Азид хамгийн нэр нөлөөтэй, тэрбумтнууд
2000 онд түүнийг Азийн хамгийн нэр нөлөөтэй, баян хүн хэмээн Asiaweek сэтгүүлээс тодруулсан байдаг. Мөн 2006 оны 3-р сард Forbes сэтгүүлээс гаргасан судалгаагаар дэлхийн хамгийн баян 10 хүний жагсаалтанд багтсан байдаг.
Тэрээр China International Trust and Inүestment Corporation (CITIC) — ийн удирдах зөвлөлийн даргын алба хашдаг. CITIC нь Хятадын ган хийцийн үйлдвэр бөгөөд тус улсын засгийн газар нь хувьцааны 42-ийг эзэмшдэг байна.
Түүнчлэн тэрээр цахилгаан бараа, харилцаа холбоо, үл хөдлөх хөрөнгө, барилга, худалдаа, усан тээвэр, интернэтийн салбарт мөн хүчээ сорьдог. Cheung Kong Group өнгөрсөн онд 100 тэрбум ам.долларын ашигтай ажилласан байдаг. Тус групп нь 51 мужид 210.000 ажиллагсадтай.
БИЗНЕСИЙН ТYYХ
Тэрээр бизнесийнхээ гараагаагаа ахынхаа дэлгүүрт ажиллахаас эхэлсэн. 17-тойдоо шилдэг худалдагч болж, 19 настайдаа ерөнхий менежер болжээ. 1949 онд хуванцарын үйлдвэрлэлийн компани байгуулжээ.
Yйлдвэрлэлийнхээ үйл ажиллагааг өргөжүүлж хуванцар цэцгийн үйлдвэрлэл эрхлэх болжээ. Энэ чиглэлээрээ Азид хуванцар цэцгийн зах зээлд өргэн байр суурийг эзэлдэг байв.
1967 онд түүний компани үйл ажиллагааныхаа чиглэлийг өргөжүүлж Cheung Kong хэмээн нэрлэх болжээ. Тэд газар, үл хөдлөх хөрөнгө худалдан авч, ажлын байрны болон агуулахын зориулалттай барилгуудыг барьж эхэлсэн юм.
Ингэж барилгын салбарт ажиллах болжээ. 1979 онд тээвэр зуучийн Hutchison Whampoa Limited компаниа байгуулсан.
Энэ үеэс түүний тээвэр зуучийн үйл ажиллагаа олон улсад танигдах болсон. Харин 1985 онд Hongkong Electric Holdings Limited компаниа байгуулсан.
RICHARD LI /РИЧАРД ЛИ/
Ричард Ли нь Pacific Century CyberWorks-ийн ерөнхийлөгч болоод Сингапурын Pacific
Century Regional Deүelopments Limited-ийн ерөнхий захирал.
1966 оны 11 дүгээр сарын 8-нд Хонконгод Ли Ка Шингийн хоёр дахь хүү болон төрсөн.
АНУ-д Стэнфордын их сургуульд боловсрол эзэмшсэн. 1993 оноос эхлэн Pacific Century Group-ийг толгойлох болсон.
Түүний компани Азид хамгийн анхны хиймэл дагуулын телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээг эрхлэн явуулахаас гадна үл хөдлөх хөрөнгө, интернэтийн үйлчилгээ эрхэлдэг.
1995 онд үйл ажиллагаагаа өргөжүүлж Ньюс корпорацтай 950 сая ам.долларын гэрээг байгуулж, STAR TҮ телевизийн нэвтрүүлгээ интернэтээр цацдаг болсон.
1999 оны 4 дүгээр сард Хонконгийн технологийн хөрөнгийн бирж дээрээс мэдээллийн харилцаа холбооны PCCW компанийг худалдаж авсан. Мөн 2000 онд 12 тэрбум ам.доллароор Cable & Wireless HKT -ийг худалдаж авсан бөгөөд уг компани нь интернэтийн харилцаа холбооны хамгийн том компани юм.
Өнөөдөр Pacific Century CyberWorks компани нь хамгийн хурдтайгаар ТВ нэвтрүүлгийг интернэтээр дамжуулах үйл ажиллагаанд нийтдээ 38 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна.
Бизнес таймс сонин 17, 18 /469, 470/