Дээшээ харж унтдаг бол та хүчирхэг хүн
Доошоо харж гараа толгой дээрээ авч хөлөө жийн тэрийн унтдаг хүн бол аливаа ажил төрөлд нухацтай чамбай ханддаг, хаа нэг газар очихдоо хоцрохгүйг хичээдэг хүн байдаг. Тэрчлэн аливаа ажил төрлийг удирдан чиглүүлэхийг хичээнэ, жижиг сажиг зүйлд ч ач холбогдол өгч анхаарал тавина, амьдрал аж төрлөө ямагт эмх цэгцтэй байлгахыг эрмэлзэнэ, гэнэтийн явдалд дургүй, яаран түргэн шийдвэр гарахыг таашаахгүй.
Хүчирхэг, өөртөө итгэлтэй хүмүүс дээшээ харж унтдаг. Тийм байдалтай унтдаг хүмүүс нь шөнө унтаж байхдаа ч, сэрүүн байхдаа ч сэтгэл өөдрөг байж бүх зүйлд тооцоотой хандана, хорвоо дэлхий, орчин тойронд нь болж байгаа үйл явдлыг байгаагаар нь хүлээн авч хүлээн зөвшөөрнө, өнгөрсөн явдалд харамсахгүй, ирээдүйд болох зүйлд санаа зовохгүй, Өнөөдөр, энд гэсэн зарчмыг баримталж аж төрдөг байна.
Биеэ хумин атируулж унтдаг хүмүүс нь сул дорой, хариуцлага үүрэхээс төвөгшөөнө, бэрхшээл зовлон тохиолдоход сэтгэлээр унана, бусдыг санал бодлыг дагана.
Ардын эрх сонин 110/388/
Д.Өлгийсайхан