Гүн цэнхэр өнгөний давалгаа

Бүсгүйчүүддээ зориулж энэ зуны зонхилох өнгө хийгээд таны хаан сонголтод туслахаар Чимбай салоны дизайнер Г.МӨНХЦЭЦЭГ ийн зөвлөж байна.

Цэнхэр өнгөний ноёрхол
Далай, тэнгэр, номин чулууг бүсгүй та сэтгэлдээ төсөөл дөө. Яг л ийм цэнхэр өнгө энэ зун ноёрхох нь. Хэдий өмнөх жил зонхилж байсан ногоон өнгөний давалгаа энэ зуны өнгөний сонголтод нөлөөлж буй ч цэнхэр өнгө хүчийг нь сааруулна. Гэлээ гээд ногоон өнгөний сонголт хийсэн бол харамсах хэрэггүй. Ногоон өнгө ч энэ жилдээ таныг цаг үеэ мэдэрч хувцасладаг гэдгийг тань гэрчилнэ. Тиймээс ногоон, цэнхэр өнгө хоорондоо нэлээн ширүүн өрсөлдөх нь.
Мөн бүсгүй хүний энхрий, ялдам занг илэрхийлэх ягаан өнгөтэй хувцас ч шүүгээнд тань байхад илүүдэхгүй.
Тэгээд ч ягаан өнгө нь хэзээд зун, эмэгтэй хүн гэдэг ойлголттой хамт байдаг шүү дээ.

Богино өмдний загвар
Ажил хэрэгч, гоёлын, жинсэн болон төрөл бүрийн өмдөнд богино загвар зонхилжээ. Хэмжээний хувьд өвдөг болон түүнээс доош урттай байх юм. Бариу, эсвэл дээгүүрээ хэлхгэр атлаа булчин барьсан загвараас өөрийн биеийн онцлогт тохирохыг нь сонгоход л болох нь.

Гоёл зүүсгэл
Эмэгтэйчүүд өглөө бүр хувцсаа өмсөхдөө түүнд тохирох гоёлоо хэрхэн зохицуулах вэ гэж толгойгоо гашилгадаг. Тэгвэл тухайн өдрийн хувцасны онцогтой тааруулан сүлжмэл, төрөл бүрийн том чулуутай зүүлт, шилэн гоёл зүүвэл хувцсыг тань илүү тодотгон чимэх болно. Харин алт, монетоос татгалзаарай. Учир нь, таныг үнэт эдлэл бус дахин олдохгүй залуу нас чинь чимэх юм.

Бэлхүүс дээгүүр бүсэлхийтэй даашинз
Энэ зуны гоёл яах аргагүй өнгө өнгийн цэцэгс алгалсан даашинз байх юм. Хээ нь аль болох шигүү нягт байх тусмаа чамин харагдана. Харин загварын хувьд бэлхүүс дээгүүр бүсэлхийтэй загвар энэ зуны цоо шинэ загвар байх юм. Ийм хийцтэй даашинз нь бүсгүйчүүдийг урт хөлтэй гуалиг харагдуулдаг гэнэ.

Бөөрөнхий хоншоор, конусан өсгийт
Хэсэг хугацаанд ноёрхож байсан шөвгөр хоншоор, хадаасан өсгийт дараагийн загвартаа халаагаа өгч, оронд нь бөөрөнхий хоншоор, конусан өсгийт гутлын ертөнцөд эргэлт хийлээ. Тиймээс бүсгүй та стиль, имиждээ тохируулан сонголтоо хийх л үлдэж. Өнгөний хувьд ч хязгааргүй.

Босоо захтай, цацагтай цамц эргэн ирлээ
Үеийн үед загварын тайзнаас бууж байгаагүй хаан, хатан хар, цагаан өнгийг мартаж боломгүй. Тиймээс цагаан өнгөнд дуртай бүсгүйчүүдэд таатай үе ирлээ. Учир нь энэ зун цагаан өнгө цамцны загварын гол дүрд тоглох гэнэ.
Наяад оны бүсгүйчүүдийн гангараа байсан босоо захтай, цацагтай цамц дэрвэгэр ханцуйгаар баяжин эргэн ирж байна. Ийм загвартай цамцны ханцуй нь аль болох дэрвэгэр байх тусмаа илүү дэгжин, хээнцэр байх болно. Мөн загвар зохион бүтээгчдийн дунд тариачин болон цыган бүсгүйн хувцас гэгддэг цамц моодонд оржээ. Цыган эмэгтэйн урт хормойтой эрээн банзал, даашинзтай төрх танд бууж байвал ийм л загварыг сонгох хэрэгтэй. Харин тариачин эмэгтэйн загвар ихэвчлэн цагаан, үрчгэр материалтай байдаг. Энэ загварын зах, ханцуй, хормой нь ихэвчлэн чамин хээ хуаран хатгамалтай байх нь элбэг.

Сэнжин оосортой матар, могойн арьсан цүнх
Бүсгүйчүүдийн эрхэм гоёо цүнх нь эзнийхээ тухай ихийг өгүүлдэг. Тиймээс өөрийг тань тодорхойлох цүнхний загвартаа сайн анхаараарай. Хавар, зуны улиралд жижигхэн авсаархан цүнх тохиромжтой байдаг ч энэ зун сэнжин бариул бүхий том цүнхийг дизайнерууд санал болгож байна.

Дэлхийн загварын хандлагыг тодорхойлдог шилдэг брэндийн загвар зохион бүтээгчид охид, бүсгүйчүүдэд заавал том гэхгүй ч аль болох сэнжин оосортой цүнхийг зуны гоёлоороо сонгохыг зөвлөжээ. Ийм загварын цүнх нь ажил хэрэгч эмэгтэйг өөртөө итгэлтэй, бие даасан харагдуулдаг онцлогтой. Харин материалын хувьд хавар ноёрхож байсан матар болон могойн арьс хамгийн дэгжин байх юм. Гэхдээ заавал жинхэнэ матар, могойн арьс гэлгүй тэдгээрийг орлуулсан гоёлын материал байж болох шүү дээ.
Өнгөний хувьд хашгирсан тод өнгөнүүдээс гадна цэнхэр өнгөтэй байвал догь байх нь.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button