Х.Баатар нарын хэрэгт сайдын гэргий холбогдсон бололтой
Гаалийн ерөнхий газрын дарга Х.Баатар нарт холбогдох хавтаст хэрэг Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжээд 20-иод хонож байна. Гаалийнхны ээдрээтэй гэмт хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж, прокурорт шилжүүлсэн ба прокурор нь хянаж үзээд Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн нь энэ билээ. Уг хэргийн шүүгчээр тус дүүргийн ерөнхий шүүгч Н.Сүхбаатар томилогдон ажиллаж байгаа бөгөөд одоо хавтаст хэрэгтэй уншиж танилцаж байгаа аж. Нийт 14 ширхэг хавтас хэрэгтэй танилцахад нэлээд хугацаа шаардлагатай байгаа тул шүүх хурлын товыг чухам хэзээ зарлах нь одоогоор тодорхойгүй байна.
Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр эл хэрэгт гаалийн дарга нараас гадна манай нэгэн сайдын гэргий холбогджээ. Мөн УИХ-ын гишүүн асан Б.өвгөнхүү, Бичигтийн боомтын гаалийн дарга Н.Даваажав, зарим байцаагч нарын хамт, Замын-үүдийн Гаалийн газрын дарга н.Банзрагч, өмнөговь аймгийн гаалийн байцаагч н.Батболд, Буянт-Ухаагийн гаалийн байцаагч Жаргалсайхан нар холбогдоод байгаа аж. Ямартай ч гаалийн гэх тодотголтой эл хэрэгт оролцсон гэх дээрх хүмүүс эдүгээ бүгд гадуур шалгагдаж, харин Х.Баатар Ганцхудаг дахь урьдчилан хорих төвд саатуулагдаж байна.
Ямартай ч авилга өгч, авалцсан мөнгөн дүн нь нийт 100 орчим сая төгрөгт хүрсэн эл хэргийг шүүх хурлаас хэрхэн шийдэхийгодоохарах л үлдлээ. Албан тушаалаа ашиглан хахууль авсан гэх зүйл ангиар яллагдаж байгаа Х.Баатарыг шүүх хэрэв гэм буруутай гэж үзвэл Эрүүгийн хуулийн 268-ийн хоёрдугаар зүйл анги буюу 5-10 жилийн хорих ял оноох магадлалтай байна.
Ардын эрх сонин 110/388/
С.Бадарч