211 дахин доголдов
Хэд хоногийн өмнө энэ үйлчилгээ бараг бүтэн өдөр тасалдаж урьдчилсан төлбөрт картаар ярьдаг иргэдийг багагүй бухимдуулсан. Гэтэл өчигдөр орой бас л тасалдав. Энэ үйлчилгээ өчигдөр орой 19 цагаас хойш доголдож урьдчилсан төлбөрт картын эрх авсан иргэд энгийн утаснаас гадагш залгах ямар ч боломжгүй болсон. Бид шалтгааныг нь тодруулахаар Монголын цахилгаан холбоо компанийн лавлагааны оператор 18009 дугаарын утас уруу хэд хэдэн удаа залгасан боловч бас л хариу өгсөнгүй. Улсын мэдлийн холбооны шугамыг 20 жилийн хугацаатай түрээсэлсэн гэх тус компанийн хариуцлагагүй ажиллагаанаас болж иргэд хохирсоор байх уу.
2006.06.7 Монголын мэдээ