Лагерфилд гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргав
Дизайнерын анхны уран бүтээлийн үзэсгэлэн Америкт загварын чиглэлээр ажилладаг дэлхийн өнцөг булан бүрийн бараг бүх зурагчин, шүүмжлэгчдийг нэг дор цуглуулж чадсан гэнэ. Үзэсгэлэнд ердөө л 21 зураг тавьсан бөгөөд ихэнх нь шөнийн Парис хотыг харуулсан байжээ. Тус арга хэмжээнд олон од түүний урласан даашинзтай хүрэлцэн ирсэн байна.
(Өнөөдрийн монгол 108/278)