ТАРБОЗАВРЫН гавлын яс цагаачлах шахав

Энэ талаар дэлхийд Америк, Канад, Бразил, Монгол, Хятад тэргүүлнэ. Манай өмнийн говь үлэг гүрвэлийн өндөг, яс хийгээд шүлэг зохиолд бичсэнчлэн мөрийг нь хадгалснаараа дэлхийд хосгүй гэдэг. Үүнийг ямар ч ихэмсэг харийн эрхэм үг дуугүй толгой дохин зөвшөөрөх. Эл баялаараа бид дэлхийд хосгүй үлэг гүрвэлийн музей байгуулсан ч элбэгдэхээр арвин олдвортой.

Манай эрдэмтдийн олон арван жилийн уйгагүй зүтгэлээр хурааж, судалсан нь арвин. Эрдэм шинжилгээний эргэлтэд оруулж, дэлхийд Монголын нэр нүүрийг ч гаргаж яваа. Сайны хажуугаар саар гэгчээр эл хосгүй үнэт олдворыг хууль бусаар ашиглах, ашиг хонжоонд хавчуулах явдал 1990-ээд оноос эрчээ авч эхэлсэн нь бий. Үлэг гүрвэлийн өндөг, яс нь төрөл, чанараасаа хамаарч, дэлхийн хар зах зээл дээр хэдэн арван сая доллараар үнэлэгддэг. Ийм төрлийн олон улс дамжсан наймаа эрхэлдэг мафиуд үүсэн бий болжээ. Манайхан ч үүнд орооцолдов. Урд, хойд хөршөөр өртөөлөн гуравдагч ертөнцөд хүрдэг эл наймаа хар палеонтологчдыг төрүүлэв. Үүнд Канадын иргэн Брайт Скоттоос эхлээд Өмнөговийн малчин Түвдэн хүртэл мэргэшжээ. Тагнуулын ерөнхий газраас энэ оны гуравдугаар сард иргэн Ж.Ёндонжамц гэгч өөртөө хадгалж байсан Тарбозаврын гавлын ясыг гадаадын иргэнд худалдах гэж байсан ноцтой зөрчлийг илрүүлэв. Тэдэнд баяр хүргэе. Үнэхээр уйгагүй ажилласны хүчинд эл хэргийг илрүүлсэн гэдэг. Гэтэл мөнөөх Ж.Ёндонжамцад эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл гарч ирсэнгүй. Яагаад гэвэл, хосгүй үнэт олдвор маань хил даван цагаачилж амжаагүй учраас тэр. Манай хууль ийм хойно. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал хүргэх тогтоол-ыг нийслэлийн шүүхэд хүргүүлжээ. Энэ саналыг нийслэлийн хяналтын прокурор Е.Сагсай хянан үзээд зөвшөөрөв. Өөр арга үгүй учраас тэр. Арайхийж илрүүлсэн хэргийн эзнээ тун зөөлхөн шийтгэхээс өөр аргагүйд хүрснээ манай ТЕГ хүлээн зөвшөөрөхөд хүрлээ.
Ж.Ёндонжамц гэгч Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны иргэн. Одоогоос 50-60 сая жилийн өмнөх үед холбогдох хосгүй үнэт Тарбозаврын гавлын ясыг хадгалж байсан юм билээ. Бодвол үнэ хүргэх гэж өдөржин шөнөжин дараа биз. Үүнийг энэ оны гуравдугаар сарын 4-нд шилжих шөнийн 00.30 цагийн үед гадаадын иргэнд худалдах гэж байхад нь ТЕГ-ын мөрдөн байцаах хэлтэс гэгч буянтнууд илрүүлжээ. Энэхүү үйлдэл нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 16.3-ын Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг худалдах, бэлэглэх, өвлүүлэх зэргээр өмчлөх эрхээ гадаадын иргэн, харьяалалгүй хүнд шилжүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна. Иймээс ТЕГ-аас Ж.Ёндонжамцын гарт буй Тарбозаврын гавлын ясыг Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Засгийн газрын 1995 оны 131 дүгээр тогтоолыг үндэслэн хураан авав. Харин тарбозавр маллагч маань дөнгөж 50 мянган төгрөгийн торгууль хэмээх захиргааны арга хэмжээ авахуулжээ. Хосгүй үнэт олдвор, дурсгалыг харийнханд шунахайн сэдлээр шилжүүлэх гэж байсан атгаг санааг нь ийм хэмжээний гэсгээлээр номхотгож дөнгөхгүй нь лав. Манай хуулийн нэг цоорхой энэ биз. Нэмж өгүүлэхэд, дээрх этгээд тарбозаврын гавлын ясны хамт найман ширхэг өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн өндгийг худалдах гэж байсан юм. Бас хамтрагчтай. Тэр нь Б.Манж гэгч. Тэд өндгөө нэг бүрийг нь 50 доллараар худалдан авсан гэж мэдүүлж байв. Бас музей байгуулахаар цуглуулсан юм гэж мэлзжээ.
