Зурагттай хэт нөхөрлөвөл…
Тэгвэл зурагт үзээд салдаггүй хүүхэд ганцхан цагт 167 нэгж калорийн жин татдаг байна. Ингээд бодоход бяцхан үзэгч маань ганцхан жилд долоон килограмм орчим өөх биедээ хуралдуулдаг ажээ. Энэ дүгнэлтийг Гарвардын их сургуулийн мэргэжилтнүүд зурагтаар гаргадаг кинонуудтай холбон багачууд хүүхдийн жин нэмэгддэгийг удаан хугацааны туршилтаар хийжээ. Туршилтад 11-12 насны 500 охид хөвгүүд оролцсон бөгөөд эрдэмтэд эхлээд тэдгээр хүүхдийн иддэг хоол, хоолных нь илчлэг хоёрыг тодорхойлжэа Түүнээс 20 сарын дараа дахин тодруулж үзэхдээ зурагтын өмнө суусан хүүхэд ганц цагт 167 калори бэлэг болгон авч байгааг илрүүлсэн гэнэ.
Түүнчлэн хүүхдүүдийн бараг тэн хагас /43 хувь/ нь зурагт үзэх хугацаагаа аажим аажмаар нэмэгдүүлж байдаг нь харагдсан байна. Түүгээр ч үл барам хүүхдүүд зурагтаар сурталчилж буй янз бүрийн амтанг байнга идэж байдаг нь мэдэгджээ. Дээрх судалгааны удирдагч Джия Уайгч дараахи хоёр дүгнэлт хийсэн гэнэ.
Үүнд нэгдүгээрт, зурагтын өмнө суусан хугацаа, хүүхдийн илүүдэл жин хоёрын хооронд шууд холбоо байна, хоёрдугаарт, хамгийн ашиг багатай идэх юм сурталчилдаг нь хүүхдэд айхавтар хүчтэй нөлөөлдөг бололтой. Тиймээс хүүхдийн хоолны мэргэжилтнүүд энэ талаар албан есны удирдамж гаргахыг засгийн гартаа уриалжээ.
Их Британийн эмч нарын сэтгэлийг хүүхдийн тарга бас л ихээр зовоож байгаа гэнэ. Тэнд 15 наснад хүрээгүй нэг сай гаруй хүүхэд илүүдэл жинтэй байгаа нь нэг хүүхэд долоо хоногт 53 цаг зурагт үздэгтэй холбоотой буюу хоногт долоон цаг хагас зурагт үздэг нь тогтоогджээ.
Иймэрхүү асуудал америк эмч нарын ч санаа зовоож байгаа нь ойлгомжтой. Пенсильваний их сургуулийн профессор Лайза Хэрк Өнөөдөр америк айлдб олж байгаа энэ явдал жинхэнэ сүйрэл мөн. Хүүхэд өдөрт 2-3 литр хийжүүлсэн амтай ундаа ууж чихэр, пицца, гамбургер идэж байна. Тэгэх мөртөө зурагтын өмнө хөдлөхгүй 10 цаг сууж, бас компьютерээр тоглож байна шүү дээ гэж ярьсан байна.
Америкт хүүхэд багачуудын тарга ёстой л халдварт өвчний шинжтэй болж, таргалсны гайгаар тэдний 15 гаруй хувь буюу 9 сая нь шаналж явна гэнэ. Энэхүү гай гамшигтай тэнцэх хэлбэр янз бүр ажээ.
Саявтар Америкийн зурагтаар Хайр минь, бид хүүхдээ алж байна гэдэг яггүй нэртэй шинэ шоу үзүүлжээ. Энә нь элдэв амттанг хэтэрхий ихээр идүүлсэн хүүхэд ирээдүйд ямаршуухан дүр төрхтэй болохыг харуулжээ. Өөр нэг арга бол Арканзас муж улсад сургуулийн сурагчдын бие галбирыг хагас жил тутамд
нэг удаа хэмждэг болж, индексжүүлээд, эцэг эхэд нь хүүхдээ ингэж ингэж хооллуулах нь зөв гэдэг зөвлөмж өгдөг болсон явдал мөн.
Ирланд улсад хүүхэд таргалахтай тэнцэх өөр нэг сонин арга олжээ. Ирландын хүүхдийн 32 хувь нь илүүдэл жингээс болоод шаналж байгаа учраас эдий засгийн аргаар тэмцэхэд хүрчээ. Үүнд өөх тос ихтэй хоол хүнсэнд тусгай татвар ногдуулах бололоо байгаа эсэхийг засгийн газар нь судалж байгаа юм байна.
Эцэст хэлэхэд Герман улс хүүхдийн таргатай тэмцэх аргад бас л нэг өвөрмөц сонин хувь нэмэр оруулжээ. Энэ нь юу гэвэл холбооны хэд хэдэн нутагт хүүхдийг аль болохуйц явган явуулахын тулд тусгай автобусаар зөөдгөө больжээ. Ийнхүү шинжлэх ухааны оргилд хүрэх гэвэл явган таваргах болж гэнэ.
Бүх дэлхийд бүх аргаар хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө тэмцэл явуулж байгаа нь дээр дурдсан хэдхэн оронд төдийгү аливаа бүх оронд ч шууд холбогдолтой байх нь ээ.
(Өнөөдрийн монгол 108/278)
Г.АМАР