Гиннесийн номонд бүртгэгдэх Майдар бурхныг зална

Монголчууд Майдар бурхныг сайн цагийн бурхан гэж шүтэн биширч ирсэн түүхтэй. 80 тохой буюу 29 метр өндөр Майдар бурхныг одоогоос 200-гаруй жилийн өмнө зээгт наамлын аргаар Монгол урчууд 3 жилийн турш урлан бүтээж Монголын ард түмний урлаг, соёлын дээд шүтээн болгон тахин шүтэж ирсэн байна. 80 тохой Майдар бурханд мөргөсөн хүний энэ насны зорилго бүтэж, үйл хэрэг тэгширнэ хэмээн үздэг байжээ. Одоогийн Хөвсгөл аймгийн Жалханзын ба Мөрөнгийн хүрээнд байрлаж байсан 80 тохой Майдар бурхны зээгт наамлыг 1937 онд шатаан устгасан ажээ. Мартагдсан уламжлалаа сэргээх үүднээс Монгол хатад клубийн тэргүүн, угсаатан зүй судлаач, доктор Х.Доржпагма Майдар бурханыг бүтээх судалгааны ажлаа 14 жилийн өмнөөс эхлэсэн байна.

-Бурхан бүтээх болсон талаараа яриач?

-Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд бэлэг барьж буй хамгийн том бүтээл 80 тохой өндөр Майдар бурхңы зээгт наамал болж үлдэх биз ээ. Бурхныг бүтээснээр магадгүй хэдэн зууны дараа бидний хойч үе Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор бидний өвөг дээдсийн бүтээсэн бурхан гээд дурсаж явах байх. Бурхан бүтээх болсон гол зорилго нь жирийн малчин ардын зээгт наамлын урлагийг дэлхий нийтэд таниулж сурталчлах явдал юм. Энэхүү бүтээл маань ард түмний урлаг соёлын томоохон өв болж үлдэх учиртай. Би 1992 оноос бүтээлийнхээ судалгааг хийж эхлэсэн. Сүүлийн 14 жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бурхан бүтээх ажил дуусах шатандаа явж байна. Урд өмнө нь Майдар бурхны жижиг хувилбарыг хэд хэдэн удаа хийж байсан. Харин сүүлийн гурван жил 80 тохой өндөр бурхан бүтээхээр өдөр шөнөгүй ажиллаж байна. -Бурхан бүтээх ажилд хэдэн хүн оролцож байгаа вэ?
-Найман туслах оёдолчинтой, таван хүн гардан хийж байгаа. Бүх зүйлийг гар аргаар оёж, нааж байгаа учраас ажиллагаа ихтэй. Зээгт наамалчин Өвөрхангай айм­гийн Бүрд сумын харьяат Б.Бат-мөнх, Дундговь аймгийн харьяат Л.Оюунгэрэл, Завхан аймгийн харьяат Б.Гадмаа, Ч. Азжаргал, Б.Тунгалаг нарын уран гартан оёдолчид ажиллаж, XXI зуунд дэлхийн урлаг соёлын үнэт бүтээлд тооцогдох энэ бурхныг бүтээлцэж байна. Энэ бүтээл нь шашины төдийгүй, урлаг соёлын томоохон бүтээл юм.

-Ямар материалаар бүтээж байгаа вэ?

-Энэхүү зээгт наамалд хамгийн сайн чанарын торго, материалыг сонгон хэрэглэж байгаа. Япон, Хятад, Энэтхэг, Балбаас галд тэсвэртэй, сайн чанарын торго, бусад дагалдах материалыг авсан. Торгон утсаар зүү ороож хатгах, оёх ажлыг хийж байгаа бөгөөд онцлох шаардлагатай хэсэгт нь жинхэнэ алт, мөнгө цувиж хийсэн утас ашиглан, үнэт металл, чулуу зэргийг хослуулан урласан.

-Майдар бурхныг залах ёслолын талаар тодруулаач?

-Энэ арга хэмжээ нь бурхныг за­лах төдий биш дэлхийн эсгий туургатны хувцас, ёс жудгийн наадам, цэнгүүн болох бөгөөд гадаад, дотоодын олон жуулчид оролцсон дэлхийн хэмжээний үйл явдал болно. Ёслолын үйл ажиллагааны хүрээнд хамгийн гоё монгол хувцастай хүн, гэр бүлийг шалгаруулна. Мөн 99 бүжигчин, 99 жүжигчин, 99 хүнтэй хамт олны дунд монгол бүжгийн тэмцээн зохионо. 99 морин хуурч, 99 уртын дууч дуу, хуураа өргөх юм. Ёслолын ажил­лагааны хүрээнд 99 морьт баатар жагсаж, 128 бөхийн барилдаан, 120 морьдын уралдаан, сурын тэмцээн болно.

-Бүтээлээ дэлгэн үзүүлсний дараа гадаадын улс орнуудад үзэсгэлэнд оролцуулах уу?

-ЮНЕСКО-гоос 2006 онд Дэл­хийн соёлын өв болгон бүртгэж өр­гөмжлөл олгохоор болсноо албан ёсоор мэдэгдсэн. Мөн Монгол улсаас Гиннесийн номд бүртгэгдэж байгаа анхны бүтээл болж байгаа. Их Майдарыг өөрийн оронд залах урилгыг ОХУ, Хятад, Энэтхэг, Балба, Франц, Унгар, Герман зэрэгдэл­хийн олон орноос ирүүлсэн. Мөн Египтийн түүхийн музей, Францын Лувр, ОХУ-ын Эрмитаж болоод бусад нэрд гарсан үзэсгэлэнгийн танхим Их Майдард үүд хаалгаа нээхээ мэдэгдсэн.

Ардын эрх сонин 110/388/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button