Д.ИДЭВХТЭНИЙ будилалт буюу БИ МЭДЭХГҮЙ ХҮН

Хаырин улс төрийн амьдрал их өөр салхийг ханхлуулж байна. Бүгдийн эмэг эх болсон шахуу МАХН-ын рейтинг урьд байгаагүйгээр унаж, АН-ынх анх удаа өсөв.

Энэ нь олон талтай. Төр, засагт итгэхээ, найдахаа байсан монголчууд өөртөө найдаж, өөрөө өөрийгөө аврахаар идэвхийлэх болов. Үүний илрэл нь даруй жагсдаг, цугладаг, мэдэгддэг гэдгээрээ эрх мэдэлтнүүдэд хараалгуулах болсон хөдөлгөөнийхөн урган гарч ирэх болсон явдал. Хаврын яргуйнаас эртлэн мэндэлсэн элдэв улс төрийн зорилготой хөдөлгөөнүүдээс арай өөр феноментэй нь байгаль дэлхий, нутаг усаа авран хамгаалах зорилготой хөдөлгөөнүүд л дээ. Эдүгээ Онгийн гол, Ариун суварга, Тосон Заамар зэрэг 10 гаруй хөдөлгөөн элдэв дуу хоолой хангинуулан эрх баригчид, уул уурхайн үйлдвэр, гадаадын хөрөнгө оруулагчидтай дайтан, ялалтын улаан, хөх туг ч мандуулж, хэлэлцээрийн цагаан дарцаг ч хийсгэх болов. Үүний нэг нь Дархадын хотгор хөдөлгөөн юм. Тэд Монголын Швейцарь гэгддэг Хөвсгөл нутгийн ирээдүйн төлөө эрслэн босоход хүрэв. Төв Азийн усны хагалбарын нэг болох дахин давтагдашгүй байгалийн тогтоц бүхий Дархадын хотгор нь алт зэрэг ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааны улмаас харсаар байтал нүдний өмнө мөхөж, бөхөж, сөнөхдөө тулсныг зарлалаа. Тэд ашигт малтмалын лиценз эзэмшигчдийг хөөн зайлуулахын тулд нэрсийн жагсаалт гаргаж олонд зарлав аа. Гэтэл манай хоёр улстөрчийн нэр 40 гаруй лиценз эзэмшигчдийн дотор тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг дурайв. Нэг нь манай нам байгаль дэлхийг аварна гэж гуйсаар байгаад БОЯ-ыг авсан Эрэл-ийн Б.Эрдэнэбат байв. Онгийн голыг ширгээчихээд уугуул Хөвсгөл нутгаа хөнөөх нь гэж олон хүн дургүйцсэний улмаас мань эр ум хумгүй өөрийн лицензээсээ татгалзав. Үүгээрээ давшдаг ч, бас ухарч буулт ч хийдэг ухаалаг улстөрч болохоо нотлов. Харин нөгөөх нь УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч Д.Идэвхтэн (олноо Даргын Идэвхтэн гэж алдаршсан) байдаг байна. Даргархаж, ихэрхэж, идэвхийлж сурсан эрхэм гишүүн ашиг сонирхлын зөрчил зөвхөн Засгийн газрын гишүүдэд байдаггүйг нотлов. Бүр өөрөө идэвхийлэн нотолсон гээч. Юун гэвээс тэрээр өөрийн нэр дээрх лиценз-ийг хүчингүй болгосноо зарлав. Үүнийг тайлбарлахдаа Д.Идэвхтэн тун сонирхолтой тайлбар хийв. Миний нэрээр, бас гарын үсэг дууриалган, 5000 доллар төлөөд уг лицензийг авсан байна хэмээлээ. МАХН-ынхан түүнийг морь унасан толгойгүй хүн хэмээдэг. Үүнийгээ өөрөө нотолдог байна. Ямар ч тэнэг албан тушаалтан бусдын нэрээр хулхидан хамгийн ноцтой гэгдэх лицензийн зөвшөөрөл өөрөөс нь авахыг нэг нүдээрээ харалгүй өнгөрнө гэдэгт хамгийн мунхаг нэгэн ч итгэхгүй дээ. Улс төрчид ард түмнийг цагаан цаас, үүн дээр юуг ч бичиж болно гэдэг үлгэрийг мартах цаг болсныг эрхэм дарга Идэвхтэн анзаараагүй гэж үү. Энэ үйлдлээрээ тэрбээр Зүүдээ яриад хулгайгаа илчлэв-ийн шинэ цагийн үлгэрийг зохиосон төдийгүй морь унасан толгойгүй бус цээжгүй хүн болон хувирав. Түүний эл үйлдэлд халаглах хүн бас байх юм. Үүний оронд өөрийн бус өөр хүний нэр дээр лиценз гаргуулснаа хүчингүй болгосон бол нүүр баатар байхсан гэж шогширцгоов. Өөрөө өөрийгөө барьж өгнө гэдэг ийм л аксиомтой. Гурил хулгай хийсэн хүн гуян дээрээ цагаантай байдаг бол өдгөө хөхтэй, улаантай байдаг болжээ. Хүнийг хилсээр гүтгэн, зохиомол хэргээ Лхүмбэ-ийн хэмээн авгайлж байсан цаг саяхан. Идэвхтэний гэх эл хэргийг хууль хяналтын байгууллага цагдмаар сан. Төрийн түшээ худлаа хэлж, бас бусдыг хуурах нь хуулийг уландаа гишгэсэн зохион байгуулалттай гэмээр атгаг санаа билээ. Ямартай ч нүүдэлчин Монголчууд бид XXI зууны хаалгыг татлаа. Бороо, манан хоёрыг ялгахтайгаа боллоо. Олон янзын идэвхтэн-гүүд олон удаа биднийг хуурч, сонгогч олныг дарга-ын суудалд зална гэдэгт итгэхээсээ өнгөрсөн юм шүү.
