Авилгыг улс төрийн хөзөр болговол аюултай

Өнөөдөр Монгол Улс таван настай цэцэрлэгийн хүүхдээсээ эхлээд наян настай буурал хүртэл авлигач болчихсон мэт ийм нийгмийн сэтгэл зүй тогтсон байна.
Эрх мэдэл авлигыг сүүдэр мэт дагуулдаг. Манай улсын хүн амын цөөхөн хувь нь энэ авлига гэгч зүйлд холбогддог болов уу гэсэн тооцоо байдаг юм. Авлигад өртөгсдийн хүрэә их тодорхой байгаа. Хуулийн гол цөм үүнд л чиглэх ёстой. Монгол Улс бүхэлдээ, хавтгайдаа улаан авлигач болсон гэх дүгнэлт нь манай улсын нэр хүндэд нелөөлөөд зогсохгүй, Монгол улсын хөгжилд том хохирол авчирч мэднэ.

-Тэгвэл авлигатай яаж тэмцвэл үр дүнд хүрэх бол?
-1996 онд УИХ-аар баталсан Авлигын эсрэг хууль монголын нийгэмд үйлчилсэнгүй 10 жил болов. Өнөөдөр авлигатай тэмцэх хуулиа шинэчлэе, бие даасан хараат бус байгууллагатай больё, хөрөнгө орлогын мэдүүлгийг авдаг больё гээд Монголд авлигыг хязгаарлах талаар олон зүйлийг ярьж байна. Хамгийн түрүүңд авлигатай тэмцэхэд нөлөө үзүүлж чадахуйц сайн хуультай болох хэрәгтэй юм. Энэ хуулийн амин сүнс нь бие даасан байгууллага байх уу, үгүй юу, байлаа гэхэд тэмцэж чадах уу, үгүй юу гэдэгт байна.
Энэ асуудалд УИХ-ын гишүүд, улс төрийн намууд, улстөрчид туйлшрахгүй, гаднын аль нэг орны нөлөөнд автахгүй, монгол хүний оюун ухаан, нүдээр харж, Монгол орны өөрийн бодит хөрсөнд нь тааруулж, асуудлыг шийдэх нь чухал гэж үздэг.
Өөрийн саналыг товч хэлэхэд дараах хоёр хувилбарын аль нэгийг сонгож болох юм.
Нэгд, тус байгууллага хараат бус, бие даасан байх юм бол авлигатай тэмцдэг соён гэгээрүүлэх ажлыг голлон хариуцдаг, мэдээлэл цуглуулдаг, мэдээллийнхээ дагуу асуудлыг УМБГ-т өгч мөрдүүлэн уг авлигын хэрэг нотлогдсон тохиолдолд хэрэг үүсгүүлэн, улмаар шүүхэд өгч шийдвэрлүүлдэг, энэ үйл ажиллагааг нь прокурор хянадаг бүтэц байх нь зохимжтой байж болно.

Хоёрт, одоо байгаа хууль хүчний байгууллагын бүтцэнд тулгуурлан өөрчлөлт хийж, эрх мэдлийг нь өргө-жүүлэх, цалин хөлсийг нь нэмэгдүүлэх замаар энэ асуудлыг шийдвэрлэх нь манай улсын хувьд боломж-той хэлбэр байж мэднэ. Авлига өөрөө эдийн засгийн гэмт хэргийн бүрдэл хэсэг гэж үзвэл, энә тохиолдолд ЦЕГ-ын дэргэд байгаа эдийн заегийн гэмт хэрэгтэй тэмцэх албыг түшиглэж болох юм. Авлигатай тэмцэх газрыг мөрдөх, шүүх, хянах байгууллагын одоогийн системийн тогтолцоонд нь зөв хамаарал, харилцан үйлчлэлийг сайтар тооцож байгуулах нь чухал юм.

