В.Путин Эрх баригчид хэвлэлийнхний хооронд мөнхийн зөрчил байдаг
Тэрбээр Дэлхийн сонины холбооны Ерөнхийлөгчийн үгтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж 1990-ээд оны үеийг одоогийнхонтой зэрэгцүүлж эргән санахыг хүсчээ. Бид тэртээ нэгэн цагт Коммунист намын их хурал болдог танхимд хуралдаж байна. Арав гаруй жилийн өмнө ийм үг хэлж, ийм хурал хийх тухай төсөөлөл ч байгаагүй.
Ямар ч засгийн эрх баригчидтай хэвлэлийнхэн үргэлж сөргөлдөж, тэмцэж байдаг. Дэлхийн бүх оронд гэхэд болно. Өнөөдөр манай оронд 53 мянган тогтмол хэвлэл гарч байна. Үүнд хяналт тавья гэж хүссэн ч ямар ч боломжгүй гэдийг онцлон тэмдэглэсэн байна. Ноён В.Путин танхимыг сэтгэл хангалуун орхин явсан бөгөөд түүнийг эсэргүүцэгчдийг заалнаас хүчээр гаргахад ул мэдэг мушийн инээмсэглэсэн гэнэ.
Ташрамд дурдахад Дэлхийн сонины холбооны чуулганд Ираны сэтгүүлч Акбар Ганжи оролцсон
бөгөөд тэрслүү үзлээсээ болж таван жил шоронд хоригдон хурлын өмнөхөн суллагджээ. Москвагийн чуулган дээр түүнд Эрх чөлөөний алтан үзэг шагнал гардуулсан байна.
(Өнөөдрийн монгол 108/278)