Иймэрхүү мэлздэг, бусдыг илжиг лүгээ адил үздэг улстөрчид олширвоос чухамхүү Монголын төр сүйрнэ, ард түмэн гашуунаар хохирно. Ийнхүү хэлбэрдэгчид Монголын ард түмний өмнөөс хариуцлага, гэсгээл, шийтгэл амсах цаг ирэхэд Би буруугүй, миний нэрийн өмнөөс энэ хүн Монголд төржээ. Шийтгэж өгнө үү. Би зүв зүгээр л зүлгэн дээгүүр алхдаг гэх байх даа. Намынхаа рейтинг доош унахад үлэмж хувь нэмэр оруулж буй нөхдүүдийг МАХН гэх аварга хүний нүд ямар харцаар ширтдэг бол. Монголд Д.Идэвхтэн гэдэг нэртэй хүн ганц бий гэдгийг тэр өөрөө тунхагласан. Нэрийг минь зээлдэв гэв. Тэр ганцаараа биш хэдэн зуугаараа буйд л Монголын төрийн ялзрал, сонгогч олны гашуун оршино.
МАХН-ын үйлдвэрлэсэн Монголд цорын ганцхан эрхэм болох Д.Идэвхтэний идэвхийлэл үүгээр зогссонгүй. Чөлөөт хэвлэлийг боомилох загалмайтны аян дайн-д цээжээ данхалзуулан мордов. Сонин хэвлэлийг татварын дарамтаар дарамтлан дампууруулж, хэвлэлтийн тоог цөөлөх нь үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хааж боосонтой ижил. Үндсэн хуулийн эсрэг жад далайсантай адил. Үүнийг хэн атгаад, онилоод байна вэ. Чөлөөт хэвлэлгүй төртэй байснаас төргүй чөлөөт хэвлэлтэй байсан нь дээр гэсэн үг бий. Эл үнэний урвуу тогтолцоог манай улстөрчид бий болгоод байгаа нь ардчилсан төрийн нүүр царай мөн үү. Саяхнаас Засгийн газраас өргөн мэдүүлсэн нэмүү өртгийн албан татвар (НӨАТ)-ын тухай хуулийн шинэчлэн найруулсан төслийн УИХ-ын анхны хэлэлцүүлэг эхлээд байгаа. Уг хуулийн НӨАТ-аас чөлөөлөх гэсэн есдүгээр зүйлийн 9.2.16 дахь хэсэгт борлуулсан сонин, ном, сурах бичиг гэсэн заалтыг хасах тухай МАХН-ын бүлгийн хурлаас санал оруулж ирэв. Засгийн газраас дэмжиж оруулсан хуулийн төслөөс энэ заалтыг авч хаяхаар санаархаж байгаа нь МАХН хийгээд УИХ дахь бүлгийн дарга Д.Идэвхтэний чөлөөт хэвлэлийг боомилох гэсэн сэрүүн зүүд гэмээр. Энэ асуудлаар өдөр тутмын сонины төлөөлөгчид Д.Идэвхтэнтэй уулзаж ярилцах гэсэн авч тэрээр тодорхойгүй шалтгаан тоочин бултсан байх юм. Энэ асуудлыг би мэдэхгүй гэсэн хачин хариултыг бас өгөв. УИХ дахь МАХН-ын бүлгийн хуралдаан дээр энэ асуудал яригдсан байдаг. Гэтэл бүлгийн дарга нь мэдэхгүй байна гэдэг инээдэмтэй оньсого байгаа биз. Нөгөөтэйгүүр мань эр дээр өгүүлсэн Лицензийн үлгэр-ээ давтан намайг байхгүй үед миний нэрээр санал оруулжээ. Би байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна гэж дахин жүжиглэв. Тэр 2004 оны УИХ-ын сонгуулийн дараа манай намын хүсч байсан үр дүн гараагүй учраас би энэ сонгуулийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн уурсан телевизээр ярьж байлаа. Ийм гашуун домог миний, бидний цээжинд хангинах ёсгүй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button