Хэрэг шийдвэрлэсэн хойно эдгээр хосгүй үнэт олдворыг ШУА-ийн Палеонтологийн төвд шилжүүлжээ. Харамсалтай нь, анхны олдсон байдлаасаа ихээхэн эвдэрч, үнэт чанар нь алдагджээ. Аварга махан идэшт Тарбозавр нь алдар суугаараа Америк, Канадын тринозавраас дутахгүй домогтон. Мөрдөн байцаалтын явцад гавлын яс маш их эвдэрч, олон хэсэг салсан аж. Үүнийг анхны байдалд оруулан сэргээн засварлахад маш их хүч хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардагдах нь мэдээж. Үүний улмаас гарал үүсэл нь тодорхойгүй болно. Төдийчинээгээр үнэ цэн нь буурна гэсэн үг. Уг толгойн яс бүр 18 хэсэг болсон гээч. Эндээс үүдэн нэг зүйлийг бид сэдмээр санагдана. Эрүүгийн хуулиар бол нотлох баримтыг мөрдөн байцаалтын явцад бусдад үл шилжүүлэх хуультай. Энэ хугацаанд дээрх тарбозаврын яс зэрэг хосгүй үнэт дурсгал мэргэжлийн бус хүмүүсийн гарт байгаагийн улмаас нүд аньдаг. Мэдээж, ТЕГ-ынхан палеонтологч биш тул ясыг бэхжүүлэх ажил хийж чадахгүй. Иймээс хосгүй үнэт дурсгалыг ийм тохиолдолд мэргэжлийн хүмүүсийн хараанд байлгах журам, хуулийг Эрүүгийн хуульд шигтгэж өгөхөөс өөр аргагүй санагдана.
Ер нь энэ мэт соёлын өвийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн төдийгүй ашигласан элдэв явдал энд тэнд өрнөх юм. Хэнтий аймагт 1937-1938 оны хэлмэгдүүлэлтээс өмнө 14 мянган лам хуврагтай байсан Балданбэрээвэн хийд гэж бий. Нэгэн үе ар Халхын Гүмбэн гэж алдаршиж байв. Гэтэл зургаан жилийн өмнө Америкийн иргэн Марк Шенски гэгч уг хийдийг сэргээнэ, мандуулна хэмээн хүрч ирж туурин дээр нь гэр барин орогнов. Манай дархан аварга Б.Бат-Эрдэнэ уг хэрмэл, зальхай эрийг авчирсан гэдэг. Хэнэггүй, гүдэсхэн аварга маань үнэхээр уг хийдийг босгоно гэж итгээд хөтөлж авчирчээ. Мөнөөх янк Соёлын өвийг сэргээх аялал жуулчлалын төсөл гэгчийг орон нутгийн удирдлагад хальт танилцуулаад, монгол иргэдийг хөлслөн ажил-даа оров. Ямар ч мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл аваагүй зургархуу юм гарган бизнес хийж эхэлсэн байна.
Гадаадаас ирэх жуулчдыг урин дуудаж Монголын алдарт хийдийг сэргээхэд хувь нэмрээ оруулна уу хэмээн тодорхой хэмжээний ногоон саана. Жуулчнаас соёлын өв сэргээхэд хүчээ өгснийг нь үнэлж долоо хоногт 1500 доллар хураадаг байв. Нөгөөдүүл нь хүүхдээс долоон дор шахуу шавар нааж, мод эвлүүлж байсан юм байх. Эл залийг нь Хэнтий аймгийн Засаг дарга С.Жаргал мэдээд хөөн зайлуулжээ. Б.Бат-Эрдэнэ аварга ч дургүйцсэн юм байх. Одоо мөнөөх зальт америк эр Орхоны хөндийд соёлын өв сэргээнэ хэмээн явж буй сурагтай. Тэрээр эдүгээ хүртэлх хугацаанд 300 мянган долларын ашиг оллоо гэдгээ бусдад сайрхан өгүүлж байсан байна. Ийм хэрмэлүүдээс сэрэмжлээрэй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button