Эрээнд хулхидуулсан наймаачдын гомдлыг барагдуулна
Манай ганзагын наймаачид бараагаа авдаг туе хотын дөрвөн том захаар үйлчлүүлэхдээ чанаргүй, стандартын шаардлага хангаагүй бү-тээгдэхүүн авсан тохиолдолд гомдол гаргаж болохоор гэрээнд тусгасан байна.
Уг гомдлыг хотын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг хянан үзэж хохиролгүй болгож өгөх ажээ. Туе нийгэмлэг өнгөрсөн 2005 онд урд хөршөөс хуурамч бараа бутээгдэхүүн худалдан авсан 250 орчим гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн байна.
Тиймээс Эрээнээс бараа авчирдаг наймаачдыг хулхидуулсан тохиолдолд хандах хаяг утасны дугаарыг захуудад монгол хэлээр бичиж анхааруулсан байгаа ажээ.
Ташрамд хэлэхэд Улаанбаатар түншлэл 2006 үзэсгэлэн худалдааг энэ сарын 19-23-ны өдрүүдэд Эрээн хотод зохион явуулахаар болжээ.
(Өнөөдрийн монгол 108/278)
С.САНЧИР