МАХН-ын бүлэг мэдэгдэл гаргав

Мэдэгдэлд, сүүлийн үед өдөр тутмын болон бусад сониноос УИХ-ын дарга Ц.Нямдоржид хандсан мэдэгдэлд Борлуулсан сонин, ном, сурах бичиг гэсэн заалтыг хасах тухай МАХН-ын бүлгийн хурлаас Г.Занданшатарын санаачлан оруулж ирсэн саналыг УИХ-ын Төсвийн байнгын хорооны хурлаар хүлээн авч УИХ-д оруулж хэлэлцүүлэхээр болсон байна гэсэн бодит үнэнд огт нийцэхгүй, алдаатай мэдээлэл орсныг албан ёсоор эсэргүүцэж, залруулга хийж байна.
УИХ дахь МАХН-ын бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг огт яриагүй ба хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгаагүй. Асуудлыг санаачилсан гэх УИХ-ын гишүүн Г.Занданшатар тавдугаар сарын 29-нд болсон МАХН-ын бүлгийн хурал, мөн тавдугаар сарын 30-ны өдрийн Төсвийн байнгын хорооны хуралд ар гэрийн гачигдал,хүндэтгэх шалтгааны улмаас оролцоогүй.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны тавдугаар сарын 30-ны хуралдаанаар НӨАТ-аас чөлөөлөгддөг аливаа нөхцөл, боломжийг хуулийн төслөөс хасах зарчмын саналыг нэр бүхий гишүүд гаргаж, хуралдаанд оролцсон 17 гишүүн санал нэгтэйгээр дэмжсэн тухай хурлын протоколд үлдсэн байна.
Төсвийн байнгын хорооны хуралдаанд УИХ дахь МАХН-ын бүлгийн гишүүдийн оруулсан саналын дагуу НӨАТ-ын хэмжээг 10 хувь болгон бууруулахаар шийдвэрлэсэн нь хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тариф мэдэгдэхүйц хэмжээгээр буурах угтвар нөхцөл болсон гэдгийг дурдах нь зүйтэй болов уу гэжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button