Иран АНУ-ыг нефтиэр дарамталж эхэллээ

Европын бирж дээр ч мөбн адил нефтийн үнэ өсч америкчууд далайн шуурганы улирал эхэлсэнтэй холбогдуулан шатахууны үнэ өдөртөө 1.2 хувиар өсгөжээ.
Энэ онд Ираны цөмийн хөтөлбөрөөс үүдэлтэй дэлхийн улс төрийн тогтворгүй байдал нефтийн үнийг 20 хувь өегөсөн юм. Ираны эрх баригчид нефтийн баялгаа эдийн засгийн хориг арга хэмжээний төлөө хэрэглэх зэвсэг болгосон нь ажиглагчид, мэргэжилтнүүдийн санааг бодитойгоор зовоож эхэллээ.
Ираны аятоллагийн мэдэгдэлд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс тайван, итгэлтэй ханджээ. Харин нефть экспортлогч орнуудын байгууллага эхний ээлжинд олборлолтын хэмжээгээ бууруулахгүй байхаар болсон байна. ОПЕК-ийн гишүүн орнуудын хувьд нефтийн үнийг өсгөх нь ашиггүй бөгөөд эдийн засгийн өсөлтийг сааруулж, инфляц өсч, хар алт-ны эрэлт буурна гэж тооцож байгаа бололтой.

(Өнөөдрийн монгол 108/278)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button