Ротын жижүүр шинэ цэргийг дээрэлхэж аминд нь хүрчээ

өмнөговь аймаг дахь Зэвсэгт хүчний жанжин штабын 167 дугаар ангид өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд нэгэн цэрэг нас баржээ. Энэ тухай тус ангийн дарга, жижүүр, захирагч нар төв рүү дуулгаж, цагдаад мэдэгджээ.
Талийгаач нийслэлийн Чингэлтэй дүүргийн харьяат, 18 настай байлдагч байжээ. Хэрэг үдшийн 21.45 цагт дайчдын хоорондын харилцааны зөрчлөөс үүдэн гарсныг холбогдох байгууллага тогтоосон байна. Тухайн үед ротын жижүүр дэд түрүүч Отгонбаатар дайчиддаа цэвэрлэгээ хий гэж команд өгсөн байжээ. Харин Та цэвэрлэгээ хийсэнгүй, муу хийлээ гэж уурсан найман цэргийг жагсаасан аж. Тэрээр талийгаачаас ердөө зургаан сарын өмнө цэргийн ангид ирсэн нэгэн. Талийгаач жагсаалын дээрээсээ хоёрт зогсч байсан бөгөөд ротын жижүүр түүнийг өшиглөжээ. Оройн хоолоо дөнгөж идчихээд байсан цэрэг өшиглүүлэхдээ огьж, огиудсаа гаргаж чадахгүй, буцааж залгиснаар буруу хоолойгоор нь орж, хахаж үхсэн байна. Гэвч гадны нөлөөгүйгээр нас барсан гэж шүүх эмнэлгийн дүгнэлт гарчээ. Орон нутгийн цагдаагийнхан очиж хэргийн газар үзлэг хийж, тэндхийн хүмүүсээс мэдүүлэг авсан байна. Яг юу болсон юм бэ гэх асуултад цэргүүд Захны цагаан даавуугаа хадаж байгаад босохдоо л шууд тонгойгоод уначихсан юм хэмээн хариулжээ.

Ротын дарга Отгонбаатар ч ингэж хэлээрэй хэмээн үүрэгдсэн бололтой. Харин ангийн захирагч нь болсон явдлын талаар үнэн зөв мэдээллийг олж, хэргийн эзэн холбогдогчийг цагдаад мэдэгджээ. Ингээд эрүүгийн хэрэг үүсчээ. Хэдийгээр талийгаач О гадны
нөлөөгүй хахаж үхсэн гэх боловч түүнийг ротын дарга үхэлд хүргэсэн хэмээн мэргэжлийн байгууллага нь үзэж байгаа аж. Одоогийн байдлаар энэ хэрэг прокурорт шилжсэн гэнэ. Энэ сарын сүүлийн арав хоногт багтаан шүүх хурлыг хийхээр төлөвлөжээ. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга талийгаач О-гийн ар гэрт Арми хүүг тань авсан боловч манай хариуцлагагүй ажилтны буруугаас амь насаа алдлаа гэж уучлал гуйсан гэнэ. Мөн түүний шарилыг авчирч, оршуулгын ажил болоход бүх зардлыг Зэвсэгт хүчний жанжин штаб гаргаж, буцалтгүй тусламж үзүүлсэн байна.

Ер нь цэргийн ангиудад мэр сэр энэ мэт хэрэг зөрчил гардаг. Дээрх болсон явдлын талаар Зэвсэгт хүчний жанжин штабын Цэргийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, хурандаа Ц.Доржхүүгээс тодруулахад Цэргийн ангид ёс суртахуун, хүмүүжлийн доголдолтой залуус их ирдэг. Тийм нэг хүнээс л ийм хэрэг гарсан. үүнд бид маш их харамсч байна. Бид ямар нэгэн ийм осол зөрчил гаргахгүй байхын төлөө хэчнээн ажилладаг ч энэ байдал тасрахгүй байна гэсэн. Мөн энэ хэргээс улбаалан Зэвсэгт хүчний жанжин штабаас цэрэгтэй бүх ангийн ротын захирагчаар дайчин биш офицеруудыг ажиллуулах болсон байна.

Ардын эрх сонин 110/388/

Б.Цацрал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button