Н.ЧУЛУУНБААТАР Манай нам УИХ-д долоон суудалтай
2004 оны УИХ-ын сонгуулиар долоон суудал авсан ч явцын дунд хоёр ч гишүүнээ бусдад алдсан тус намынхан урвагчидтай тооцоо бодохоор шийджээ. Урваж, шарваж сонгогчдын итгэлээр тоглосон Ц.Батаа, Х.Баттулга нартай хариуцлага тооцох нь зүй ёсны гэж тэд үзэж буйгаа мэдэгдэв. Барагтай л бол үнэн үг унагадаггүй ерөнхий нарийн бичгийн дарга Н.Чулуунбаатар харин энэ удаа часхийсэн үнэнийг өгүүллээ. Тэрээр, сонгуулийн үр дүн дараагийн сонгууль хүртэл хадгалагдана гэсэн хуулийн заалт бий. Энэ үүднээс 2008 он хүртэл манай нам УИХ-д долоон суудалтай хэвээр байх учиртай гэв.
Мөн энэ үеэр Эх Орон намыг ганцхан хүний, Эрэл компанийн нам гэж шүүмжилдэг нь намын удирдлагын муугийнх гэдгийг Завхан аймгийн намын хорооны дарга Н.Уламбаяр хэллээ.