Их Монгол 800-г хогондоо дарагдсан хэвээрээ угтах уу?

Эсвэл боломж олдвол харь орон руу эргэж ирэхгүй зугтан гарах бодолтой хар элэгтэн үү? Мэдээж та эх оронч хүн гэж өөрийгөө боддог биз. Би ч гэсэн таныг эх орноо хайрладаг эх орныхоо төлөө цохилох зүрхтэй хүн гэдэгт итгэж байна. Гэхдээ та яаж эх орноо хайрлаж яаж таны зүрх цохилдог вэ?…
Ингэхэд ер нь эх оронч байх юунаас эхэлдэг юм бол. Заавал буу барьж хил манаж, бууны сумыг цээжээрээ хааснаар л эх оронч болох уу? Тэгээд дайн байлдаан болохгүй бол дашийн шог уу?
Yгүй дээ. Иргэн таны эх оронч байх өчүүхэн зүйлээс эхэлдэг. Эх орноо хайрладаг байх алхам тутамд чинь илэрдэг гэдгийг мэдэх үү. Ядаж л та тамхи татаад ишээ гудамжинд хаяж байгаа бол таны энгэрээр мянгаараа яралзах байлдааны гавьяаны улаан тугийн одон байгаад ч таныг эх оронч хүн гэж хэлэх аргагүй. Учир нь ядаж халаасандахь хогоо газар хаядаггүй тийм өчүүхэн зүйлээс л таны эх орноо гэх сэтгэл эхэлнэ.
Харин ч хог таригч хэн нэгнийг үл хүндлэгч хүнийг хорлон сүйтгэгч эх орноо үл хайрлагч гэж хэлж болох юм. Манайхан том жижиггүй л гудамжинд хогоо жишим ч үгүй хаяж байдаг нь дасал болсон гэхэд болно.
Бүүр морь харж байх нь ч энүүхэнд. Нус цэрээ хаях бол бүр ч хэвийн үзэгдэл. Өнгө үзэмж муутай хоорондоо чихэлдсэн хэдэн байшингууд, эдвэрч хэмхэрсэн нарийхан авто зам, шороо пургисан явган зам, дээр нь хаа сайгүй хийсэх хог новш хөлөөр нэг хөглөрнө.
Хэн ч үүнийг тоохгүй, хог улам нэмж хаясаар нэг л их сайхан дээд боловсролтой ганган хээнцэр хүмүүс алхсаар. Бас болоогүй эх оронч гэж цээжээ дэлдэж харийхан зайл гэж шүд зууна.
Ядаж байхад хотын гудамжинд хогийн сав гээд байх юм нүдний гэм. ТYК-нууд энэ тал дээр анхаармаар. Уг нь байнга л шахуу гудамжинд хогийн сав байхгүй гэж хэн хүнгүй гомдоллож ярилцаж л байдаг. Гэвч хэрэгжихгүй өдийг хүрчээ. Үнэхээр хэдэн хогийн сав хийгээд гудамжаараа тавьчих хөрөнгө мөнгө байдаггүй юм болов уу?
Хэдэн шар хантаазтай хүмүүс тоос босгон том том шүүр барин хог цэвэрлэж байгаа харагддаг. Уг нь хэдэн хогийн сав байвал тэдний ажлыг 50% хөнгөлөөд өгөх биз. Тэдний л ажил үүрэг бас анхаарах хэрэг энэ бололтой. Харин бид хаа тааралдсан газраа хог хаясаар…
Уг нь байгууллага бүр гаднаа төчнөөн ширхэг хогийн сав байрлуулсан байх ёстой гээд тогтоол шийдвэр гаргачихвал манай байшин сав болгон шахуу л бөөр бөөрөөрөө нийлсэн наян байгууллага үйлчилгээний газрууд шүү дээ. Тэднээр үйлчлүүлсэн хүн болгон л шахуу л хогоо үүдэн дээр нь үлдээдэг. Тэр нь салхинд хийсч хотоор нэг хөглөрдөг нь үнэн. Энэ байдал бага ч атугай цэгцэрэх мэт санагдана.
Одоо дээр дооргүй л Их Монгол 800 гээд л том том юм ярьж 500.000 жуулчин ирнэ гээд л салгах мөнгөө тооцоод л сууж байна. Бас болоогүй 800 морь уралдаж 800 бөх барилдаж 800 уртын дууч дуулуулна ч гэх шиг. Хэнд юунд хэрэгтэй нь мэдэгдэхгүй юманд баахан хөрөнгө мөнгө цацсаар. Тэрний оронд эхлээд энэ хотоо гадынханы нүдэн хогийн цэг шиг харагдуулахгүй байх арга хэмжээ авмаар. 800 байтугай 800.000 хогийн сав байрлуулах хөдөлгөөн ч өрнүүлээд авахад гэмгүй мэт.
Саяхан хүүхдийн баярын өдөр Сүхбаатарын талбай ямар болсоныг та бид мэдэж байгаа. Үнэхээр хүн харахын аргагүй хогийн цэг болсон байсан. Энэ тухай телевиз хэвлэл мэдээллээр баахан харуулж хэлээд л өнгөрсөн.
Нөгөө хэдэн шар хантаазтангууд бүтэн өдөр ноцолдож байж нэг юм ард нь гарсан байх. Үр хүүхдүүд ирээдүй хойч маань яаж хүмүүжиж байгааг, аав ээж ах эгч нараасаа ямар үлгэр дуурайл авч, ямар ёс суртахуунтай, хир зэрэг эх орноо гэсэн сэтгэлтэй иргэн болон төлөвшиж байгааг энэ явдал бэлхнээ харуулсан.
Ядаж хогноосоо салчихаад Их Монгол 800 гэж ярья л даа. Ард иргэд бид ч гэсэн хогоо хаа таарсан газраа хаяж байдаг зангаа татаж гудамжаа, нийслэлээ цаашлаад эх орноо хүндэтгэж хайрлаж хандаж байх ухаанд суралцацгаая.
Тэнэмэл гэр оронгүй хүмүүсээ яах уу хааш нь цөлөх вэ хаан хорих вэ жуулчид гадныханаас яаж нуух вэ гэж бөөн сүр болж ярьж байсан. Үүнээсээ эхлээд энэ хогоо шийдэж хогийн савтай болцгооё л доо. Нарийн ярих юм бол харин ч тэр муу хэлээд байгаа хүмүүс чинь гудамжинд хаясан хог лааз шил хуванцар савыг түүж авдаг байх шүү…

/Болод.М/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button