-Хэлэлцүүлгээс харж байхад, Авлига гэсэн тодорхойлолтод чухам гоуг ойлгох вэ гэдэг талаар судлаачид, улстөрчид олон янзын байр суурьтай байх шмг байна. Та энэ асуудлыг хэрхэн тодорхойлбол млүү зохимжтой гэж үзэж байна даа?
-Авлига гэдэг нь гэмт хэргийн нэг төрөл, хэлбэр гэж ойлгохоос эхлэх хэрэгтэй. Тэгвэл гэмт хэрзг бүрийг хариуцсан мөрддөг, шүүдэг, хянадаг байгууллагыг Монгол Улсад тус тусад нь байгуулаад байх уу гэсэн асуудал ч гарч ирнэ. Ийм учраас шинээр бий болгох гээд байгаа авлигатай тэмцэх байгууллагыг
одоогийн тогтолцоо системд нь авч үзвэл зохилтой. Авлига гэдэг ойлголтын хувьд тавьсан зорилгодоо хүрэхийн тулд зүй бус үйлдэл хийж, хахууль өгөх хэлбэрээр асуудлыг шийдэж бәйгаа хэлбэр юм. Авлига гэмт хэргийн нэг төрөл мөний хувьд бусад гэмт хзргээс онцлог ялгааг ңь гаргаж яг өөрийн мөн чанараар нь хуульд тодорхойлж өгөх хэрәгтэй. Гэмт хэрэг бүр хоорондоо холбогдох сэжимтэй, агуулга нь ямар нэг хэмжээгээр давтагдах тал бий. Авлига гэдэг тодорхойлолтыг өгөхдөө энэ байдлыг харгалзах хэрэгтэй.
Авлигатай хамгийн ойрхон холбогдох гэмт хэрэг бол албан тушаалын гәмт хэрэг, улс, байгууллагын өмч хөрөнгийг хувьдаа завших гэмт хэрэг, хуурч залилан мэхлэх гэмт хэрэг гээд олныг хэлж болно. Нэг жишээ хэлэхэд, хувийн хуучин машинаа байгууллагадаа өндөр үнээр шахсан, зуслангийн байраа мөн байгууллагадаа үнийг олон дахин өсгөөд зарчихсан даргын асуудлыг авлига гэж үзэх үү?
Албан тушаалаа ашигласан, байгууллагын өмчийг завшсан гэмт хэрэг гэж үзэх үү? Өноөдөр өгсөн бүхнийг авлига гэж үздэг буруу зуршил Монголд тогтчихсон байна.
Тухайлбал, хүүгийнхээ багшид хүүхдийг минь сургаж хүмүүжүүлэхэд их анхаарч буйд нь баярлаад нэг чихрийн цуглуулга өгөхийг авлига гэж үзэх аятай. Энэ нь тэр хүн тавьсан зорилгоо биелүүлэхийн
тулд тэр багшид хахууль өгч буй биш, харин зорилго нь сайн хэрэгжиж байгаад талархсаны илэрхийлэл юм. Энэ мэт авлига гэдэг тодорхойлолт өгөхөд анхаарах зуйл их бий. Авлига бол зорилгоо хэрэгжүүлэхийн тулд хууль бусаар өгсөн хахууль, үүнийг авсан хүн буюу хуулийн этгээд хоёрын дунд үүссэн харилцаа гэж ойлгож тодорхойлох нь зүйтэй юм.

-1990 оноос хойш Монгол Улсад хариуцлагын тогтолцоо алдагдсан. Өнөөдөр хариуцлага гэдэг юм байхгүй болсонтой олон талаар холбон тайлбарлаж байна. Авлига хариуцлага хоёр холбоотой юу?
-Авлигыг хариуцлагатай холбоотой гэж миний хувьд ойлгодог. Монгол Улсад хариуцлагын шинэ тогтолцоо бүрэлдэн бий болохгүй юм бол авлигатай тэмцэх нь битгий хэл 100 байгууллага байгаад ч одоогийн нөхцөл байдал өөрчлөгдөхгүй, дээрдэж чадахгүй. Бод л доо, өнөөдөр улсын өмч
хөрөнгийг олон зуун саяар нь ашиглачихсан, идчихсэн хүн байгаад л байдаг.
Ийм байдалтай төр засаг тэмцэж чадахгүй байна. Үнэн байдал дүр төрх нь энэ. Монгол Улс 2.5-хан сая хүнтэй, бие биеэ анддаггүй, монголчуудад нууц гэж бараг байдаггүй, бүгдээрээ хоорондоо ах дүү болчихдог өвөрмөц улс. Ийм улсад авлига илрэх нь амархан ч хариуцлага тооцох нь хүнд байдаг бололтой.

-Яагаад?
Бие биенээ таньдаг, мэддэг, найз нөхөд болоод тэр.

