Төр, засаг бизнесийнхэнд төмөр нүүрээ харуулав уу?

УИХ-аас саяхан гадаад, дотоодын уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчдэд Нэмэгдүүлсэн орлогын буюу үнийн гэнэтийн өсөлтийн татвар ногдуулах шийдвэр гаргасан нь сүүлийн өдрүүдэд бизнесийн хүрээний гол шуугиан байлаа.
Дээрх шийдвэр гарснаар уул уурхайнханд 68 хувийн татвар ногдож байна. Өмнө нь төлдөг 21 төрлийн татвар дээр ийнхүү нэмж татвар авахаар болсон нь гадаадынханд байг гэхэд дотоодын, үндэсний уул уурхайн үйлдвэрлэгчдэд хүнд цохилт болж байгаа аж. үүнийг эсэргүүцэж алт, зэс, нүүрс олборлогч 20-иод компанийн удирдлага, ажилчид цуглаан хийж төр, засагт хандан дарамт болсон шийдвэрээ эргэн буцааж авахыг шаардаж, Ерөнхийлөгчид энэ шийдвэр дээр хориг тавих талаар хандаад байгаа. Гэвч тэдний аль ч шаардлага, эсэргүүцэл нэмэргүй болоод байх шиг.

Төр, засгийнхан татвар нэмсэн дээрх шийдвэрийг яагаад гаргах болсон талаар нэгд, дэлхийн зах зээл дээр алт, зэсийн үнэ нэмэгдсэн (нэг унци алт 700 ам.доллар болсон), хоёрт, олон түмэн гадаадын хөрөнгө оруулагчид Монгол орны баялгийг юу ч үлдээхгүй цөлмөөд дууслаа гэсэн шаардлагын дагуу өндөр татвар тогтоож түүнээс нийгмийн сан бүрдүүлэх гэж хийсэн үйлдэл гэж тайлбарлаж буй бололтой.

Харин үүнд үйлдвэрлэгчид болохоор алт, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр үргэлж ийм өндэр байгаа ч үгүй юу, үнэ өнөөдөр өсөлттэй байгаа ч хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл ч үгүй дотоодын үйлдвэрлэгчид хөл дээрээ зогсч чадаагүй байхад өндөр хувийн татвар авахаар болж байгаа нь тэдний нуруун дээрх олон ачааг нимгэлэх биш улам хүндрүүлж байна гэж үзэж байна. Уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчид, мэргэжилтнүүд болон мэргэжлийн байгууллагуудын санал бодол, зөвлөгөөг сонсолгүйгээр төр, засаг дээрх шийдвэрээ яаран батлаж гаргаснаараа Алт, зэсийн үнийн өсөлтийн татварын хууль нь алтыг татваргүйгээр гадаадын ченжүүдэд, ялангуяа өмнөд хөршийн наймаачдад хууль бусаар өгч худалдан гаргаснаар далд, хар бизнесийн зах зээлийг цэцэглүүлэх зэргээр улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлөх ноцтой шийдвэр болсон гэж байна. Энэ утгаар төр, засаг үйлдвэрлэгчдэдээ төрийн төмөр нүүрийг харуулчихав уу болоод байна.

Бизнес таймс сонин 17, 18 /469, 470/

Б.Болд

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button