Төсвөөс стратегийн орд гэдэг үгийг хасъя

Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдааны үеэр гишүүд ийнхүү мэтгэлцсэн. Тэд Ашигт малтмалын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж эхэлсэн нь энэ. Засгийн газраас санаачлан оруулсан төсөл, бас УИХ-ын нэр бүхий найман гишүүний автортай төслүүдийг нэгтгэж, зангидах үүргийг хүлээсэн УИХ-ын ажлын хэсгийн гишүүн Д.Одхүү хүлээсэн. Тиймдээ ч төслөө байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдэд бүрэн ойлгуулах, заримдаа эвтэйхэн өмгөөлөл хэлчих санаатай гишүүн Д.Одхүү энэ өдөр тун завгүй өнжсөн. Хуралдаанд ажлын хэсгийн гишүүнээр хүмүүсийн мэдэх геологич, хуучны Уул уурхайн яамны сайд асан доктор У.Хурц мөн оролцсон. Гишүүд Д.Одхүү гишүүнээс асуусан асуултынхаа хариуг доктор Ц.Хурц доктороор батлуулж байж сая санаа амарч байх нь ажиглагдсан. Ашигт малтмалын хуулийн төслийн хэлэлцүүлэг дөнгөж эхэлж байгаа гэдэг утгаар гишүүд хуулийн төслийн зүйл заалтыг нарийвчлан ярихаасаа илүү зарчмын шийдлүүд дээр байр сууриа нэгтгэхээр мэтгэлцсэн.
Гишүүн С.Оюун хуулийн төсөлд стратегийн ордууд гэсэн заалт явж байх юм. Яг ямар учиртай болоод энэ заалтыг оруулсан юм бэ. Гадаадын бусад орнуудын туршлагад ордуудыг ийм байдлаар ангилсан байдаг юм уу. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдыг бид саяхан баталсан Ашигт малтмалын гэнэтийн ашгийн татварын тухай хуулиараа тэртэй тэргүй сэртхийлгээд байгаа. Одоо бас Ашигт малтмалын тухай хуульдаа ийм ойлгомжгүй заалт хийгээд улам дайжуулах шаардлага байна уу гэж асуусан.
Ажлын хэсэг энэ заалтыг зүгээр ч нэг оруулаагүйг тайлбарлаад, энэ ангилалд багтсан ордуудад төрийн эрх байх болно. Бусад ордын баялгаас төр булааж авна гэж мушгиж ойлгож болохгүй. Эрхэм гишүүд төслийн санааг шууд гуйвуулан асуулт асуугаад байх юм хэмээн гомдоллосон бол ахмад геологич Ц.Хурц, энэ салбарын асуудлыг өнөөдөр мэддэг хүн ч гэж алга болсон шиг байна. Мэддэггүй хүн ч гэж бас байхгүй болж. Ер нь бол хайгуул хийж, уурхайгаас эрдэнэ гаргаж авна гэдэг чинь тийм ч амархан ажил биш. Арван хэдүүлээ уурхайд хаагдаад үхэх сэхэхийн даваан дор ажиллаж л явлаа. Өнөөдөр уурхайчдын энэ хүнд хөдөлмөрийг ярихын оронд олсон баялгийг нь хувааж авах тухай ярьж байгааг таашаадаггүй гээд УИХ-ын гишүүдийг талцаж, намчирхалгүй асуудалд хандахыг хүссэн. Түүнийхээр гэнэтийн ашгийн 68 хувийн татвар далд эдийн засгийн том үүр уурхай болно шүү гээд, одоо яригдаж байгаа хуулийн төсөл ч гэсэн арай чангадсан болохыг учирлана лээ. Гишүүн Ц.Дамиран мөн энэ ажлын хэсэгт багтан ажилласан бөгөөд төсөлд байгаа стратегийн орд гэдэг үгийг нэг бол дайн байлдааны юм шиг ойлгоод нэг бол огт хэрэггүй, хасъягээд байхаасаа илүү энэ үг улс орны эдийн засаг, бүс нутгййн хөгжил, хүн амын эрүүл мэндэд нөлөөлөхүйц хэмжээний орд гэдгийг тодотгож өгч байгааг тайлбарласан. Төмөртэйн төмрийн, Бороогийн алтны, Асгатын мөнгөний, одоо ид яригдаж байгаа Оюу толгойн ордууд зэрэг нь үнэндээ дахин давтагдашгүй онцлог ордууд. Эднийг л стратегийн ордууд гэж нэрлэхэд байна л даа хэмээн Д.Одхүү гишүүн тайлбарласан ч гишүүн Б.Батбаяр, С.Оюун нар ямар ч шаардлагагүй заалтуудаас уул уурхайн салбарынханд хориг саад тавих нь буруу гэсэн байр сууриа илэрхийлсээр байсан. Эцэст нь Д.Одхүү гишүүн, гадаадынхан манайхыг хуулиа ингэж тэгж хийх болов уу гэж санаа зовохоосоо илүү хуульгүй, яах гэж байгаа нь мэдэгдэхгүй байхаас л айж байгаа. Тиймдээ ч эрхзүйн орчноо эмхэлж цэгцлээд өгөөч. Бид тэр хүрээнд чинь зохицож ажиллах болно гэцгээж байгаа. Тиймээс бид хуультай болоод авах шаардлага байна. Тэгж яривал стратегийн орд гэдэг утгаараа л Эрдэнэтээс төр өнөөдөр хувь хүртэж суугаа. Хэрвээ энэ ангилалд багтаагаагүй байсан бол монголчууд Эрдэнэтээ хэдийнэ алдчих байсан хэмээн нэмж тайлбарласан. Харин энэ төслөөр зарчмын өөр байр суурьтай байгаагаа гишүүн Б.Батбаяр, хууль батлана батлана л гэж байна. Гэхдээ муу юмтай байснаас байгаагүй нь дээр гэсэн ардын үг ч бас’ байдаг шүү дээ хэмээн хариу барихаа мартсангүй. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг байнгын хороодоор үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

2006.06.7 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button