Автобус-3 компанийн ажилчид хууль зөрчиж байгааг эсэргүүцэв

Гурван ч удаа хувьчлагдаад амжсан Автобус-3 компанийн үйл ажиллагааг өнгөрсөн сарын 30-ны өдөр зогсоох шийдвэр гаргаж дахин 60 хоногийн хугацаатай тендер зарлахаар болоод байгаа билээ. Энэ шийдвэрийг эсэргүүцсэн ажилчид нь өчигдөр сэтгүүлчдэд хандлаа. Автобус-3 компанийн захирал Г.Бямбасүрэн Энэ компанийг эхнээс нь хуйвалдааны шинжтэй хувьчилсан. Энэ ажилд одоогийн Ерөнхий сайд М.Энхболд, тухайн үед хотын менежер байсан Т.Бадамжунай нар холбоотой. Анх тендер зарлахдаа их өрийг нь арилгалгүй зарласан. Хамгийн сүүлийн хувьчлал ч ялгаагүй. Хуйвал­дааны шинжтэй болсон. Энэ ком­панийг ажилчид нь авч яваа.

Байнга зарлага нь орлогоосоо давж алдагдалтай ажилладаг байсан. Ажил­чид маань сайн ажилласны хүчинд 2003 онд 394.4 сая төгрөгийн алдагдалтай байсныг 2004 онд 277.7 сая төгрөг болгож бууруулсан. Өмнө нь зургаан cap шахуу цалингаа тавьж чаддаггүй байсан бол одоо cap бүр цалингаа тавьдаг болсон. Ингэсээр байхад НИТХ-ын тэргүүлэгчид хууль бус шийдвэр гаргаж байна гэдгийг хурлын үеэр хэлсэн. Тэд НИТХ-ын тэргүүлэгчид шийдвэрээ дахин анхаарч яаралтай шийдвэр гаргахгүй бол 80 ажилчдын эрх ашиг зөрчигдөөд зогсохгүй амьдралд нь хүндээр нөлөөлж байгааг анхааруулж байсан. Автобус-3 компанийн ажилчдад нийслэлийн ИТХ-ын тэргүүлэг­чид, өмчийн харилцааны газрын М.Цэрэндоржийн буруутай үйл ажиллагааг нотолсон хангалттай баримт бичиг байгаа гэнэ. Тэдний буруутай үйл ажиллагааг нотолсон гурван шатны шүүхийн шийдвэр гарсан ч биелүүлэхгүй байсаар өнөөг хүрсэн гэнэ. Тиймээс шударга хандтал ажилчид нь эсэргүүцлээ үргэлжлүүлэхээр болжээ.

Ардын эрх сонин 110/388/

Л.Наран

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button