-Авлигатай тэмцэх хуулийг гаргахад болгоомжилсон, сэрэмжлүүлсэн өнгө аяс их цухалзаж байна. Энэ талаар . . .
-Хаана ч захирагдахгүй өндөр эрх мэдэлтэй авлигатай тэмцэх байгууллага бий болсноор тэнд харин авлига цэцэглэн хөгждөг жинхэнэ үүр уурхай болчих юм биш биз гэсэн зарим улстөрчийн болгоомжлол байгааг анхаарах нь зүйтэй. Хуулийн төсөлд дарга, дэд даргатай байна. Онцгой эрхтэй байна гээд олон зуйл бий. Ийм байгууллага бий боллоо гэхэд одоогийн бидний сайн мэддэг шилдэг хуульчид тэнд очиж таарна шүү дээ. Одоо итгэхгүй байгаа хуульчдаа, тэнд очихоор итгэдэг болчих юм болов уу.
УИХ, Ерөнхийлөгч, Прокуророос өндөр эрх мэдэлтэй, хаана ч захирагддаггүй, хатуухан зүйрлэвэл 1937 оны онцгой эрхт комиссар аятай юм зарим талаар төсөөлөгдөж байгаа. Ийм хэнд ч захирагдахгүй байгууллага шинэ хэлбэрийн хэлмэгдүүлэлт хийхгүй гэх баталгаа бий юу. Одоо ч бид авлига гэдэг асуудлыг хэт улстөржүүлэн хөөрөгдөж, олны сэтгэл зүйд хүчтэй нөлөө үзуүлж, зарим нам, хүч улс төрийн тоглолт хийгээд байгаа юм биш үү.

Ton авлигач, авлигын загалмайлсан эцэг гэх мэт нэр өгч баримт нотолгоогүйгээр төрийн тэргүүнээ хэлмэгдүүлж эхлээд байгаа. Нәг хүн хэлж байсан, 500 хүнээс та авлигачийг хэлнэ үү гэсэн асуудлаар судалгаа аваад 15 хүний санал авсан хүнийг том авлигач гээд зарлачихсан гэж.
Ийм замаар бид нэгнийгээ хэлмэгдүүлж байна. Авлигыг улс төрийн хөзөр болговол илүү их хор уршиг дагуулна.

-Монголд авлигыг хязгаарлахад иргэний нийгмийн оролцоо шаардлагатай юу?
-Иргэний нийгмийн оролцоо их хэрэгтэй. Харин иргэний нийгмийн оролцоог ямар арга, хэлбэрээр бий болгох, нөлөелөх механиз-мыг нь туң зөв хуульчилж өгөх хэрэгтэй. Сүүлийн баримт бэлхэн байна. ОНРТ-ийн Ундэсний зөвлөлийг байгуулахад яаж будилав, төлөөллөөр орсон хүмүүс ямар ааш аяг гаргав гээд анхаарах зүйл их байна.
Иргэний нийгмийн төлөөлөл эрүүл саруулаар сэтгэж, асуудалд үнэн бодитой, туйлшрахгүй, шударга ханддаг байх ёстой. Үүнээс биш эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн шиг хэт улстөржөөд, нам байгуулаад төр заегийн эрх мэдлийн төлөө тэмцэл хийгээд явчих юм бол утгагүй. Нэр нь эрүүл гэсэн том тодотголтой ч үйл ажиллагаа нь эрүүл бус байж болохгүй.

-Авлига сүүлийн үед их соёлтой болчихсон гэдэгтэй санал нийлэх үү?
-Үүнтэй санал нәг байгаа шүү. Баримт олныг хэлж болно. Тухайлбал, төрийн өмчийн их, дээд сургуулиудад 500 мянган төгрөгийн хандив манай сургуульд өгчих, танай хүүхдийг авъя гэж байгаа. Энэ замаар олон хүүхэд сургуульд орж байна.
Ер нь мөнгөе өг доктор болгоод өгье, 5000 ам.доллар өг гадаад виз гаргана, таван сая төгрөг өг зээлийг чинь хүчингүй болгоно гэх мэт ил цагаандаа гарчихсан зарлал сонин бүрд байх болсон. Мөнгө өгөөд асуудлаа шийдүүлж байгаа болохоор энэ бүхнийг авлига гэхээс өөр аргагүй. Авлигатай тэмцэх хуулийг ойрын үед энэ чуулганаар батлан гаргахыг нийгмийн эрэлт хэрэгцээ шаардаж байна.

(Өнөөдрийн монгол 108/2788)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button