч парламентыг төрийн байгууллага, УИХ-ын гишүүдийг төрийн түшээ гэдэг. Гэтэл парла­ментын гишүүн бол сонгуульт иргэн. Төрийг субъект гэж болохгүй. Объект гэж үзэх ёстой. Шүүх бол төрийн бус иргэний шүүх байх ёстой гэж мэтгэлцээний үеэр хэлж байв. Судлаач Д.Ганхуяг 4000 жил малчин явсан монголчуудыг социализм, капитализмд гэнэт оруулж аль ч үгүй болгосон хэмээв. Энэ мэт сонин санаа олон сонсогдож байсан.

ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн захирал, доктор /Sc.D/, профессор
Г. Чулуунбаатараас хурлын үеэр зарим зүйлийг тодруулсан юм.

-Улс төрийн шинжлэх ухааны холбоо хэзээ байгуулагдсан юм бэ?

-Энэ холбоо шинээр байгуулагдаж ажлаа эхлээд жил гаруй болж байна. Холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн А.Цанжид, ерөнхий нарийн бичгийн даргаар Улс төрийн боловеролын академийн захирал Д.Ганбат ажилладаг.

-Улс төр судлал Монголд хөгжөөд 15 жил болж байгаа гэдэг сонин дуулдаж байна. Өмнө нь яасан юм бэ?

– Монголд шинжлэх ухааны энэ салбар шинээр үүсч хөгжөөд 15 жил болж байна. Yүнээс өмнө Монголд улс төрийн шинжлэх ухаан гэх юм байсангүй. Түүнийг хөрөнгөтний үзэл суртлыг номлодог гээд үндсэндээ хорьчихсон байсан. Түүний оронд шинжлэх ухааны социализмын онол, шинж­лэх ухааны коммунизмын онолын хичээл заагаад тийм салбарыг хөгжүүлж байсан. Өнгөрсөн 15 жилд улс төрийн шинжлэх ухаанаар МУИС-д бие даасан тэнхим бий болсон. Мэргэжлийн судалгаа явуулдаг хүрээлэнгийн нэгжтэй, Улс төрийн боловсролын академитай болсон. Сурах бичгүүд гарч мэр­гэжлийн салбарын боловсон хүчин бэлтгэдэг боллоо. Судалгаа хийдэг болсон. Энэ 15 жилд юу хийв, юу нь болохгүй байна, юугаа бэхжүүлэх вэ гэдгийг мэргэжлийн хол­бооны төвшинд нэг сайн ярилцаж авахаар энэ бага хурлыг хийж байна гэв.

Ардын эрх сонин 110/388/

Д.Оюун

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button